Эрзин хошуу: Засвар хоорондын ялгаа
бNo edit summary |
No edit summary |
||
Мөр 59: | Мөр 59: | ||
{{reflist}} |
{{reflist}} |
||
{{Тува оронд хамаарах}} |
{{Тува оронд хамаарах}} |
||
{{Тува орны засаг захиргааны хуваарь}} |
|||
[[Ангилал:Тувагийн хошууд]] |
[[Ангилал:Тувагийн хошууд]] |
16:36, 9 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар
Эрзин хошуу | |
---|---|
хошуу | |
орос. Эрзинский район тув. Эрзин кожуун |
|
Тува орон дахь Эрзин хошуу | |
Улс орон | Орос |
БНУ | Тува |
Хошуу | Эрзин |
Сум (6) | Нэр бүхий 6 сум |
Хошууны төв | Эрзин |
Газар нутаг | 11,081.4 км² |
Хүн ам (тоол.) | 2010 онд 8,637 хүн [1] |
Хүн ам (тооц.) | 2011 онд 8,691 хүн [2] |
Нягт сийрэг | 0.78 хүн/км² |
ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын Увс аймаг, бусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэсэд цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.
Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо
Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]
- Эрзин сум - 3350 хүнтэй
- Нарийн (Нарын) сум - 1776
- Мөрөн (Морен) сум - 1100
- Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
- Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
- Хачиг (Качык) сум - 277
Иш татсан холбоос
Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.