Гамлет: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Bot: Migrating 1 interwiki links, now provided by Wikidata on d:q41567 (translate me)
No edit summary
Мөр 3: Мөр 3:
Шекспир энэ зохиолдоо [[Англи]]йн нийгмийн амьдралыг дүрсэлж энэ үеийн Английн хамаг бузар булхай болгоныг нэг дор үзүүлсэн. Энэ жүжигт гол дүр Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя Лиарт нарын үйл явдал гардаг.

Жүжигт гарах үйл яв­дал: Данийн хааны ордны ор­чим, өөд болоод удаагүй байгаа хаантай тун адил­хан нэгэн этгээд олон цэ­рэг­тэй учирсан тухай яриа хан хүү Гамлетийн чихэнд хүрнэ. Хан хүү эцгийнхээ сүнс гэмээр тэр этгээдтэй учирахыг хүснэ. Учиртал аав-сүнс нь байх бөгөөд хан хүүд “Өнөөгийн хан буюу Гамлетийн авга ахын гарт үрэгдсэнээ ярьж, өш хонзон ав” гэж даалгана. Үүнийг сонсоод мэгдэж, цо­чирдон хэрхэхээ мэдэх­гүй болсон Гамлет галзуу хүн болж хувирна. Ингэх зуураа авга Клавдийгийн гэмт явдлыг хөдөлшгүй нот­лох баримт хайж эхэл­нэ. Харин авга ах нь хар цо­хин, Гамлетийг ухаан самуурсанд үл итгэн, тур­шуул явуулна. Үүнийг мэд­сэн Гамлет асууж танд­сан яриа хөөрөөнд нь бүр ч солиотой хариулан цаг хожсоор байна. Энэ үед Эльсинор хотод нүүд­лийн театр ирэхэд Гамлет “Гонзагог хороосон нь” хэмээх жүжиг тоглож өгө­хийг хүснэ. Хүсээд зогсох­гүй зохиолд эцэг-сүнсний ярьж өгсөнийг нэмж би­чиж өгнө
[[Ангилал:Шекспирийн эмгэнэлт жүжгүүд]]

Хан-авга нь жүжгийг ан­хааралтай үзэж байгаад аллагын дараа босож явна. Тэрээр Гам­летыг хажуу­даа байл­гах аюултай бол­лоо гэж санаад Англи руу явуулах бөгөөд очмогц баривчлан хороох тухай захиа дайл­га­на. Угсаа зал­гах хан хүү Гамлет зам зуураа тэр за­хиаг олж үзэн, өөрчлөн би­чин амь гарч улмаар бу­цаж ирнэ. Хан авга нь мэр­гэшсэн аргаа­раа ач дүү дээ хор өгнө. Гамлет гэнэгүй ууж, амьс­гаа ху­раа­хынхаа өмнө ав­гыгаа хороож амжина. Хан авга, угсаа залгамж­лах хан хүү Гамлет хоёр бие биеэ хо­роос­ноор Да­нийн хан ши­рээ Норве­гийн эрх баригч Фортин­браст шилжиж бай­гаагаар зохиол өндөр­лө­нө.
{{Link FA|af}}

{{Link FA|no}}
Жүжигт өгүүлэгддэг үйл явдал товч доо энэ. Гэтэл яагаад 400 гаруй жилийн турш найруулагч, жүжигч­дийн чадал чан­сааг шалга­даг нэгэн хэм­жүүр болон дэл­хийн улс орны тайз, дэл­гэцээр өртөө­лөн дахин давтан шинэ бүтээл төр­сөөр бай­даг юм бол? Үү­ний учрыг хөөх гээд үзье.
{{Link FA|pt}}

Үе үеийн судлаачид янз бүрээр бичдэг бай­жээ. Судлаачдаас гадна үе үеийн агуу сэтгэгчид ч үнэ­лэлт дүгнэлт өгсөн байна.

Шекспирийн зохио­лын баатрын энэлэл шана­ллын учрыг хүний хувьд сэтгэлийн тэнхээ сул, хувь заяаны эрхээр ногдсон ачааны хүндийг үүрэх тэсвэр тэвчээргүй, эрмэг зоримог алхам хийх чадваргүйтэй холбон тайл­бар­ласан нь их ажээ. Энэ үнэн бол Гамлетийн санаа бодлыг хүчирхийлэн да­ран­гуйлж, хүсэл зоригийг нь мөхөөж, арчаагүй бай­далд оруулсан хүчин зүйл байсан байж таарна. Зо­хиолыг хөөн унших аваас Гамлет харин ч бүр аливаа зүйлд хариу өгөх ялангуяа дотоод сэтгэлийн хувьд шийд­вэр гаргах чадвар өн­дөртэй хүн болох нь то­дор­хой байдаг. Түүнээс гадна зохио­лоос үзэхэд Гамлет харин ч бүр сэтгэлийн их тэнхээ­тэй, эзэмшсэн өн­дөр бо­ловс­рол, хүмүүнлэг энэ­рэн­гүйг дээдэлсэн хү­мүү­­жил нь сонссон муу муу­хайг нягтлан мухар­ла­хыг шаар­даад байгаа нь тодор­хой байна. Чухам ийм л учраас Гамлет хэ­мээх баат­рын дүрийг бү­тээ­хэд амаргүй, олон ян­заар гя­лал­зан харагддаг хэ­мээн судлаачид тодор­хойл­дог ажээ. У.Шекспи­рийн “Гамлет” жүжгийн гол баат­рын талаар нийг­мийн зүтгэлтэн, судлаачид дот­роос санаа бодлоо илэр­хийлж хэлээгүй хүн байх­гүй гэдэг юм байна.

Гамлет эрх мэдэл, эд хөрөнгийн эзэн болон суу­сан авга ах-ханыхаа эсрэг хөдлөөгүй гэж үү? Эц­гийн­хээ буртаглагдсан нэр төрийг цэвэрлэх гэж, “бо­лов­сон шорон” гэмээр бу­сармаг орчин, булай явд­лын эсрэг сөрөн өндий­гөө­гүй гэж үү? Хөдлөсөн. Сэтгэлийнхээ гүнд оршин байсан эргэлзээ тээнэгэл­зээг таягдан ялж, үнэнд хүрэх итгэл найдвар байх­гүй байгааг ч умартан тэмцсэн.

Гамлетад ямар найд­вар байсан хэрэг вэ? Ердөө л зуун зууныг дамнуулан ирэх цаг үеийнхэнд “бо­лов­сон шорон” гэгч юу болох тухай л хэлж мэдээ­лэх явдал байж! Өөрөөр хэлбэл Гамлет тэмцэж эцсийн дүндээ ялахыг л хүсэж! Өөрөө ялагдвал яах билээ гэж бодож бай­сангүй.

Энд, хойч үеийн би­дэнд ч бодох юм байна... Клавдий хан, Гамлетийн эцгийн аминд хүрсэн гэмт хэрэгтэн үхлээ гээд “бо­лов­сон шорон нурах уу... гэтэл эрхэмийн дээд эрхэм сэнтийд ёстой л өнөө чоно борооноор гэгч болон ха­рийн Фортинбрас заларч байна. Нэг янзын шорон нөгөө янзынхаар л солиг­дож байна. Байдал бүр дордсон гэсэн үг.

Үүнийг Гамлет харж ухаараагүй байсан гэж үү? Үгүй бололтой. Боловсрол гэгээрлийн хувьд хэнээс ч үл дутах Гамлетийн эргэл­зэж тээнэгэлзэн, аймхай хулч­гар мэт харагдуулаад байсны учир нь Клавдийг хороолоо гээд Данийн там диваажин болж хувирах­гүй, шорон хэвээрээ л хо­цор­но гэдгийг мэдэхийн дээ­дээр мэдэж байсантай холбоотой хэмээн нэлээд судлаачид үздэг ажээ. Тэмцэх л хэрэгтэй, тэгэх­гүйгээр бурангуй, булай дэг ёсноос салахгүй гэд­гийг л номлож байна. Сайн сайхны төлөө, шудрага үнэний ялалтын төлөө тэмцэх ёстой гэсэн өөдрөг үзлийг номлож байна. Ин­гэс­нээрээ жүжгийн гол амин санаа тухайн жүж­гийн тайзнаас халин хү­мүүн төрөлхтний амин хү­сэл тэмүүллийн хязгаарт дүүлэн гарч ирж байна хэмээн судлаачид үздэг юм байна.

Ирэх цагийн сайн сайх­ны төлөө ялагдал сөх­рөлөөс айлгүй цээж тэнэ­гэр толгой гэдгэр сөрөн тэмцэгчдийн магтдуу гэж У.Шекспирийн “Гамлет”-ийг зүгээр ч нэг үздэггүй учраас л ийнхүү цаг хуга­цаа, орон зайг даван хүн ар­дын итгэл зүтгэлийн очийг бадраан өртөөлдөг бололтой.

Жүжгийн зохиолын товч агуулга энгийн, бай­даг л нэг зүйл санагдаж бай­гаа тухай дээр миний нэгэнтээ хэлснийг уншигч Та санаж байгаа байх. Би тэр хэлснээсээ буцах гэж үүнийг хэлж байгаа юм биш. Ердөө л “агуу юм энгийн байдаг” гэдэг мэр­гэн үгийг л сануулах гэсэн юм.

Манайд, энэ алдарт жүжиг Д.Нацагдоржийн нэрэмжит УДЭТ-ын тай­зан дээр 1980 онд, өөрөөр хэлбэл өнгөрсөн зуунд тавигдаж. Дан ганц сайн сай­хан үг ч сонсоогүй бо­лол­той. Тэгэх ч ёстой биз. Эргэж харахаас илүү урагш ширтэж, “хашир ха­ширт хашигдан” биеэ оторлохоос илүү хийж бү­тээхийг шаардаж буй цаг болохоор шинэ үеийн уран бүтээлчид хийх л ёстой.

Сонсоход шинээр тү­рэн гарч ирж байгаа най­руулагч Н.Наранбаатар, зураач Т.Ганхуяг, хөгж­мийн зохиолч С.Сансаргэ­рэл­тэх нар энэ жүжгийг урлах ажилд ханцуй шам­лан ороод, жүжигчдээ сон­гон сургуулилаад тун удахгүй үзэгч түмний мэл­мийд толилуулах гэж бай­на хэмээн сонсогдоно. Бас У.Шекспирийн “Гамлет” жүжгийн орос хэлээр дам­жуу­лан хийсэн Чойжи­лын Чимид гуайн орчуул­гын зэрэгцээ эх (англи) хэлнээс нь Х.Мэргэнээр орчуулуулсан тухай ч сон­сог­дож байна. Энэ бол шинэ цагийн бас л нэг боломж.

Залуус минь хийхтүн. Цаг үеийн шаардлага ч, дууд­лага ч тэр. Харин “яа­рах­гүй л яарах”-аа бүү март! Бас энгийн нь дэн­дүү агууг, шудрага үнэний төлөөх тэмцлийн дэлгэр их санааг энэ цаг үеийн бу­ди­луу нийгэм, заримдаа ч бүр учраа мэдэхгүй болох­доо хүрээд байгаа монгол түмэнд хэрхэн тайлж зу­раг­лахыг тань л хүлээх үл­дэж. Энэ цаг үед “Монгол улс орон орших уу, эс орших уу?” гэсэн асуулт тулгамдаад байна хэмээх улс олон болж. Та бүгдийн бү­тээл нэгэн хариулт бай­га­асай хэмээн борог ор­чуу­лагч би хүсэж байгаа­гаа эцэст нь хэлье.

08:00, 26 Гуравдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Данийн хунтайж Гамлетын эмгэнэлт жүжиг (Англи: The Tragedy of Hamlet, Prince of Denmark), товчоор Гамлет нь Уильям Шекспирийн зохиосон эмгэнэлт жүжиг юм.

Шекспир энэ зохиолдоо Английн нийгмийн амьдралыг дүрсэлж энэ үеийн Английн хамаг бузар булхай болгоныг нэг дор үзүүлсэн. Энэ жүжигт гол дүр Гамлет, түүний авга ах Клауди, эх Гертугта, хайрт бүсгүй Опелиа болон ядуу оюутан Гродизя Лиарт нарын үйл явдал гардаг.