Эрзин хошуу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 57: Мөр 57:


==Зам тээвэр==
==Зам тээвэр==
[[Красноярск]]аас салж [[Кызыл]]ээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам [[Эрзин суурин|Эрзинээр]] дайрч тавигджээ.
[[Красноярск]]аас салж [[Кызыл]]ээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам [[Эрзин суурин|Эрзинээр]] дайрч тавигдсан байдаг.


==Иш татсан холбоос==
==Иш татсан холбоос==

10:17, 10 Дөрөвдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Эрзин хошуу
хошуу
орос. Эрзинский район
тув. Эрзин кожуун
Дөрөө нуур ба усны шувуу
Дөрөө нуур ба усны шувуу
Тува орон дахь Эрзин хошуу
Тува орон дахь Эрзин хошуу
Улс орон  Орос
БНУ  Тува
Хошуу Эрзин
Сум (6) Нэр бүхий 6 сум
Хошууны төв Эрзин
Газар нутаг 11,081.4 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 8,637 хүн [1]
Хүн ам (тооц.) 2011 онд 8,691 хүн [2]
Нягт сийрэг 0.78 хүн/км²

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс (БНТувУ)-ын I зэргийн 19 нутаг, тэр дундаа 17 хошууны нэгийг Эрзин (оросоор Эрзинский район, тувагаар Эрзин кожуун) гэнэ. Эрзин хошуу Тува орныхоо дорно-өмнө биед 11,081.4 км² газар эзлэж,[3] өмнөд Монгол улсын хоёр аймаг (Увс, Завхан), бусад талаараа орныхоо Тэсхэм, Хаахэм, Тэрхөл гэсэн гурван хошуутай хаяа залган байрладаг. Нутгийн дорно-төв буюу гуравны хоёр нь уул тайга бол өрнө-өмнийн үлдсэн хэсэг нь Увс нуурын хотгорт багтдаг. Тэрхүү нам газраар Тэс гол (Тэс-Хем) урсдаг. Зүүн уулсаас ирж Тэсэд цутгах Эрзин голын адагт хошууны төв Эрзин суурин оршдог. Суурин Кызылээс дорно-өмнө зүгт 216 км зайтай. Монголтой хиллэх баруун өмнөд зурвасаар Нарийн гол (Нарын) урсаж, түүнээс холгүй хил дээр Дөрөө нуур (Төре-Хөл, озеро Торе-Холь) гэж хошуундаа том нуур бий.

Нутгийн хуваарь, ард иргэдийн тоо

Эрзин хошуунд 2010 онд 8,637 хүн оршин сууж байна гээж тоологджээ.[1] Хошуу 6 сум (сомон)-нд хуваагдана. 2011 оны эхэнд 8,691 хүнтэй байв.[2]

  1. Эрзин сум - 3350 хүнтэй
  2. Нарийн (Нарын) сум - 1776
  3. Мөрөн (Морен) сум - 1100
  4. Баянтаг (Бай-Даг - «Баян-Уул») сум - 1314
  5. Шарбулан (Сарыг-Булун) сум - 874
  6. Хачиг (Качык) сум - 277

Зам тээвэр

Красноярскаас салж Кызылээр дайраад Орос-Монголын хил хүрэх улсын чанартай «М-54» зам Эрзинээр дайрч тавигдсан байдаг.

Иш татсан холбоос

Stub icon

Энэ Тувад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.