Геологи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б robot Adding: li:Geologie
б робот Нэмж байна: nah:Tlālmatiliztli
Мөр 134: Мөр 134:
[[map-bms:Geologi]]
[[map-bms:Geologi]]
[[mi:Tātai aro whenua]]
[[mi:Tātai aro whenua]]
[[nah:Tlālmatiliztli]]
[[nl:Geologie]]
[[nl:Geologie]]
[[nn:Geologi]]
[[nn:Geologi]]

12:25, 22 Дөрөвдүгээр сар 2008-ий байдлаарх засвар

Дэлхийн геологийн үндсэн бүсүүд

Геологи (Грек гаралтай: γη, ge, "дэлхий"; ба λόγος, logos, "судлал") нь дэлхийг судалдаг салбар шинжлэх ухаан бөгөөд түүнийг бүрдүүлэгч эрдэс, чулуулагийн найрлага, структур, физик шинж чанар, хөгжлийн түүх, явагдаж буй төрөл бүрийн процессуудыг судлана. Геологичид нь геологийн шинжлэх ухааныг хөгжүүлэгч, дэлхий болоод нарны бусад гаригуудын хими, физик шинж чанарыг судалдаг бүлэг хүмүүс юм. Эдгээр хүмүүс нь дэлхийн нас, үүсэл, дотоод бүтэц гэх мэт онолын судалгаа, мөн байгалийн баялагийг (эрчим хүчний түүхий эд болох нүүрс, газрын тос, байгалийн хий, төрөл бүрийн металлууд болох төмөр, зэс, уран, мөн үнэт чулуу, барилгын материалыг) нээх, үүсэх зүй тогтолыг илрүүлэх зорилготойгоор судалгаа хийнэ.

Түүх

Зарим судлаачдынхаар геологийн шинжлэх ухааныг Абу ал-Раихйн ал-Бируни (Abu al-Rayhan al-Biruni) (МЭ 973-1048) үндэслэсэн гэж үздэг бөгөөд түүний бүтээлд Энэтхэгийн геологийн тогтоцын талаар, Хятадын эрдэмтэн Шен Куа (Shen Kua) (МЭ 1031-1095) далайн эргээс хол байрлах уулнаас олдсон хясааны үлдэгдэл дээр тулгуурлан хуурай газар нь уулын өгөршил болон шаварлаг чулуулагийн хуримтлалаар үүсдэг гэж бичиж байв.

1556 онд хэвлэгдсэн, физикч Георг Агрикола (1494-1555)-гийн "De re metallica libri XII" ном нь салхи усны эрчим хүч, хүдэр хайлуулах, хүдэр тээвэрлэх, натри, хүхэр, хөнгөн цагааныг ялгаж авах, мөн удирдлага, зохион байгуулалтын талаар нилээн иж бүрнээр нь авч үзсэн анхны дорвитой бүтээл бөгөөд, Николас Стено (1638-1686) тунамал чулуулагийн үелэлийн талаархи (анхдагч байрлал нь хэвтээ байсан талаар) ойлголтуудыг гаргаж тавьсан байна.

Вильям Смит (1769-1839) анхны геологийн зургуудын нэгийг зурсан бөгөөд тунамал чулуулаг үелэн байрлах, энэ үелэлийн дараалалыг амьтдын үлдэгдлээр тогтоож болох талаар бичиж байжээ.

Жэймс Хаттон-ийг орчин үеийн геологийг үндэслэгч гэж үздэг байна. Тэрээр 1785 онд "Дэлхийн онол" (Theory of the Earth) өгүүлэгтээ уул нурууд элэгдэж, далай, тэнгисийн ёроолд шинэ чулуулаг үүсэн, улмаар тэнгисийн өргөгдөн хуурай газар бий болно гээд энэ бүх процесст маш урт хугацаа хэрэгтэй бөгөөд Дэлхийн нас одоо таамаглаж байгаагаас хамаагүй хөгшин гэж бичиж байв. 1795 онд энэ талаар 2 боть хэвлүүлжээ.

Жоржес Кувиер ба Александр Бронгниарт нар 1811 онд чулуужсан зааны ясны олдвор дээр тулгуурлан Дэлхийн насны талаар Францд өгүүлэл хэвлүүлсэн байна. Тэд давхрагазүйн тулгуур ойлголт болох үелэлийн талаар Вильям Смитийн судалгаанаас хамааралгүйгээр гаргаж тавьсан байна.

Плит тектоник - Далайн царцдас тэлэх болон тивүүд нүүхийг дэлхийн бөмбөрцөг дээр үзүүлсэн нь

Чарлз Лиелл (Charles Lyell) "Геологийн үндэсүүд" (Principles of Geology) номоо анх 1830 онд хэвлүүлсэн бөгөөд 1875 онд нас барах хүртлээ хэд хэдэн удаа шинэчилж, дахин хэвлүүлсэн байна. Түүний униформизм (uniformitarianism) онол нь геологийн үйл явцууд дэлхийн хөгжлийн туршид удаан бөгөөд тасралтгүй явагдах ба одоо ч үргэлжилсээр байна гэж үздэг байна. Униформизмийн эсрэг онолоор (сүйрлийн онол - catastrophism) бол геологийн тогтолцооний зааг бүрд хүчтэй сүйрэл явагддаг, энэ сүйрлээр үүссэн зүйлс өөрчлөгддөггүй гэж үздэг байв.

19-р зуун геологийн үндсэн асуудал "Дэлхийн нас"-ыг тогтоох байсан ба 100,000-аас тэрбум жил хүртэл олон янзын тооцоонууд хийж байв.

20-р зуунд геологийн шинжлэх ухаанд гарсан томоохон дэвшил бол 1960-аад онд боловсрогдсон плит тектоникийн онол юм. Уг онолын тулгуур нь далайн царцдас шинээр үүсэх болон тивүүд нүүх үзэгдэл юм. Уг онол нь Дэлхий судлалын бүх шинжлэх ухаанд эрс өөрчлөлт оруулсан болно.

Тивүүд нүүх онолыг анх 1908 онд Франк Бурслэй Тэйлор дэвшүүлж, Альфрэд Вегенер (1912) болон Артур Холмес өргөжүүлсэн боловч, 1960-аад оны эцэс буюу плит тектоникийн онол хүртэл нийтээр хүлээн зөвшөөрөгдөөгүй байна.

Геологийн тулгуур ойлголтууд

Эдгээр тулгуур ойлголтууд нь тунамал чулуулагийн харьцангуй нас болон гарал үүслийг тогтоох боломж олгоно.

Интрүүз болон тунамал чулуулагийн хоорондын хамаарал - Хэрэв ямар нэгэн интрүүз чулуулаг тунамал чулуулагийг огтлосон байвал тухайн интрүүз чулуулаг нь тунамал чулуулагаас сүүлд үүссэн, насны хувьд залуу байна. Интрүүз чулуулагийн хэд хэдэн төрөл байх бөгөөд жишээлбэл, батолит, судал, дайк гэх мэт.

Чулуулаг болон хагаралын хоорондын хамаарал - Хэрэв хагарал ямар нэгэн чулуулагийг бүтэн огтолсон байвал уг хагарал нь тухайн чулуулагаас сүүлд үүссэн, залуу байна. Хэрэв хагарал, ямар нэгэн чулуулагийн үеээр хучигдсан байвал уг хагарал нь түүнийг хучиж буй чулуулагаас хөгшин байна.

Хэмхдсын зарчим - Хэмхдэст чулуулагийн хэмхдэс нь уг хэмхдэст чулуулагаасаа хөгшин байна. Учир нь ямар нэгэн чулуулагийн өгөршлийн үр дүнд хэмхдэс эхэлж үүснэ. Улмаар уг хэмхдэс зөөгдөн хуримтлагдаж, барьцалдан хэмхдэст чулуулагийн формаци үүсгэнэ.

Униформизмийн зарчим - Одоо үед явагдаж буй геологийн янз бүрийн процессуудыг судлаж, мэдсэний үндсэн дээр геологийн өнгөрсөн цаг үед явагдсан үйл явцыг танин мэдэж болно гэсэн зарчим юм. Уг зарчмыг Шотландын физикч, геологич Жэймс Хаттон үндэслэсэн ба "Дэлхийн өнгөрсөн түүх одоо болж буй зүйлсүүдээр зайлшгүй тайлбарлагдах ёстой", "Одоо үе бол өнгөрснийг тайлах түлхүүр" гэж үзэж байв.

Байрлалын зарчим - Хэрэв тунамал хурдасын давхрага тектоник хөдөлгөөнд өртөөгүй бол, эхэлж үүссэн хөгшин хурдас нь доороо, залуу хурдас нь дээд талдаа байрлана.

Амьтны чулуужсан үлдэгдэл хадгалагдах зарчим - Тодорхой нэг цаг хугацаанд тодорхой бүс нутагт, эсвэл бүх дэлхий даяар тархан амьдарч байсан амьтны үлдэлдэл нь тухайн цаг хугацаанд хуримтлагдсан тунамал чулуулагт хадгалагдан үлдэх ба энэ үлдэгдэл дээр тулгуурлан уг тунамал чулуулагийн нас болон, бусад (дээр нь, эсвэл доор нь хуримтлагдсан) чулуулгийн насыг тогтоох боломж олгоно. Уг санааг анх Вильям Смит дэвшүүлсэн болно.

Геологийн шинжлэх ухааны зарим салбарууд

Антиклиналь болон синклиналь стрүктүүр

Бусад холбоотой сэдвүүд

Гадны холбоос