Стерадиан: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Хуудас үүсгэв: "thumb|right|150px|1 стерадиан өнцгийг харуулсан график дүрслэл. [[Бөмбөлөг|Бөмбөлгийн [..." |
No edit summary |
||
Мөр 82: | Мөр 82: | ||
[[en:Steradian]] |
[[en:Steradian]] |
||
[[ангилал: |
[[ангилал:өнцгийг хэмжих нэгжүүд]] |
||
[[ангилал:геометр]] |
[[ангилал:огторгуйн геометр]] |
05:38, 5 Арваннэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар
Стерадиан нь огторгуйн өнцгийг (мөн биет өнцөг гэж хэлэгддэг) хэмжих үндсэн, стандарт нэгж юм. 3 хэмжээст огторгуйд хэрэглэгддэг. Мөн стерадиан нь олон улсын нэгжийн СИ системийн уламжлагдсан нэгж юм. Тэмдэглэгээ нь ср.
Бөмбөлгийн радиусын квадраттай тэнцүү талбайтай бөмбөлгийн гадаргад тулсан огторгуйн өнцөг нь 1 стерадиан юм. Иймд бүхэл бөмбөлөг нь 4π буюу 12.56637 ср болно. 4π нь огторгуйн өнцгийн авч болох хатгийн их утга юм.
Нэгжийн угтваруудын жишээ
Стерадиан нь хамгийн ихдээ 4π ≈ 12.56637 хүрч болох тул ср-д их угтвар залгах боломжгүй ч бага угтваруудыг залгаж огторгуйн өнцгийг хэмжиж болох юм. Жишээ нь:
Зэргэн үржигдэхүүн | Нэр | Тэмдэглэгээ | Жишээ |
---|---|---|---|
101 | декастерадиан | даср | Америк тивийн газар нутагт болон бүх далайнуудын гадаргад харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи бүдэг цэнхэр хэсэг) |
100 | стерадиан | ср | Ази тив (Оросыг оруулалгүйгээр) болон Далайн орнуудын газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи шар хэсэг) |
10−1 | децистерадиан | дср | Алжир болон Ливийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи ногоон хэсэг) |
10−2 | сантистерадиан | сср | Зимбабвегийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи хөх хэсэг) |
10−3 | миллистерадиан | мср | Швейцарийн газар нутагт харгалзах биет өнцөг (Газрын зураг дээрхи улаан хэсэг) |
10−6 | микростерадиан | мкср | Ойролцоогоор Чингэлтэй дүүргийн талтай тэнцэх газар нутагт харгалзах биет өнцөг
Нар болон сар нь ойролцоогоор 60 мкср биет өнцгөөр харагддаг. |
10−9 | наностерадиан | нср | Ойролцоогоор 8 Америк хөл бөмбөгийн талбайд харгалзах биет өнцөг
Ангараг гариг дэлхийд хамгийн ихээр ойртсон үедээ ойролцоогоор 11 нср биет өнцгөөр харагддаг. |
10−12 | пикостерадиан | пср | Жижгивтэр байшингийн талбайд харгалзах биет өнцөг |
10−15 | фемтостерадиан | фср | А5-н цаасны талбайд харгалзах биет өнцөг |
10−18 | аттостерадиан | аср | ≈1,61 см2 талбайд харгалзах биет өнцөг |
10−21 | зептостерадиан | зср | 0,202 мм диаметртэй утасны хөндлөн огтлолын талбайд харгалзах биет өнцөг |
10−24 | иоктостерадиан | иср | Цусны улаан эсийн гадаргын талбайд харгалзах биет өнцөг |