Түмэн засагт хаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 58: Мөр 58:
[[Ангилал:1539 онд төрөгсөд]]
[[Ангилал:1539 онд төрөгсөд]]
[[Ангилал:1592 онд нас барагсад]]
[[Ангилал:1592 онд нас барагсад]]
[[Ангилал:Монголын хаад]]
[[Ангилал:Монголын бага хаан]]
[[Ангилал:Эзэнт гүрний бутралын дараах хаад]]

08:51, 7 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Түмэн засагт хаан
Их Монгол Улсын хаан

Түмэн засагт хаан
Хаанчлал15581592
Бүтэн нэрТүмэн
Бусад хэргэмЗасагт хаан
ӨмнөхДарайсүн гүдэн хаан
УдаахБуян сэцэн хаан
ЭцэгДарайсүн гүдэн хаан
УлсУмард Юань
Ургийн овогБоржигин

Олноо Түмэн Засагт хаан хэмээн алдаршсан, Дарайсүн гүдэн хааны ууган хүү тэрбээр 1539 оны шаргачин гахай жилд төрсөн бөлгөө.

Түмэн Засагт хаан нь бутралын үеийн бага хаадын нэг бөгөөд Умард Юань гүрнийг захиран суудаг байжээ.

Түүнийг хаан ширээнд сууж байх хугацаанд монголчуудын эв нэгдэл дахин нэг сэргэсэн билээ. Тэрээр 1558 оноос 1592 он хүртэл хаан ширээнд суусан ба эхэн үедээ тэрээр Урианхай болон Дархадуудыг өөртөө элсүүлж чадсан бөгөөд энэ зуур түүний цусан төрлийн хамаатнууд болох Абтай хан болон Хутагтай Сэцэн Хан нар нь Дөрвөн Ойрадыг нэгтгэсэн нь Монголын эв нэгдэл дахин сэргэхэд ихээхэн хувь нэмэр болжээ.

Төв Хятадыг дайлаар мордож байх үедээ Түмэн Хаан Хөх нуурыг өөрийн эрхшээлдээ оруулж чадсан гавъяатай билээ.

1576 онд Түмэн Засагт Хаан болон бусад ноёд монголчуудад Төвд нутгийн Буддын шашныг дэлгэрүүлэхийг дэмжиж энэ үед Буддын шашин нэлээд дэлгэрчээ. Мөн Түмэн нь Их Засаг Хуульд үндэслэн өөрийн хуулийг зохиосон байна.

Түмэн хаан шинэ засаг цаазыг зохион явуулсан тул Түмэн засагт хаан гэж түүхэнд алдаршив. Тэр 1592 оны хар луу жил насан өөд болжээ.

Өмнөх
Дарайсүн Хүдэн хаан
Монголын хаан
1558-1592
Дараах
Буян сэцэн хаан