Нармай Монгол: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 10: Мөр 10:
{{reflist}}
{{reflist}}


[[Ангилал:Монголын түүх]]
[[Ангилал:Монголын түүх| ]]
[[Ангилал:Нармай хөдөлгөөн]]
[[Ангилал:Нармай хөдөлгөөн]]
[[Ангилал:Үндсэрхэг үзэл]]
[[Ангилал:Үндсэрхэг үзэл]]

11:36, 13 Тавдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Хүн төрөлхтний түүхэн үйл явцын үр дүнд урьд нэгэн улсад хамаарч асан үндэстэн угсаатан хэлтэн өдгөө хоёр эсвэл хэд хэдэн улсад хуваагдан тархсан байх нь түгээмэл байдаг. Харин тэдний дундаас туурга тусгаар бүрэн эрхт нэг улсад газар нутагтайгаа эргэн нэгдэхийн төлөөх санаархал тоотой хэд илэрч байгаа. Чухам яг ийм тэмүүлэлт үзэгдэл сүүлийн зуун жилийн дотор Монгол үндэстэн, Монгол угсаатны дотор их бага хэмжээгээр өрнөсөөр ирлээ.[1][2]

Нармай Монгол (Орос: Панмонголизм; Англи: Pan-Mongolism) хэмээн нэрлэгдэх энэхүү үзлээр бол хаяа залган байрласан Монгол, Өвөр Монгол, Буриад гурван Монгол оронд суух Монголчууд газар нутагтайгаа хамтдаа бүрэн эрхт нэгэн улс болох учиртай аж. Голд нь орших Монгол хэдийнээ тусгаар тогтнож чадсан боловч Хятадын мэдэлд үлдсэн Монголчуудаас цөөхүүлээ юм.[3] Харин Өвөр Монгол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын өөртөө засах орон болдог бол Буриад Оросын Холбооны Улсын холбооны этгээд болдог.[4] Хааяа түүхэн ба газрын ойроос зарим талаар дотноссон өнөөгийн ОХУ-ын бүрэлдэхүүн дэх Бүгд Найрамдах Тува Улс, Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарын Түрэг бүлгийн хэлт хэд хэдэн ард түмний уугуул нутгийг Нармай Монголын зорилгод хамруулан үзэх нь байдаг.[5] Одоо цагт дээрх бүх газар орны дундаас Монгол Улсаас бусдад нь Монголчууд олонх үндэстэн нь биш ажээ.[4]

Дийлэнх Монголчуудыг эрхшээн байсан Чин улс 20-р зууны эхэнд мөхөхөд тусгаар тогтносон улс байгуулах боломж бүрдсэнээр Монголчуудын үндсэрхэг хөдөлгөөн үүссэн. Зөвлөлтийн Улаан цэргийн тусламжтайгаар Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдаж чадсаны дараах хэдэн арван жилд Монголын гадаад бодлого бусад нутгийг гадуур үлдээж олдсон ганц орондоо тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэжээ. 1990 оны хувьсгалаар эв хамт дэглэмээс татгалзаж, үндсэрхэг үзлийг хориглодоггүй болсноор Монголд Нармай Монгол үзэлт олон байгууллагууд байгуулагдсан боловч өргөн хүрээний дэмжлэг олж чадахгүй л байна.

Зүүлт

  1. Kaplonski, Christopher (2004). Truth, History, and Politics in Mongolia. Psychology Press. p. 15.
  2. Naby, Cyril; Dupree, Louis; Endicott-West, Elizabeth (1991). The Modernization of Inner Asia. M.E. Sharpe. p. 193.
  3. Hodder, Dick; Lloyd, Sarah; McLachlan, Keith (1998). Land-locked States of Africa and Asia. 2. Taylor & Francis. p. 150.
  4. 4.0 4.1 Steiner-Khamsi, Gita; Stolpe, Ines (2006). Educational Import: Local Encounters with Global Forces in Mongolia. Macmillan. p. 12.
  5. Garthoff, Raymond (1994). The Great Transition: American-Soviet Relations at the End of the Cold War. Brookings Institution Press. p. 670.