Jump to content

"Ухуань"-ны өөр хувилбарууд

засварлах хураангуй байхгүй
(Хуудас үүсгэв: "Ухуа́нь (уламжлалт хятад хэл дээр. 烏桓, хялбаршуулсан хятад хэл дээр. 乌桓, хятад хэл дээрхий...")
 
No edit summary
<br />
 
Залуу болон хүчирхэгүүд нь хөгшин настай болон сул дорой нэгнийгээ үл хүндэлдэг байсан тэд төрөлхийн эрэлхэг, баатарлаг хүмүүс юм. Тэд зоригтой хэдий ч тэсвэргүй нэгэн байсан ба байнга л цусан хэрүүл дэгдээдэг байсан. Хэт их уурласан үедээ өөр хоорондоо тэмцэлдэн нэг нэгнийгээ алан хядах нь элбэг тохиолддог ч гэсэн тэд эхчүүдийгээ аюултай байдалд оруулдаггүй. Учир нь тэдний үр удам нь эхчүүдээс хамааралтай байдаг байсан байна. Эр зоригтой, эрч хүчтэй, цэцэн мэргэн хүнээр ахлагчаа болгодог байсан ч энэ ахлагчийн байрыг удам дамжуулан уламжилдаггүй байв. Нөгөөтэйгүүр ахмад эрэгтэйчүүд болон эцгүүд өөр өөрсдийн овгийг үүсгэж чаддаг байсан ба тасарч гарсан овог аймаг нь тэдний өмнөөс хариуцлага хүлээдэггүй.
Нүүдэлчин хэсэг бүлэг хүмүүс бүр өөр өөрсдийн удирдагч, толгойлогчтой байсан ба энэхүү хэсэг бүлэг хүмүүс нь 100-1000 гэр буюу өрхтэй байжээ. Энэ хэсэг бүлэг хүмүүсийг тухайн хэсгийг ахалж байгаа ахлагчийн нэрээр хочлон дууддаг байсан байна. Тухайн хэсэг бүлэг хүмүүс бичиг үсэггүй байсан ч өөр өөрсдийн уриа, тунхаглалтай байж түүнийгээ модон дээр сийлэн үйлддэг байсныг өөр бусад бүлэг хүмүүс, овог аймгууд мөн тухайн овог аймгийнхан түүнийг зөрчиж зүрхэлдэггүй байсан байна. Мөн ахлагчид захирагдаагүй хүнийг залхаан цээрлүүлдэг байв.
Тэд бие биенээсээ мал хулгайлдаг байсан бөгөөд үүнийгээ гэмт хэрэгт тооцдоггүй байна. Хэрвээ хүний амийг бусниулвал морь, хонь зэрэг зүйлүүдээр хахууль өгөн гардаг байжээ. Тухайн хэсэг бүлэг хүмүүс буюу аймгийн ахлагчийн шийдвэрээр хэн нэгнийг аймгаасаа хөөдөг байсан ба тэднийг говь руу явуулдаг байжээ.
Тэд тэнгэр, газар, нар, сар, сүнс, нас барсан баатар нэгнийгээ тахин шүтэж хониор өргөлийг өргөдөг байв.
Мэндлэхдээ нэг хөлөө нугалан суудаг.
== Түүх ==
<br />
 
МЭӨ 209 онд Хүннүгийн эзэнт гүрнийг үүсгэн байгуулагч Модун Шанью Дунху овог аймгийг бут цохиж энэ үед Дунху аймгийн үлдсэн хүмүүс Ухуань болон Сяньби нартай нэгдэн зүүн зүгтээ дүрвэн оджээ. Сяньби овог аймаг энэ үед Дунху аймагтай зэрэгцэн, Ухуань аймгийн хойд хэсгээр оршдог байсан. Ухуань аймаг Дунху аймагтай зэрэгцэн оршдог байсан хэдий ч Хятадуудтай арай илүү холбоотой байсан ба учир нь тэд урд хэсгээрээ хятад улстай хиллэдэг байсан байна. (Энэ нь одоогийн Ляо голын зүүн хэсэг хавиар). МЭӨ 121 он хүртэл Ухуань аймаг нь Хүннүгийн эзэнт гүрэнт алба гувчуур төлдөг байв.
Хожуу үеийн Хань улсын номын 120-р бүлэгт: “Модун шанью Ухуань аймгийг бут цохьсоны дараагаар тэд доройтож эхэлсэн ба Хүннүчүүд тэднийг эрхшээлдээ байлган хүчээр жил бүр үхэр, морь, хонь, хонины арьс зэргээр татвар татаас авч байв. Хэрвээ тэд татвараа төлөхгүй бол тэдний эхнэр, хүүхдүүдийг авч явдаг байлаа.” гэж өгүүлсэн байдаг.
73

edits