580
edits
1206 онд тэд Чингис хааны байгуулсан [[Их Монгол Улс]]ын захиргаанд оржээ. Монголын [[Юань улс]]ын дараагаас [[Барга]], Буриадууд "Арын ганц модон" гэх отогууд буюу Дөрвөн [[Ойрд]]ын мэдэлд оров. 14-р зуунд Ойрд буюу Баруун Монголчууд өрнө зүг нүүж, Барга Буриад аймгууд Зүүн Монголын [[Батмөнх Даян хаан]]ы харьяат болоод, зургаан түмэн Монголын зүүн 3 түмний нэг [[Урианхай түмэн]]ий бүрэлдэхүүнд багтаж байв. Тэр үед Буриад зон Байгал, Сэлэнгэ, [[Онон гол|Онон]], [[Хөлөнбуйр]], [[Хянган аймаг|Хянган]] нутгаар нүүдэллэн амьдарч байв. 17-р зуунд Урианхай бутарч, Буриад зон [[Халх]]ын [[Түшээт хан]], [[Цэцэн хан]]ы захиргаанд хамаардаг байв. Буриадууд хүн цөөтэй, Монголын төв нутгаас хол зайдуу байсан тул 12-р зууны дотоодын тэмцэл тулаан, 14-17-р зууны Халх-Ойрадын зөрчил, Монгол ноёдын дундах маргаан тэмцэлд төдийлөн оролцоогүй юм. Тэд Халхад алба төлөх байдлаар харилцаж байсан ба газар нутгийн байршлаас шалтгаалан Монголоос харьцангуй бие даасан байдалтай байсан бололтой. Мөн зарим нь үндсэн хэсгээсээ холдон нүүж нилээд зайдуу амьдарч байв. 16-17-р зууны үед Сибирийн хамгийн олон тоотой, цэрэг, эдийн засгийн хувьд хүчирхэг ард түмэн бол буриадууд байсан бөгөөд тэд ойр хавийн кеть зэрэг жижиг үндэстнийг захирч байв.
17-р зууны дунд үеэс Оросууд [[Сибирь]] нутагт орж ирэн Буриадад бэхлэлт цайз барьж эхлэв. Монгол улс, Ойрдын хил өмнөд Сибирийн томоохон хэсгийг хамарч байсан тул Оросын цэрэг хоёр улсын хилийг тойрч баруун хойд зүгээс нь Буриадад цөмрөн орж 1648 онд Үдийн цайз, 1652 онд Баргажаны, 1654 онд Эрхүүгийн, Нэршүүгийн нутагт гэх мэтээр хэрэм барин сууж Буриадуудыг захирч эхлэв. 17-р
[[Дагуур]] монголчууд одоогийн [[Өвөр Байгалийн хязгаар]]ын [[:en:Agin-Buryat Okrug|Агийн Буриадын тойргоос]] Амар мөрнйи дунд урсгал хүртэлх нутагт тархан сууж байсан ба тэд Оросын цэрэгт шахагдан Өвөрмонголд дүрвэн очсон тул эзгүйрсэн нутагт нь буриадууд суусан байна.
==Буриад газар усны нэр==
*[http://nature.baikal.ru/text.shtml?id=113&sec=21 Географические названия Восточной Сибири]
|
edits