Unix: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 30: Мөр 30:
Өнөө үед албан ёсны Unix системүүдээс гадна MINIX, Linux, BSD-н салбарууд (FreeBSD, NetBSD, OpenBSD, DragonFly BSD) гэх мэт Unix төст үйлдлийн системүүд түгээмэл дэлгэрч байгаа. Уламжлалт Unix гэдэг нэр томьёо нь Хувилбар 7 Unix юм уу UNIX System V-н шинж чанарыг агуулж буй үйлдлийн системийг тодорхойлж болно.

Тойм
[Тойм]

Unix нь анхандаа олон системд ажилладаг програмыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг програмистын ажиллах орчин байсан. Сургалт, судалгааны хүрээнд өргөн тархаж хэрэглэгчид системд зориулж өөрсдийн хэрэгслүүдийг нэмж, өөр хоорондоо хуваалцсанаар уг систем улам томорсоор байв.

17:07, 17 Наймдугаар сар 2013-ий байдлаарх засвар

Unix
Evolution of Unix and Unix-like systems
Хөгжүүлсэн компани / ХөгжүүлэгчKen Thompson, Dennis Ritchie, Brian Kernighan, Douglas McIlroy, and Joe Ossanna at Bell Labs
Програмчлагдсан технологиC and Assembly language
Үйлдлийн системийн бүлUnix1969-04-20; 1880 жилийн өмнө (1969-04-20)
Үе шатCurrent
Кодын загварHistorically closed source, now some Unix projects (BSD family and Illumos) are open sourced.
Анхны хувилбарApril 20, 1969; 54 жилийн өмнө (April 20, 1969)
ХэлEnglish
Цөмийн төрөлMonolithic
Хэрэглэгчийн интерфейсCommand-line interface & Graphical (X Window System)
ЛицензProprietary
Үндсэн веб хуудасunix.org

Unix (албан ёсны худалдааны тэмдэг нь UNIX, заримдаа Unix гэж бичдэг) нь 1969 онд AT&T (ЭиТи᠋᠋'анд'Ти) компанийн Кен Томпсон, Деннис Ритчи, Брайан Керниган, Дуглас Макилрой, Майкл Леск, Жои Оссанна гэх мэт хэсэг ажилчид Беллийн Лабораторид (бас Bell Labs гэдэг) давхар үйлдэлт, олон хэрэглэгчид үйлдлийн системийг бүтээжээ.

Анх ассемблер хэлээр хийгдсэн ч 1973 онд цаашдын хөгжүүлэлт болон олон төрлийн төхөөрөмжид хялбар суурьшуулах зорилгоор бараг бүгдийг нь Си хэл уруу хөрвүүлжээ.

1974 онд UNIX-н хамгийн анхны лицензийг Иллиноисийн Их Сургуульд Грег Чессон, Доналд Б.Гиллис нар авчээ. Өнөөдөр Unix системийг AT&T-ээс гадна олон худалдааны байгууллага, их сургууль (жишээ нь: Калифорнийн Их Сургуулийн BSD), ашгийн бус байгууллагууд тус тусдаа хөгжүүлж байна.

Одоогоор UNIX-н худалдааны тэмдгийг гэдэг үйлдвэрлэлийн стандартын консорциум эзэмшиж байгаа. "Нээлттэй Бүлэг"-ийн UNIX системийн шаардлагыг хангасан системүүд уг худалдааны тэмдгийг ашиглах эрхтэй бөгөөд бусад системүүдийг нь Unix төст систем гэдэг. Гэхдээ худалдааны эрх авсан системтэй төстэй системүүд албан бусаар Unix гэдэг нэр томьёог ашиглах нь түгээмэл байдаг.

1970-аад оны сүүлч, 1980-аад оны эхээр Unix нь судалгаа, сургуулийн хүрээнээс хальж томоохон хэмжээний Unix (ялангуяа Калифорнийн Их Сургуулиас гаргасан BSD хувилбар)-үүд худалдаанд гарч эхлэв. Эд нараас дурдвал: Xenix, Sequent, HP-UX, Solaris, AIX, сүүлдээ Apple-н OS X, iOS болсон Darwin.

Өнөө үед албан ёсны Unix системүүдээс гадна MINIX, Linux, BSD-н салбарууд (FreeBSD, NetBSD, OpenBSD, DragonFly BSD) гэх мэт Unix төст үйлдлийн системүүд түгээмэл дэлгэрч байгаа. Уламжлалт Unix гэдэг нэр томьёо нь Хувилбар 7 Unix юм уу UNIX System V-н шинж чанарыг агуулж буй үйлдлийн системийг тодорхойлж болно.

[Тойм]

Unix нь анхандаа олон системд ажилладаг програмыг хөгжүүлэхэд хэрэглэгддэг програмистын ажиллах орчин байсан. Сургалт, судалгааны хүрээнд өргөн тархаж хэрэглэгчид системд зориулж өөрсдийн хэрэгслүүдийг нэмж, өөр хоорондоо хуваалцсанаар уг систем улам томорсоор байв.

Unix нь давхар үйлдэлт, олон хэрэглэгчид, олон системд хөрвөх чадвартай байхаар бүтээгдсэн. Unix систем нь олон төрлийн үзэл ухагдахууныг агуулсан байдаг. Үүнд: өгөгдөл хадгалахдаа ердийн бичвэр (текст) ашигладаг байх, үечилсэн файлын системтэй байх, олон төхөөрөмжийг дэмждэг бөгөөд файлаар мэдээллээ солилцдог байх, олон тооны програм хэрэгсэлтэй байх, команд мөрөнд дамжуулах тэмдэгт ашиглан хэд хэдэн жижиг програмуудыг цугт нь хэрэглэж болдог байх, ижил функцүүдийг агуулсан ганц цул програм байхын эсрэг байх. Эдгээр ойлголтуудыг цугт нь Unix-н философи гэдэг. Керниган, Роб Пайк хоёр Unix-н Програмчлалын Орчин дахь Unix-н философийг "системийн чадал нь програмууд хоорондын уялдаа холбоо, харилцаанаас үүсдэг гэсэн санаа" хэмээн дүгнэжээ.

Unix үйлдлийн системүүд нь сервер, үйлчилгээний тооцоолуур, зөөврийн төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг.[15] Unix-н орчин, хэрэглэгч–үйлчлэгч програмын загвар хоёр нь интернетийн хөгжүүлэлт болон сүлжээний тооцооллыг бүрэлдэн бий болгоход хамгийн чухал хүчин зүйлүүд болсон юм.

Unix, Си програмчлалын хэл хоёуланг нь AT&T хөгжүүлж засгийн газар, сургуулиуд уруу тарааснаар энэ хоёр бусад үйлдлийн системтэй харьцангуй олон төрлийн машин уруу хөрвүүлэгдсэн. Үр дүнд нь Unix бараг нээлттэй систем болсон.

Unix үйлдлийн систем нь дээд удирдах програм буюу цөмийг оролцуулаад олон хэрэгслүүдээс тогтдог. Цөм нь програмыг эхлүүлэх болон зогсоох, файлын систем болон "доод түвшний" ажлуудыг зохицуулах, програмууд нэг нөөц уруу юм уу нэг төхөөрөмж уруу зэрэг хандахад үүсэх зөрчлийг зохицуулах үүрэгтэй.

Бичил цөм хэмээх ойлголт нь том цөмүүдийг багасгах зорилгоор гарсан буюу ихэнх ажлуудыг жижиг жижиг хэрэгслүүдээр биелүүлэхийг зорьдог. Тухайн үед ерийн компьютер нь өгөгдөл хадгалах хатуу диск, оролт гаралтын терминалтай, Unix-н файлын загвар нь сайн, оролт гаралт нь шугаман байсан. Гэсэн ч орчин үеийн систем нь сүлжээгээр холбогддог, олон шинэ төхөөрөмжүүдтэй болсон. График интерфейс хөгжиж файлын загвар нь давхар ажлыг боловсруулж чадахгүй болох нь харагдав. Сүлжээний протоколуудтай хамаатай функцүүд цөмөөс хасагдсан.