Дархлалын олдмол хомсдол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 47: Мөр 47:
==Монгол улс дахь ДОХ-ын тархалт==
==Монгол улс дахь ДОХ-ын тархалт==


Монгол улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж байна. 2013 оны эхний хагасын байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 140 хүрээд байна<ref>{{cite web |url=http://news.gogo.mn/r/123146|title=Бид ДОХ-ыг тоохгүй ч, ДОХ Монголчуудыг оролдсоор|publisher=www.gogo.mn}}</ref>.
Монгол улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж байна. 2013 оны эхний хагасын байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 148 хүрээд байна<ref>{{cite web |url=http://news.gogo.mn/r/123146|title=Бид ДОХ-ыг тоохгүй ч, ДОХ Монголчуудыг оролдсоор|publisher=www.gogo.mn}}</ref>.


==Нэмэлт==
==Нэмэлт==

05:58, 29 Арваннэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь хүний дархлал хомсдлын вирүсээр (ХДХВ) хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин[1] бөгөөд мөн бусад зүйлийн амьтдад үүнтэй төстэй вирүсүүд байдаг (СДХВ, МДХВ гэх мэт). Энэ өвчний төгсгөлийн шат нь тухайн хүнийг аливаа халдвар болон хавдрын өвчний эсрэг хамгаалах чадваргүй болгодог. ДОХ болон ХДХВ-ийн эсрэг эмчилгээ нь зөвхөн вирүсийн хөгжлийг саармагжуулах л төдий байгаа бөгөөд одоогоор мэдэгдэж буй бүрэн төгс эмчилгээ байхгүй байна.

2009 оны байдлаар 30 сая орчим хүн энэ өвчнөөр нас барсан бол 2010 оны байдлаар дэлхий дээр ДОХ-н халдвар авсан нийт 34 сая орчим хүн амьдарч байгаагийн 2,5 сая нь 15 хүртэлх насны хүүхэд байна.

Нэршил

  • ХДХВ-Хүний Дархлал Хомсдолын Вирус
  • ДОХ- Дархлалын Олдмол Хомсдол

Явц

Хүний дархлал хомсдолын вирус /ХДХВ/-ийн халдвар нь ХДХВ-ээр үүсгэгддэг архаг явцтай халдвар юм.

Дархлалын тогтолцоог гэмтээх явц нь 6 сараас 10 жил үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд тухайн хүнд зовиур илрэхгүй ч халдвараа тараах эрсдэлтэй байдаг.

Халдварын эх уурхай

ХДХВ-ийн халдвар тээгч болон ДОХ-той өвчтөн

Халдвар дамжих зам

  • Бэлгийн зам: ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамгаалалтгүй /бэлгэвчгүй/ бэлгийн хавьталд орох
  • Цусаар: Халдварлагдсан цус, цусан бүтээгдэхүүн сэлбүүлэх, эд эрхтэн шилжүүлэн суулгах, зүү тариурыг дамжуулан хэрэглэх
  • ХДХВ-ийн халдвартай эхээс хүүхдэд: жирэмсэн үед, төрөх үед болон төрсний дараа хөний сүүгээр

Халдвар дамжихгүй зам

  • Шүлс
  • Нулимс
  • Хоол хүнс, аяга халбагаар
  • Агаар дуслын зам /ханиах, найтаах зэрэгт шүлсээр/
  • Шумуул болон бусад төрлийн хорхой шавьж
  • Хамт амьдрах, ажиллах, суралцах
  • Тэврэх, үнсэх
  • Бассейн, халуун ус, бие засах газар зэрэгт орох

ХДХВ-ийн халдвараас урьдчилан сэргийлэх арга замууд

  • Хосууд бие биендээ үнэнч байх
  • Тохиолдлын бэлгийн хавьтлаас татгалзах, тэвчих
  • Бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэх

!ДОХ нь одоогоор төгс эмчилгээгүй үхэлд хүргэдэг өвчин. Гэхдээ ДОХ-оос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Монгол улс дахь ДОХ-ын тархалт

Монгол улсад сүүлийн жилүүдэд ХДХВ/ДОХ эрчимтэй тархаж байна. 2013 оны эхний хагасын байдлаар манай улсад ДОХ-ын халдвартай хүний тоо 148 хүрээд байна[2].

Нэмэлт

!ДОХ зөвхөн эрүүл мэндийн асуудал биш, харин нийгэм болон хөгжлийн асуудал.

!Эрүүл саруул харагдаж байгаа хүн ХДХВ-ийн халдвартай байж болно.

!Ямарч өвчин туссан тэр бол хувь хүний нууц. Хэн ч түүнийг задруулах эрхгүй. Бас өвчин авсаны төлөө хүнийг элдвээр гутаан доромжилж болохгүй. Харин цаг алдалгүй шинжилгээ өгөх нь зөв шийдвэр болно.

!Хэнийг ч гаднаас нь хараад халдвар тээгч гэдгийг мэдэх боломжгүй. Иймд зөвхөн халдвартай нь мэдэгдсэн цөөхөн хүмүүс рүү анхаарлаа чиглүүлэх биш, харин хүн өөрөө хариуцлагатай байх нь ДОХ-оос хамгаална.

!ХДХВ/ДОХ-той хүмүүст удаан амьдрах боломж байна. Харин гутаан доромжлол, ялгаварлан гадуурхалт нь цаг алдалгүй эмчилгээ авахад хориг саад болдог.

  • ДОХ нь БЗДХ мөн үү?

Мөн. Гэхдээ бусад Бэлгийн Замаар Дамжих Халдвар (БЗДХ)-уудаас ялгаатай нь ДОХ-ыг төгс эдгээх боломжгүй. Бусад БЗДХ-тай байх нь ХДХВ-ийн халдварыг авах болон тараах боломжийг 3-10 дахин ихэсгэдэг.

  • ХДХВ гэж юу гэсэн утгатай вэ?

Энэ нь тухайн хүн ХДХВ-ийг тээгч буюу ХДХВ-ийн халдвар авсан гэсэн үг. Гэхдээ энэ нь тэр хүнийг олон өвчний шинж тэмдэг илэрсэн ДОХ өвчнөөр өвчилсөн гэсэн үг хараахан биш.

  • Цонх үе гэж юу вэ?

Халдвар авснаас хойш дархлалын тогтолцоо халдварыг эсэргүүцэж эхэлтэл ойролцоогоор 3 сар (заримдаа 3-6 сар)өнгөрдөг. Энэ 3 сарын хугацаанд цусны шинжилгээнд өөрчлөлт гарахгүй байж болох тул ХДХВ оношлогдохгүй. Энэ үеийг “Цонх үе” гэж нэрлэдэг. Иймээс ямар нэгэн эрсдэлтэй үйлдэлд өртсөн бол 3 сарын дараа дахин шинжлүүлэх хэрэгтэй.

  • Хэн ХДХВ/ДОХ-ын халдварыг авч болох вэ?

Хэн ч ХДХВ-ийн халдварыг авч болно. ХДХВ нь яс үндэс, шашин шүтлэг, нас хүйс, ажил мэргэжил, боловсрол, бэлгийн харьцааны шинж төрхөөс үл хамааран халдварлана.

  • ХДХВ/ДОХ-той хүнийг хараад таньж чадах уу?

Үгүй. Тухайн хүнийг хараад таних боломжгүй.

  • ДОХ төгс эмчлэгдэх үү?

ДОХ-ыг төгс эдгээх эмчилгээ хараахан гараагүй боловч амьдрах хугацааг уртасгах эмийн эмчилгээ байдаг.

  • Хүмүүс ХДХВ/ДОХ-ын талаар ямар ташаа ойлголттой байдаг вэ?

ХДХВ/ДОХ-ын халдвартай хүнтэй хамт ажиллах, амьдрах, хооллох, асрах, тэврэлдэх зэрэгт халдвар авахгүй. Зөвхөн халдвартай хүний цус, үрийн шингэн, үтрээний шүүрэл хүний биед нэвтэрсэн тохиолдолд л халдвар авна.

  • ХДХВ/ДОХ/БЗДХ-аас хэрхэн сэргийлэх вэ?

ХДХВ/ДОХ/БЗДХ-аас сэргийлэх алтан дүрэм буюу ABCD-ын дүрмийг мөрдвөл халдвараас өөрийгөө болон бусдыг хамгаалж чадна.

А: Тэвчих (гэрэлтлээ бэлгийн харьцаанд орохгүй байх, гэрлэсэн бол тохиолдлын бэлгийн харьцаанаас татгалзах)

B: Бие биедээ харилцан үнэнч байх

C: Бэлгийн харьцаанд орох бүртээ бэлгэвчийг тогтмол зөв хэрэглэх

D: Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхээс татгалзах

Ишлэл

  1. Marx, J. L. (1982). "New disease baffles medical community". Science. 217 (4560): 618–621. Загвар:PMID.
  2. "Бид ДОХ-ыг тоохгүй ч, ДОХ Монголчуудыг оролдсоор". www.gogo.mn.