Хүслэн хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 29: Мөр 29:
==Хаан ширээнд заларсан нь==
==Хаан ширээнд заларсан нь==

1328 оны сүүл хагаст хаан сууж, [[Есөнтөмөр хаан]]ы талынхныг ялсан [[Төвтөмөр хаан]] сууриа 1329 оны 1 сард өөрийн ах Хүслэн шилжүүлэхээр шийдэж, Алтай уулын орчим байгаа Хүслэн элч илгээж, хаан сууринд заларахыг хүссэн байна. Уг явдал нь эртний Монгол ёсон дүү хүн ахаасаа түрүүж хаан суух ёсгүй байсан бөгөөд урьд Хайсан хаан амьд ахуйдаа ахмад хүү Хүслэнг хаан суухыг нэр зааж байсан нь Төвтөмөрийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ.
[[Есөнтөмөр хаан]]ы талынхныг ялсанаар 1328 оны сүүл хагаст хаан суусан [[Төвтөмөр хаан]] сууриа 1329 оны 1 сард өөрийн ах Хүслэн шилжүүлэхээр шийдэж, Алтай уулын орчим байгаа Хүслэн элч илгээж, хаан сууринд заларахыг хүссэн байна. Уг явдал нь эртний Монгол ёсон дүү хүн ахаасаа түрүүж хаан суух ёсгүй байсан бөгөөд урьд Хайсан хаан амьд ахуйдаа ахмад хүү Хүслэнг хаан суухыг нэр зааж байсан нь Төвтөмөрийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ.
1329 оны 1 сарын 26 нд [[Хархорум]] хотын хойхно орших Цэцэг Цагаан нуурын хөвөөнд [[Юань улс]]-ын хаан сууринд залсарчээ. Оны цолыг Тянь Ли хэмээн улираан хэрэглэж, улсын багшаар [[Намхайжанцанг]] өргөмжилж, мөнгөн тамга соёрхов. Хаан суусныхаа дараа дүү Төвтөмөрийг хунтайжаар өргөмжилжээ. Мөн уугуул Монгол орныг засах талаар төлөвлөж байсан. Тэрээр "Давааны ар орны хэргийг хөнгөн хуумгай шийдэж үл болно. Энэ бол [[Чингис хаан]]-ы улс үүссэн нутаг юм. Яньтөмөр мэтийн төрийн хэрэгт туршлагатай сайдыг Хархорумд явуулж ажилуулах хэрэгтэй" хэмээн хэлж байжээ. мөн оны 3 сард Хүслэн хаан зарлиг буулгаж өөрийн эх '''Шүншири хатанг''' "Мэргэн асрагч, гэгээн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд, дүү Төвтөмөрийн эх '''Тангуд хатан'''-г "Алдаршсан мэргэн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд Өвгөдийн сүмд тахиулахаар болжээ.

[[Дайду]] хотод сууж буй Төвтөмөр хаааны хас тамгыг Яньтөмөрт өгч Шанду хотыг чиглэн ирж яваа Хүслэн хааны зүг илгээжээ. Гайган цагаан гэх газарт Хүслэн хааныг буудаллаж байхад нь Яньтөмөр ирж хас тамгыг өгснөөр хаан сууриа бататгав. Тус өдөр Хүслэн хаан Хамартыг Төвлөн засах яамын сайдаар, Борыг Юй ши тайфу түшмэлээр, Байтөмөрийг Шу Ми Ши тайфу түшмэлээр тус тус тохоон томилжээ.

16:30, 29 Арваннэгдүгээр сар 2013-ий байдлаарх засвар

Хүслэн хаан
Юань улсын их хаан
Монголын хаан

Орчин үеийн зураг
Хаан суусан1329 оны 1 сарын 26- 1329оны 8сарын 6
Бүтэн нэрХүслэн
Бусад хэргэмХутагт хаан
Төрсөн огноо1300
Өнгөрсөн огноо1329
Өнгөрсөн газарОнгоцот
УдаахТөвтөмөр хаан
Их хатанМаалайдай
ХатанБабуша хатан
ХүүхэдТогоонтөмөр
Ринчинбал хаан
ЭцэгХайсан хүлэг хаан
ЭхШүншири хатан
Ургийн овогБоржигин

Хаан сууринд суухын өмнөх үе

1300 онд төрсөн. Хайсаны ахмад хөвгүүн. 1316 онд Аюурбарбад буянт хаан урьд өөрийн ах Хайсан хүлэг хаан-д амласан тангарагаасаа няцаж, Хүслэнд Жоу ван цол өргөмжилж, Юньнань муж руу цөллөгт явуулсанд Хүслэн замаасаа зугтан Алтай уул-ын орчим очин суурьшжээ. Харин Буянт хаан өөрийн хүү Шадбалыг 1316 онд хунтайж болгосон нь Юань улсын хаан ширээний тэмцэлийн эх суурийг тавьсан.

Хаан ширээнд заларсан нь

Есөнтөмөр хааны талынхныг ялсанаар 1328 оны сүүл хагаст хаан суусан Төвтөмөр хаан сууриа 1329 оны 1 сард өөрийн ах Хүслэн шилжүүлэхээр шийдэж, Алтай уулын орчим байгаа Хүслэн элч илгээж, хаан сууринд заларахыг хүссэн байна. Уг явдал нь эртний Монгол ёсон дүү хүн ахаасаа түрүүж хаан суух ёсгүй байсан бөгөөд урьд Хайсан хаан амьд ахуйдаа ахмад хүү Хүслэнг хаан суухыг нэр зааж байсан нь Төвтөмөрийг ийм үйлдэл хийхэд хүргэжээ. 1329 оны 1 сарын 26 нд Хархорум хотын хойхно орших Цэцэг Цагаан нуурын хөвөөнд Юань улс-ын хаан сууринд залсарчээ. Оны цолыг Тянь Ли хэмээн улираан хэрэглэж, улсын багшаар Намхайжанцанг өргөмжилж, мөнгөн тамга соёрхов. Хаан суусныхаа дараа дүү Төвтөмөрийг хунтайжаар өргөмжилжээ. Мөн уугуул Монгол орныг засах талаар төлөвлөж байсан. Тэрээр "Давааны ар орны хэргийг хөнгөн хуумгай шийдэж үл болно. Энэ бол Чингис хаан-ы улс үүссэн нутаг юм. Яньтөмөр мэтийн төрийн хэрэгт туршлагатай сайдыг Хархорумд явуулж ажилуулах хэрэгтэй" хэмээн хэлж байжээ. мөн оны 3 сард Хүслэн хаан зарлиг буулгаж өөрийн эх Шүншири хатанг "Мэргэн асрагч, гэгээн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд, дүү Төвтөмөрийн эх Тангуд хатан-г "Алдаршсан мэргэн ухаант хувилгаан хатан" хэмээн нэхэн өргөмжлөөд Өвгөдийн сүмд тахиулахаар болжээ. Дайду хотод сууж буй Төвтөмөр хаааны хас тамгыг Яньтөмөрт өгч Шанду хотыг чиглэн ирж яваа Хүслэн хааны зүг илгээжээ. Гайган цагаан гэх газарт Хүслэн хааныг буудаллаж байхад нь Яньтөмөр ирж хас тамгыг өгснөөр хаан сууриа бататгав. Тус өдөр Хүслэн хаан Хамартыг Төвлөн засах яамын сайдаар, Борыг Юй ши тайфу түшмэлээр, Байтөмөрийг Шу Ми Ши тайфу түшмэлээр тус тус тохоон томилжээ.

Нас барсан нь

1329 оны 8 сарын 3 ны өдөр Хүслэн хаан Онгоцот гэдэг газарт хүрч ирж дүү Төвтөмөртэй уулзан том найр хийв. Найрын 4 дэхь өдөр буюу 1329 оын 8 сарын 6 ны өдөр Хүслэн хаан гэнэт учир битүүлгээр насан эцэслэжээ. Хожим түүний ахмад хүү Тогоонтөмөр хаан-ы хэлснээр Төвтөмөрийн явуулгаар хорлосон гэж өгүүлсэн бөгөөд энэ таамаглал үнэн байх магадлалтай юм. Ердөө 7 сарын турш хаан суув. 1329 оны 12 сарын 6 ны өдөр Төвтөмөр хаан зарлиг буулгаж Хүслэн хааныг "Утгыг гийгүүлсэн язгуурын ачлалт хаан" хэмээн нэхэн өргөмжлөв. Сүмийн цолыг "Минзун" хэмээв. Монгол ёсыг эрэхмлэж "Хутагт хаан" хэмээж Өвгөдийн сүмд тахив.

Өмнөх
Ашидхэв хаан
Монголын хаан
1329
Дараах
Төвтөмөр хаан