Идеологи: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "ҮЗЭЛ СУРТАЛ (ideology, idea - ойлголт, үзэл санаа ба logos - үг сургааль) - нийгэм, улс төрийн бүлэг, нам..."
(Өөрчлөлт алга)

13:19, 29 Дөрөвдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

ҮЗЭЛ СУРТАЛ (ideology, idea - ойлголт, үзэл санаа ба logos - үг сургааль) - нийгэм, улс төрийн бүлэг, нам, хувь хүн үйл ажиллагаандаа баримтлах үнэт зүйл, зарчмуудын цогцын үзэл суртал гэнэ. Баруун европыг бүхэлдээ хямралд автаад байсан XV зуун буюу сэргэн мандлын эхэн үед үүссэн бөгөөд энэ үед нийгэм болон хувь хүний ухамсрыг шашны нөлөөнөөс чөлөөлөх секуляризаци өрнөж байсан. Улмаар XVII зуунаас хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч зэрэг үнэт зүйлсээр үзэл суртлын систем хөгжсөн байна.

Үзэл суртлыг нийгэм улс төрийн парадигмаар нь барууны, төвийн, зүүний үзэл суртал, Нийгмийн дэвшилд хандах хандлага, зорилгоо хэрэгжүүлэх арга шалгуураар нь: консерватив, реформист, радикал; түвшингээр нь онолын, улс төрийн мөрийн хөтөлбөрийн, үйл байдлын гэж ангилна. Үзэл суртлын дараах үндсэн хэв маягууд оршиж байна. Үүнд: либерализм, консерватизм, социализм, социаль-демократизм, фашизм зэрэг болно. Тэрчлэн орчин үед феминизм, экологизм, национализм, глобализм зэргийг үзэл суртал гэж тооцох болсон.