Оросын Холбооны Улс: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 1,229: Мөр 1,229:


== Эшлэл ==
== Эшлэл ==
{{лавлах холбоос|2}}
{{reflist}}


== Гадаад холбоос ==
== Гадаад холбоос ==

10:44, 21 Зургаадугаар сар 2013-ий байдлаарх засвар

Оросын Холбооны Улс
орос. Российская Федерация
улсын далбаа
Төрийн далбаа
улсын Төрийн сүлд
Төрийн сүлд
Төрийн дуулал: орос. Государственный гимн Российской Федерации
«Оросын Холбооны Улсын төрийн дуулал»
Нийслэл
Москва
Албан ёсны хэлОрос хэл
Хүлээн зөвшөөрөгдсөн орон нутгийн хэлОрон нутагт Орос хэлний хамтаар ёсчлогдох 27 хэл
Угсаатны бүлгүүд
(2002)
79.8% - Орос үндэстэн
  3.8% - Татар үндэстэн
  2.0% - Украйн үндэстэн
  1.2% - Башкир ястан
  1.1% - Чуваш ястан
12.1% - бус ард түмэн
(бүрэн жагсаалт →)
Ард түмний нэршилОросынхон
Орос улсынхан

Оросын ард түмэн
Төр засагАрдчилсан дэглэм, холбооны
байгууламж
, ерөнхийлөгчийн
бүгд найрамдах засагтай
• Ерөнхийлөгч
Владимир Путин
• Ерөнхий сайд
Дмитрий Медведев
• ХЗ-ын тэргүүн
Валентина Матвиенко
• УД-ын дарга
Сергей Нарышкин
Хууль тогтоох байгууллага«Холбооны Хурал»
«Холбооны Зөвлөл» (ХЗ)
«Улсын Дум» (УД)
Түүх
• Киевийн Орос үүссэн
882 он
• Хаант Орос улс тогтсон
1547-01-16
• ЗСБНХОУ байгуулагдсан
1917-11-07
• ОХУ байгуулагдсан
1991-12-25
Газар нутаг
• Нийт
17,075,400 км2 (1)
• Усны эзлэх талбай (%)
13%[1]
Хүн ам
• 2012 тооцоо
143,056,383[2]143,056,383[3] (8)
• Тооллого
142,905,208[4]
• Нягтаршил
8.3/км2
ДНБ (ХАЧТ)2011 тооцоо
• Нийт
$2.383 их наяд[5] (6)
• Нэг хүнд ноогдох
$16,736[5]
ДНБ (нэрлэсэн)2011 тооцоо
• Нийт
$1.884 их наяд[5] (9)
• Нэг хүнд ноогдох
$13,235[5]
ОТББИ (2008)42.3[6]
Error: Invalid Gini value · 83
ХХИ (2011) 0.755[7]
Error: Invalid HDI value · 65
Мөнгөний нэгжОросын рубль (RUB)
Цагийн бүсНЗНЦ +3-аас +10
Утасны томьёо+7
Домэйн нэрлатин .ru, кирилл .рф

Орос (орос. Дуудлага Россия), албан ёсоор Оросын Холбооны Улс (үгээр хураавал ОХУ) нь хойд Евразийн орон юм. Орос нь хагас ерөнхийлөгчийн засаглалт бүгд найрамдах, 83 харъяат ангиас бүрдэх холбооны улс юм. Орос нь өргөн уудам нутагтай учир баруунаас зүүн тийш Норвеги, Финлянд, Эстон, Латви, Литва, Польш, Беларусь, Украйн, Гүрж, Азербайжан, Казахстан, Хятад, Монгол, Хойд Солонгос гэх олон улстай хил залгана. Мөн усаар зааглагдаж, АНУАляска муж, Швед, Дани, Турк, Япон улстай ойр оршино.

Дэлхийн хамгийн том болох 17,075,400 хавтгай дөрвөлжин километр газар нутагтай, 8 дахь хүн ихээр суурьшсан, нийт 143 сая хүнтэй том улс юм. Тайлбарлавал, Оросын газар нутаг Хойд Азийг бүхэлд нь, Европын 40 хувийг бүрхдэг, хөндлөнгөөрөө 9 цагийн бүсд хуваагддаг, олон янз байгаль, газрын тогтоц бүхий уудам болно. Мөн дэлхийд эрдэс баялаг ба эрчим хүчний эх үүсвэр, ой, цэнгэг усны нөөцөөрөө тэргүүлнэ.

Оросууд 988 оноос Христийн шашны урсгал Үнэн алдартны шашинд сүсэглэсэн. 13-р зуунд Монголын байлдан дагууллын үед Киевт төвлөрсөн улс цохигдон бутарснаар, Алтан Ордны улсын албат, гувчуур төлөгч болцгоов. Москвагийн гүнт улсыг хүрээлэн нэгдсэн Оросууд 1380 онд Куликовын тулалдаанд Мамайн цэргийг цохисноор бүрэн тусгаар тогтнож, түүнээс хойш улам тэлжээ. Хожим 17-18-р зуунд дорно зүгт байлдан дагуулах, нэгтгэн хавсаргах, газар зүйн нээлт хийх маягаар Оросын эзэнт гүрэн нь Польшоос Альска хүртэлх өргөн уудам нутагтай болжээ.

1917 оны хувьсгалаар хаант ёсыг халж Зөвлөлт Холбоот Улс залгамжлахад гол бүрэлдэхүүн улс нь Орос байв. ЗХУ-ын үед шинжлэх ухаан, технологийн үсрэнгүй хөгжилд хүрч, сансарт хүн анх нисгэсэн. ЗХУ-ын бутралаар бусад 14 БНУ-ын адил 1991 онд тусгаар улс болсон.

Эдүгээ Орос нь Худалдан авах чадвараар тэгшитгэсэн ДНБ-ын хэмжээгээр 6-д, Нэрлэсэн ДНБ-ын хэмжээгээр 9-д эрэмбэлэгддэг, НҮБ-н Аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүн, ТУХН-ын тэргүүлэх гишүүн, Их Наймын гишүүн, хүлээн зөвшөөрөгдсөн цөмийн зэвсэгтэй 5 орны нэг гэх мэт нөлөө бүхий гүрэн юм.

Түүх

XI зууны Киевийн Русь

Орос орон өргөн уудам болохоор түүхийг олон янзаар дурдаж болно. Эрт үед Каспи, Хар тэнгисийн эрэг, нам доор газраар Скиф, Авар, Хүн гэх мэт нүүдэлчин соёл оршин байв. Гэвч Орос улсын түүхийн бат суурь нь өрнө захын Орос нутгаас эхэлнэ. 860 онд Новгородын эзэн (гүн) Рюрик гэгч викинг хүн Хазар Түргүүдийг ухраан эзэмшлээ өргөтгөсөн нь Волхов гол, Днепр мөрний хөндийн худалдааны замын эзэрхсэн, Зүүн Славуудын түүхэн дэх анхны төрт улс Киевийн Русь болжээ. Викинг хүний байгуулсан улс боловч 10-р зууны эцэст хүн амын олонх нь Слав угсаатан байжээ. Энэ үед Визант (Грек)-аас худалдаа, шашин, соёлыг идээшүүлэн хүртэж байв. Киевийн Русь 988 оноос албан ёсоор Христосын шашныг дагаж, аажмаар энд Үнэн алдартны шашин салбарлан хөгжжээ. 11-р зууны Цэцэн Ярославын үед Орост (өнөөгийнхөөр Орос орны өрнө захаар) эдийн засаг, уран зохиол, барилга урлал мэдэгдэхүйц сайн дэлгэрэв. Бурангуй нийгэм (феодализм)-ийн зүй тогтол ёсоор олон ноёд хооронд байлдаан тэмцэл тасарч байгаагүй. 1237-1240 онд Монголчууд халдаар ирж Владимир, Киевийг шатааснаар Зүчийн улсад зуу илүү жил дарлагдсан. Түлхэгдсэн Оросын төв Новгород болж, 1240 онд Нева голд Шведийг дарсан зэрэг байлдаанаар умар зүгт нутаг тэлжээ. Үүнээс Монгол-Татарыг сөрөх Москва, Доод Новгород, Тверь зэрэг хот суурин босч байв. Шашныхантайгаа хамжиж тархай ноёдыг цуглуулсан Доны Дмитрий 1380 оны шийдвэрлэх Куликовын тулалдаанаар Мамайн цэргийг дарснаар Оросууд бусдын өмнө дахиж сөхрөөгүй.

Файл:Peter der-Grosse 1838 PR.jpg
Оросын эзэнт гүрнийг
тунхаглагч I Петр хаан

15-р зуунд Москвагийн гүн III Иван үндсэндээ газар газрын олон гүнг үгэндээ оруулж, Орос улсын "их гүн" (великий князь) болжээ. 1453 онд Византийн Константинополь Османд эзлэгдэж төгссөнөөр Византийн агуу өвийг Орос залгаж байна гэдэг ойлголтоор IV [Догшин] Иван «цезарь» буюу «царь» (ван, хан, хаан гэж монголчлоно) гэдэг цолыг бий болгон өөрөө анхлан хүртсэн. Догшин Иван Балтын тэнгист гарцтай болохын тулд Ливонтой (1558–1583) олон жил байлдаж, дорнош Астрахань (1556 онд буулган авсан), Казань (1552) ханлигийг мөхөөж, Уралыг давж Сибирьт цэргээ илгээж газар нутгаа тэлснээр олон үндэстний Орос, Зөвлөлтийн шав тавигджээ. 1600-аад оны дотоодын хямралын завшаанаар Романовын удамд засгийн эрх шилжсэн. Оросынхон газар нээгч жуулчдын гаргасан зам, арьс, үнэт эд олох сэдэл, хазаг (казак) цэргийн хүчээр 17-18-р зуунд нутгаа Номхон далай хүртэл тэлж, хүмүүсээ нүүлгэн шилжүүлсээр (колоничлож) асар том нутгийн эзэн болжээ. 1721 онд албан ёсоор Оросын эзэнт гүрэн (Российская империя) гэсэн утгат нэрээ тунхаглажээ. Гэхдээ энэ улсыг Монголчууд 20-р зууны эхэнд Зөвлөлт Оросоос нь ялгаж Хаант Орос улс л гэдэг байсан билээ. I Петр (1682–1725 оны хооронд төр барьсан), Елизавета (1741–1762), II Екатерина (1762–1796), II Александр (1855–1881) зэрэг түүхэнд тодоор үлдсэн хаад төр барьж, өнөөгийнхөөр хэлвэл Финланд, Польшоос Аляска, Өвөр Кавказ, Дундад Ази хүрсэн уудам газар нутгийг дайтахдаа дайтаж, туслахдаа туслаж мухардуулсаар өөрийн улсынх болгож байв. 1878 онд Османы улстай дайтаж хамар дээр нь байх Болгарыг чөлөөлж хүч чадлаа бахдуулжээ. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхээр хувьсгалын үзэл санаа дэлгэрч, дэлхийн нэгдүгээр дайны үед буюу 1917 оны 2-р сард хөрөнгөтнүүд хаанаа (II Николай) түлхэн унагав. 11-р сард (Октябрын хувьсгал) шал өөр буюу ажилчин тариачдад засгийн эрх шилжив. Дайны дараах гэрээгээр Украйн, Польш, Финланд, Балтын орнуудын нутгаа алдсанаас Украйн, Балтын гурвыг эргүүлж авсан ч зууны адагт дахин тавьж явуулсан. Цагаан арми, салан тусгаарлагч ястан үндэстний цэрэг, төртэй шинэ төрж гарсан Зөвлөлт улс, түүний улаан арми хэдэн жил байлдаж дийлжээ.

Сансарт ниссэн анхны хүн Юрий Гагарин

1922 онд үүсэн байгуулагдсан ЗХУ-ын гол цөм нь Орос орон байсан ба 1922 онд Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улс (ЗСБНХОУ) нэрээр хожмын ойлголтоор 15 бүгд найрамдах улсынх нь нэг болж байгуулагджээ. 1924 онд хувьсгалын удирдагч Ленин өөд болж Сталины үе (1924-1953) эхлэжээ. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, аж үйлдвэржилт, хөдөө аж ахуйн хамтрал төрийн бодлогоор хэрэгжиж байв. Дэлхийн хоёрдугаар дайнд өрнөөс дэлхийн эзлэхийг санаархагч Нацист Герман, түүний хамсаатан дорнын Японыг сөрж зогсоосон нь ЗХУ байлаа. Энэхүү Аугаа эх орны дайнд ЗХУ-ийн 30 сая хүн амь алдсан байдаг. Хардалт сэрдлэг маягаар олон сая хүнийг хэлмэгдүүлсэн нь Сталины нэрийг түүхнээ бараатуулдаг. 1991 онд ЗХУ задарснаар Орос улс дангаараа буюу Оросын Холбооны Улс (ОХУ) байгуулагдсан.

Төр засаг

ОХУ-ын үндсэн хууль ёсоор, төр нь холбооны байгууламжт, хагас ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалт, ардчилсан дэглэмт улс юм. Улсын тэргүүн нь ерөнхийлөгч, засгийн газрын тэргүүн нь ерөнхий сайд. Төр нь төлөөллийн ардчилсан, олон намын тогтолцоотой ба эрх мэдэл нь 3 доорх гурван бүтцэд салбарлана.

Дээд танхим болох Холбооны Зөвлөл: Харъяат анги бүрээс 2 төлөөлөгчийн эрхтэй, нийт 166 гишүүнтэй. Холбооны хууль, дайн зарлах, олон улсын гэрээг батламжлах, ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх шийдвэрлэдэг.
Доод танхим болох Улсын Дум: Хувь тэнцүүлсэн (Пропорционал) саналын аргачлалт сонгуулаар сонгогдох 450 суудалтай хууль тогтоох байгууллага.
  • Гүйцэтгэх: Ерөнхийлөгч давамгай эрхтэй. 1991 онд сонгогдсон анхны ерөнхийлөгч нь Борис Ельцин, 2000 оноос Владимир Путин, 2008 оноос Дмитрий Медведев, 2012 оноос дахин Владимир Путин юм. ОХУ-ын Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага. Засгийн газар нь дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга, холбооны сайд нараас бүрэлдэнэ. Засгийн газрын даргыг Ерөнхийлөгч Төрийн думтай зөвлөлдөж томилно. Ерөнхийлөгч үүргээ биелүүлж чадахгүй болсон нөхцөлд Засгийн газрын дарга Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэнэ. Хэрэв Засгийн газрын даргад нэр дэвшсэн хүнийг Төрийн дум гурван удаа буцаавал Ерөнхийлөгч Засгийн газрыг томилж, Төрийн думыг тарааж, шинээр сонгууль явуулна.
  • Шүүх: Ерөнхийлөгчийн саналаар Үндсэн хуулийн цэц, Дээд шүүх, Хөндлөнгийн шүүхийн бүрэлдэхүүнийг Холбооны Зөвлөл баталдаг.

Орон нутаг

1993 оны үндсэн хуулийн хүрээнд 2008 оны өөрчлөлтийн дараагаас 6 өөр зүйлийн 83 махбодоос Оросын холбоо бүрдэх болжээ. 2000 оноос хойш хэд хэдээр нь бүсчлэн холбооны 8 тойрог болгоод ерөнхийлөгчид давхар захируулсан байдаг.


Оросын холбооны наян гурван махбодын үндсэн танилцуулга
Туг, сүлд,
томъёо
Холбооны махбодын
монгол бичгийн нэр
Газар
нутаг[8]
Хүн ам
(2013.1.1)[9]
Нутгийн
төв
Хэдэн
нутагтай
Аль холбооны
тойргийнх вэ?
кирил худам км²   ↑↓  хүн   ↑↓ 
бүгд найрамдах улс (оросоор республика) буюу улсын цөөн тоот ард түмэн өөртөө засах тодорхой эрх эдлэх орон (21) —
1 01 Адыгей орон 7,792 80 444,403 74 Майкоп 9 Өмнөд
2 04 Алтай орон altai oron 92,903 35 210,344 79 Горно-Алтайск 11 Сибирийн
3 15 Ар Осет – Алан орон 7,987 79 706,123 68 Владикавказ 9 Ар Кавказын
4 02 Башгир орон basigir oron 142,947 27 4,060,957 7 Уфа 63 Ижилийн
5 03 Буриад орон buriyad oron 351,334 15 971,810 54 Улаан-Үд 23 Сибирийн
6 05 Даг орон 50,270 52 2,946,035 13 Махачкала 52 Ар Кавказын
7 06 Ингуш орон 3,700 81 442,255 72 Магас 8 Ар Кавказын
8 07 Кабард – Балкар орон 12,470 78 858,946 59 Нальчик 13 Ар Кавказын
9 09 Карачай – Черкес орон 14,277 77 471,847 75 Черкесск 12 Ар Кавказын
10    10 Карел орон 180,520 18 636,932 67 Петрозаводск 18 Өрнө умард
11 11 Коми орон 416,774 13 880,639 54 Сыктывкар 20 Өрнө умард
12  12 Мари орон 23,375 73 690,349 65 Йошкар-Ола 17 Ижилийн
13 13 Мордва орон 26,128 68 818,566 62 Саранск 23 Ижилийн
14 14 Саха орон 3,083,523 1 955,580 58 Якутск 36 Алс дорнодын
15 16 Татар орон tatar oron 67,847 44 3,822,038 8 Казань 45 Ижилийн
16 17 Тува орон 168,604 21 310,460 77 Кызыл 19 Сибирийн
17 18 Удмурт орон 42,061 57 1,517,692 31 Ижевск 25 Ижилийн
18 08 Халимаг орон qalimaɣ oron 74,731 40 284,140 78 Элст 14 Өмнөд
19 19 Хакас орон 61,569 46 533,025 71 Абакан 13 Сибирийн
20 20 Чечень орон 15,647 75 1,324,767 38 Грозный 19 Ар Кавказын
21 21 Чуваш орон 18,343 74 1,243,431 41 Чебоксары 26 Ижилийн
хязгаар (оросоор край) гэдэг нь үндсэндээ Оросууд байдаг боловч мужтай харьцуулахад зах хязгаар, сийрэг суурьшилт газар (9) —
22 22 Алтайн хязгаар 167,996 22 2,398,751 22 Барнаул 23 Сибирийн
23 41 Камчаткын хязгаар 464,275 10 320,549 76 Камчаткын
Петропавловск
14 Алс дорнодын
24 23 Краснодарын хязгаар 75,485 41 5,330,181 3 Краснодар 46 Өмнөд
25 24 Красноярскийн хязгаар 2,366,797 2 2,846,475 14 Красноярск 61 Алс дорнодын
26 75 Өвөр Байгалын хязгаар 431,892 12 1,095,169 47 Чит 34 Сибирийн
27    59 Пермийн хязгаар 160,236 24 2,634,461 18 Пермь 48 Ижилийн
28 25 Приморийн хязгаар 164,673 23 1,947,263 26 Владивосток 34 Алс дорнодын
29 26 Ставрополийн хязгаар 66,160 45 2,790,785 15 Ставрополь 35 Ар Кавказын
30 27 Хабаровскийн хязгаар 787,633 4 1,342,083 35 Хабаровск 19 Алс дорнодын
муж (оросоор область) гэдэг нь Орос үндэстэн анхнаасаа давамгай оршин сууж ирсэн, улсын засаг захиргааны үндсэн нэгж (46) —
31 28 Амар муж amur muji 361,913 14 816,910 61 Благовещенск 28 Алс дорнодын
32 29 Архангельск муж 589,913 8 1,202,295 41 Архангельск 26 Өрнө умард
33      30 Астрахань муж 49,024 55 1,013,840 56 Астрахань 13 Өмнөд
34 Белгород муж Белгород 22
35 Брянск муж Брянск 34
36 Владимир муж Владимир 21
37 Волгоград муж Волгоград 39
38 Вологда муж Вологда 28
39 Воронеж муж Воронеж 34
40 Иваново муж Иваново 27
41 Калининград муж Калининград 21
42 Калуга муж Калуга 26
43 Кемерово муж Кемерово 44
44 Киров муж Киров 45
45 Кострома муж Кострома 30
46 Курган муж Курган 26
47 Курск муж Курск 33
48 Ленинград муж Санкт-Петербург 18
49 Липецк муж Липецк 20
50 Магадан муж Магадан 9
51 Москва муж Москва 72
52 Мурманск муж Мурманск 19
53 Нижегород муж Доод Новгород 52
54 Новгород муж Их Новгород 22
55 Новосибирск муж Новосибирск 35
56 Омск муж Омск 33
57 Оренбург муж Оренбург 48
58 Орёл муж Орёл 35
59 Пенза муж Пенза 33
60 Псков муж Псков 26
61 Ростов муж Донын Ростов 57
62 Рязань муж Рязань 29
63 Самар муж Самар 37
64 Саратов муж Саратов 42
65 Сахалин муж Южно-Сахалинск 19
66 Свердловск муж Екатеринбург 72
67 Смоленск муж Смоленск 27
68 Тамбов муж Тамбов 32
69 Тверь муж Тверь 43
70 Томск муж Томск 20
71 Тула муж Тула 26
72 Тюмень муж Тюмень 26
73 Ульяновск муж Ульяновск 25
74 74 Челябинск муж 88,529 36 3,485,272 9 Челябинск 43 Уралын
75 38 Эрхүү муж 774,846 5 2,422,026 21 Эрхүү 36 Сибирийн
76 Ярославль муж Ярославль 20
холбооны ач холбогдолтой хот (оросоор город федерального значения) гэдэг нь аль нэг мужид хамааруулмааргүй их хот (2) —
77 77 Москва хот 2,511 82 11,979,529 1 Москва 125 Төв
78 78 Санкт-Петербург хот 1,399 83 5,028,313 4 Санкт-Петербург 111 Өрнө умард
өөртөө засах муж (оросоор автономная область) буюу бүгд найрамдах улс болоход мөчиддөх цөөн тоот ардын суугуул нутаг (1) —
79 79 Еврейн ӨЗМ 36,266 60 172,671 80 Биробижан 6 Алс дорнодын
өөртөө засах тойрог (оросоор автономный округ) гэдэг нь муж, хязгаарын мэдэл дэх хэт цөөн тоот ард түмний өлгий нутаг (4) —
80 83 Ненецийн ӨЗТ 176,810 20 42,789 83 Нарьян-Мар 2 Өрнө умард
81 86 Ханты-Мансийн ӨЗТ 534,801 9 1,584,063 28 Ханты-Мансийск 22 Уралын
82 87 Чукоткын ӨЗТ 721,481 7 50,780 82 Анадырь 9 Алс дорнодын
83 89 Ямало-Ненецийн ӨЗТ 769,250 6 541,612 71 Салехард 9 Уралын


Мөн үзэх

Эшлэл

  1. "The Russian federation: general characteristics". Federal State Statistics Service. Retrieved 5 April 2008.
  2. http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat/rosstatsite/main/population/demography/
  3. http://www.gks.ru/wps/wcm/connect/rosstat/rosstatsite/main/population/demography/
  4. Russian Federal State Statistics Service (2011). "Всероссийская перепись населения 2010 года. Том 1" [2010 All-Russian Population Census, vol. 1]. Всероссийская перепись населения 2010 года [2010 All-Russia Population Census] (in Russian). Federal State Statistics Service. {{cite web}}: Cite has empty unknown parameter: |1= (help)CS1 maint: unrecognized language (link)
  5. 5.0 5.1 5.2 5.3 "Russia". International Monetary Fund. Retrieved 20 April 2012.
  6. "Distribution of family income – Gini index". The World Factbook. CIA. Retrieved 13 January 2011.
  7. "2011 Human development Report" (PDF). United Nations Development Programme. pp. 148–151. Retrieved 5 November 2011.
  8. Административно-территориальное деление по субъектам Российской Федерации на 1 января 2010 года. Росстат (14 июля 2010).xls
  9. "Оценка численности постоянного населения РФ на 1 января 2013 г." Archived from the original on 2013-02-11. (xls)

Гадаад холбоос

Засгийн газар
Ерөнхий мэдээлэл
  • Russia at UCB Libraries GovPubs
Бусад

Загвар:Link FA Загвар:Link FA Загвар:Link FA