Турк хэл: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 39: Мөр 39:
==Гадаад холбоос==
==Гадаад холбоос==
*[http://toli.call.mn/ Түрк-Монгол, Монгол-Түрк цахим толь]
*[http://toli.call.mn/ Түрк-Монгол, Монгол-Түрк цахим толь]

[[Ангилал:Хэл судлал]]
[[Ангилал:Турк]]

07:56, 19 Зургаадугаар сар 2013-ий байдлаарх засвар

Түрк хэл
Орчин цагийн Түрк хэл
Газар оронТүрк, Герман, Болгар, Македон,
Грек, Азербайжан, Умар Кипр,
Косово, Румын мэтийн улс орон
Эзэмнэгч63 сая хүн (2007)[1]
ХэлтэнТүрк үндэстэн
Төрөл зүй
Алтай язгуур
  • Түрк хэл
Залгамжлал
Түрк хэл (11–15-р зуун)
  • Османы Түрк хэл (–1928)
    • Орчин цагийн Түрк хэл
Бичиг үсэгТүрк латин үсэг (1928 оноос хойш)
Албан ёсоор хэрэглэдэг газар орон
Үндсэн нэгТурк Турк (БНТУ)
Умард Кипр Умард Кипр (БНУКТҮ)
Хоёрын нэгКипр Кипр (БНКипУ)
ТохируулагчТүрк хэлний нийгэмлэг (1932-)
Олон улсын томъёолбор  (англ.)
ISO 639-1tr
ISO 639-2tur
ISO 639-3tur
Газрын зурагт Түрк хэл дэлгэрсэн орнуудыг тодруулжээ

Түрк үндэстний эх хэлийг Түрк хэл буюу Турк хэл (түркээр Türk dili, ихэвчлэн товчлоод Дуудлага Türkçe, англиар Turkish language, оросоор Туре́цкий язы́к, бусад «Түрк» хувилбар (1,2,3) нэрсээс ялгагдсан тохиолдолд зүгээр л Түрк, Турк, Түрэг, худам монголоор түрк буюу түрүг хэлэ) гэнэ. Хэл шинжлэлийн үүднээс Түрк хэл бол Алтай язгуурын Түрэг салбарын нэгэн гишүүн болно. Бүх Түрэг хэлтний 43% Түрк хэлтэн байгаас Түрк хэл нь Түрэг салбарыг төлөөлөх, бусаддаа нөлөөлөх чанартай болчихоод байгаа. Йохансон мэтийн дийлэнх хэл шинжээчид Түрэг дотор нь Азербайжан, Гагауз зэрэг хэлний хамтаар Огуз буюу баруун өмнөд бүлэгт ангилжээ.

Түрк хэл Түрк үндэстний үндсэн нутаг болсон Түрк орны бүх хүн ардын 80%-ийн (60 гаруй сая) төрөлх хэл юм. Тиймдээ ч Түрк улсын ганц албан ёсны болсон. Тэндээс холгүй Кипр, тэр дотроо Грекчүүдээс салан тусгаарлаж өөртөө эзэн мэдэж байгаа Умар Кипр оронд мөн дангаар (2 бум орчим) хэрэглэгдэж байна. Хууль ёсоор Умар Киприйг дотроо багтаасаар буй Кипр улс Түрк хэлийг Грек хэлний адилаар албан ёсны гэж зөвшөөрсөн байдаг. Эдгээрээс гадна Герман (2.8 сая), Грек (128 мянга), Болгар (740 мянга), Австри (170 мянга) гэх мэт дэлхийн олон оронд Түрк хүмүүс тархан суусан дотор Түркээр хөөрөлдөгсөд бий.

1926 онд Бакуд болсон Түрэг зүйчдийн хуралдаанд Түркийн ерөнхийлөгч Мустафа Кемаль Ататюрк Түрк хэлээ араб үсгээр биш латин үсгээр бичих болсноо зарлажээ. Ингээд 1928 оноос 8 (a, ı, u, o, e, i, ü, ö) эгшиг, 21 (p, b, f, v, t, d, s, ş, z, j, ç, c, m, n, l, r, y, k, g, h, ğ) гийгүүлэгч, бүгд 29 үсэгтэй латин цагаан толгой хэрэглэдэг болжээ. Одоо цагт ямар ч газарт Түрк хэлийг тэрхүү латин үсэгт түрк бичгийн дүрмийг баримтлан тэмдэглэдэг.

Зураг

Эх сурвалж

  1. "Världens 100 största språk 2007"

Гадаад холбоос