Хайрхандулаан сум: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 99: Мөр 99:
Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг1 хоршоо, 1 бүлэг, 41 иргэн, Оёдол, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 1 хоршоо, 4 иргэн, дугуй засвар 2 иргэн, төмөр хийц , гагнуурын чиглэлээр 2 иргэн, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр 2 иргэн, модон эдлэлийн чиглэлээр 2 иргэн, туслах аж ахуй эрхэлдэг 5 иргэн, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 2 хоршоо, 17 иргэн тус тус ажиллаж байгаа нь тус сумын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд нөлөөлж байна.

Хөдөө аж ахуй
==Хөдөө аж ахуй==

Малын бүтэц
Малын бүтэц
Мөр 119: Мөр 119:
Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 1, дотуур байр 1, Соёлын төв 1, Хүүхдийн цэцэрлэг 1, нийт 6 уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн
==Шилжилт хөдөлгөөн==

Тус сум нь аймагтай хил залгаа оршиж нийт хүн амын 22.1 хувь нь сумын төвд, 77.9 хувь нь хөдөөд амьдардаг, Эмээлт, Дэрсэн хонхор баг аймагтай хил залгадаг, Аргуйт баг сумын төвөөс алслагдмал оршдог.Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Мөр 125: Мөр 125:
Сумын хүн амын 54.7 хувь нь залуу болон дунд насныхан, 37.4 хувь нь хүүхэд, 7.9 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж
==Орон сууцны хангамж==

Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Шинээр орон сууцны барилга барих шаардлагатай.

Боловсрол
==Боловсрол==

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 470 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83.0 хувь, суурь боловсролын хамран сургалт 80.0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь..

Мөр 135: Мөр 135:
Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 96, гэр цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82,0 хувьд хүрсэн.

Сургууль
===Сургууль===

§ Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

Мөр 147: Мөр 147:
§ 1985 онд ашиглалтанд орсон. 2005 онд их засвар хийгдсэн, тоосгон хийцтэй, чанар сайтай барилгатай.

Цэцэрлэг
===Цэцэрлэг===

§ Хүүхдийн цэцэрлэг Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

Мөр 157: Мөр 157:
§ 2010 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгатай.

Эрүүл мэнд
==Эрүүл мэнд==

Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

Мөр 163: Мөр 163:
2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 378, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна.

Эмнэлэг
===Эмнэлэг===

§ Эрүүл мэндийн төв
§ Эрүүл мэндийн төв
Мөр 175: Мөр 175:
2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 2007 их засвар хийгдснээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангаж байгаа.

Соёл, спорт
==Соёл, спорт==

Спорт заал болон спортын ордон байхгүй. Шаардлага хангасан спортын ордон шинээр барих шаардлагатай.

Соёлын төв
===Соёлын төв===

§ Соёлын төв
§ Соёлын төв
Мөр 199: Мөр 199:
Төрийн байгууллагад 118 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал
==Ажилгүйдэл, ядуурал==

Суманд бүртгэлтэй ажилгүй 62 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11.2 хувийг дээд, 1.6 хувийг тусгай дунд, 40.3 хувийг бүрэн дунд, 32.2 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА
==ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА==

Хот байгуулалт, газрын харилцаа
Хот байгуулалт, газрын харилцаа

04:58, 5 Наймдугаар сар 2014-ий байдлаарх засвар

Монгол Монгол улсын
Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сум
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Хайрхандулаан

4,138 км²(4/19) газар нутагт
2011 онд1,033 өрхийн
3,396 хүн(11/19) оршин сууж байв.[1]
ДотрооБурхант, Нарт, Эмээл, Дэрсэн хонхор, Ар агуйт, Марзат гэх зургаан багт хуваагдана.
____ ондүүсгэн байгуулагдсан
Иргэдийн нэршилНарийнтээл, Уянга, Тарагт, Гучин-Ус, Баруунбаян-Улаан гэдэг таван сумаар хүрээлэгдэн оршдог.

Монгол улсын Өвөрхангай аймгийн арван есөн сумын нэг нь Хайрхандулаан сум юм. Улсын нийслэлээс баруун урагш 502 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 72 км давхиж байж тус сумын төвд хүрдэг.[1] Урьдын цагт Сайн ноён хан аймгийн Сайн ноён ханы хошуунд харьяалагдаж байсан. Бүр Намнансүрэн ханы орд гэр тус сумын Хан хөгшин уулын ард байдаг байжээ. Хайрхандулаан сум нь Өвөрхангай аймгийн нутгийн баруун хэсэгт, баруун урд талаараа Нарийнтээл, хойд талаараа Уянга, зүүн талаараа Тарагт, урд талаараа Гучин-ус сумтай хиллэж, Хангай нурууны өвөр, тал хээрийн бүсэд далайн төвшнөөс дээш 2000 - 2978 м өндөрт өргөгдсөн, 413,8 мянган кв.м газар нутгийг эзлэн оршдог. Бурхант, Нарт, Эмээлт, Дэрсэн хонхор, Аргуйт, Марзат гэсэн 6 багийн нийт 1014 өрхөд 3298 хүн амьдардаг.

179062 толгой малтай. Байгаль, газарзүйн онцлог

Газарзүйн онцлог

Далайн түвшнээс дээш 1900 м өргөгдсөн.Физик газарзүйн хувьд Хангайн нурууны уулсын бүсэд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 3-4 балл.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий хангайхээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Цаг уурын нөхцөл

Уур амьсгалын хувьд их газрын эрс тэс уур амьсгалтай. Сүүлийн 3 жилийн дунджаар хур тунадасны хэмжээ 143,7 мм, гантай жилийн тунадас 77,3 мм байна. Монгол орны уур амьсгалын мужлалын хувьд авч үзвэл сумын нутгийн ихэнх хэсэг нь хуурайдуу сэрүүхэн зунтай, өвөлдөө цас ихтэй байдаг.

§ 1 дүгээр сарын дундаж

температур-21 °С

§ 7 дугаар сарын дундаж

температур+18 °С

§ жилийн дундаж салхины хурд4-8 м/с

§ жилийн хур тундасны нийлбэр255-337мм

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 413770.0 га.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгийн төсөв.

Сумын төсвийн нийт орлого нь 101.3 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 2.2 сая төгрөг, аймаг, сумын өөрийн орлого 99.1 сая төгрөгийн орлогоос бүрддэг.

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 288.5 сая төгрөг байна. Нийт зардлын 63.0 хувь нь цалин, 7.0 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 19.4 хувийг урсгал шилжүүлэг, 10.6 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 22 аж ахуйн нэгж, байгууллага, иргэн үйл ажиллагаа явуулж 69.1 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 2.2 сая, аймагт 71.4 сая, орон нутагт 27.7 сая нийт 101.3 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлдэг1 хоршоо, 1 бүлэг, 41 иргэн, Оёдол, гутал үйлдвэрлэлийн чиглэлээр 1 хоршоо, 4 иргэн, дугуй засвар 2 иргэн, төмөр хийц , гагнуурын чиглэлээр 2 иргэн, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр 2 иргэн, модон эдлэлийн чиглэлээр 2 иргэн, туслах аж ахуй эрхэлдэг 5 иргэн, худалдаа, үйлчилгээний чиглэлээр 2 хоршоо, 17 иргэн тус тус ажиллаж байгаа нь тус сумын үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд нөлөөлж байна.

Хөдөө аж ахуй

Малын бүтэц

Сумын хэмжээнд 179062 толгой малтайгаас 65 тэмээ, 7236 адуу, 3733 үхэр, 72389 хонь, 95639 ямаа байна.

Газар тариалан

Сумын хэмжээнд нийт 12 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 5 га буюу 42 хувьд нь төмс, 3 га буюу 25 хувьд хүнсний ногоо, 3 га буюу 25 хувьд малын тэжээлийн ургамал, 1 га буюу 8 хувьд чацаргана тариалж байна.

Инженерийн дэд бүтэц

Зам тээвэр. Сумын газар нутаг дээгүүр Арвайхээр- Баянхонгорын чиглэлийг холбосон улсын чанартай 77 км авто зам дайран өнгөрдөг. Багууд хоорондоо шороон замаар холбогддог.

Цахилгаан хангамж.Сум нь Төвийн эрчим хүчний системд холбогдсон. Сумын төв дээр 2004 онд баригдсан 110/35/10квт-ийн дэд станцтай.

Ус хангамж.Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 3 гүний худаг, 36 м3 багтаамжтай 2 усан сан, 1 цагт 1.6 тн ус татах хүчин чадалтай 1 насос, 1 цагт 3.6 тн ус татах хүчин чадалтай 2 насосоор усыг шууд татан шугам хоолойгоор түгээж байна. Төвлөрсөн ус хангамжийн системд холбогдоогүй.

Дулаан хангамж. Сумын төвд төвлөрсөн уурын зуух байхгүй, ЗДТГазар, Эрүүл мэндийн төв, Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль 1, дотуур байр 1, Соёлын төв 1, Хүүхдийн цэцэрлэг 1, нийт 6 уурын зуухууд ажиллаж байна.

Шилжилт хөдөлгөөн

Тус сум нь аймагтай хил залгаа оршиж нийт хүн амын 22.1 хувь нь сумын төвд, 77.9 хувь нь хөдөөд амьдардаг, Эмээлт, Дэрсэн хонхор баг аймагтай хил залгадаг, Аргуйт баг сумын төвөөс алслагдмал оршдог.Энэ нөхцөл нь хүн амын шилжилт хөдөлгөөний тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна.

Сумын хүн амын 54.7 хувь нь залуу болон дунд насныхан, 37.4 хувь нь хүүхэд, 7.9 хувь нь хөгшид байна.

Орон сууцны хангамж

Суманд инженерийн бүрэн хангамжтай орон сууц баригдаагүй. Шинээр орон сууцны барилга барих шаардлагатай.

Боловсрол

Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 18 бүлэгт 470 хүүхэд өдрөөр суралцаж, албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага, суурь, бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 18 иргэн суралцаж байна. Бага ангийн хамран сургалт 83.0 хувь, суурь боловсролын хамран сургалт 80.0 хувьд хүрсэн. Ерөнхий боловсролын сургуульд мэргэжилтэй багшийн хангалт 100 хувь..

Төрийн өмчийн цэцэрлэгийн үндсэн сургалтанд 96, гэр цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдаж, сургуулийн өмнөх боловсролын хамралт 82,0 хувьд хүрсэн.

Сургууль

§ Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль

§ Марзат багийн Хайрханы хороонд байршилтай

§ 640 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 470 хүүхэд суралцаж байна

§ 51 багш, ажиллагсадтай

§ 1985 онд ашиглалтанд орсон. 2005 онд их засвар хийгдсэн, тоосгон хийцтэй, чанар сайтай барилгатай.

Цэцэрлэг

§ Хүүхдийн цэцэрлэг Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

§ 75 хүүхдийн хүчин чадалтай, одоогоор 72 хүүхэд хүмүүжиж байна

§ 12 багш, ажиллагсадтай

§ 2010 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилгатай.

Эрүүл мэнд

Суманд улсын төсвийн 11 ортой 1 эмнэлэг, 2 эмийн сан үйл ажиллагаа явуулж, 2 их эмч, 12 эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд ажиллаж байна.

2012 онд нийт 68 хүүхэд мэндэлж, 0-1 насны хүүхдийн эндэгдэл, эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 378, осол гэмтэл 6, халдварт өвчлөлийн 13 тохиолдол гарсан байна.

Эмнэлэг

§ Эрүүл мэндийн төв

§ Марзат багийн Хайрханы хорооролд байршилтай

§ 11 ортой

§ 2 их эмч, 8 бага эмч, 5 сувилагч нийт 23 ажиллагсадтай

2007 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Инженерийн бие даасан хангамжтай. 2007 их засвар хийгдснээр эмнэлгийн үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангаж байгаа.

Соёл, спорт

Спорт заал болон спортын ордон байхгүй. Шаардлага хангасан спортын ордон шинээр барих шаардлагатай.

Соёлын төв

§ Соёлын төв

§ Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

§ 250 хүний суудалтай

§ 8 ажиллагсадтай

§ 2012 онд ашиглалтанд орсон тоосгон хийцтэй, зориулалтын барилга.

Сумын хэмжээгээр нийт 179062 мянган мал тоологдсоноос цэвэр үүлдэр, эрлийз, нутгийн шилмэл омгийн 56121 мянган толгой мал тоологдсон нь нийт малын 31.3 хувь байна.

683малчин өрх,201 малтай өрх байгаа нь сумын нийт өрхийн 87.2 хувийг эзэлж байна.

Сумын хэмжээгээр жилд 12 `га талбайд үр тариа, 5.0 га талбайд төмс, 3.0 га талбайд хүнсний ногоо, 3.0 га талбайд тэжээлийн ургамал тариалж 65.5 тонн төмс, 11.0 тонн хүнсний ногоо, 31.0 тонн тэжээлийн ургамал хураан авсан.

Төрийн байгууллагад 118 хүн ажиллаж байна.

Ажилгүйдэл, ядуурал

Суманд бүртгэлтэй ажилгүй 62 иргэд байна. Нийт ажилгүй иргэдийн 50 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийг боловсролын түвшингээр нь авч үзвэл 11.2 хувийг дээд, 1.6 хувийг тусгай дунд, 40.3 хувийг бүрэн дунд, 32.2 хувийг бүрэн бус дунд, 6 хувийг бага буюу боловсролгүй хүмүүс тус тус эзэлж байна.

ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА

Хот байгуулалт, газрын харилцаа

Хайрхандулаан сумын төв нь Засаг захиргаа-хөдөө аж ахуй давамгайлсан байна.

Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг 2011 онд Мерси-Кор ОУБайгууллагатай, орон нутгийн төсвийн санхүүжилтээр боловсруулсан.

Сумын төвийннутаг дэвсгэрийн бүсчлэлийн өнөөгийн байдал:

§ Гэр хорооллын бүс 23.1 га

§ Захиргаа, албан газрын бүс 2.3 га

§ Нийтийн үйлчилгээний бүс 2.2 га

§ Худгийн эрүүл ахуйн бүс 1.1 га

§ Үйлдвэрийн зориулалттай газрын бүс 0.6 га

§ Тусгай хэрэгцээний газрын бүс 0.004 га

§ Дэд бүтцийн бүс 0.096 га

Өнөөгийн байдлаар 303 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 22.8 га газар өмчилж, 878 иргэн өвөлжөө, хаваржааны зориулалтаар 121.15 га газар, 16 иргэн, аж ахуйн нэгж худалдаа , үйлчилгээ болон бусад зориулалтаар 0.3 га газар, 5 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.2 га газар, 12 иргэн газар тариалангийн зориулалтаар 16.9 га газар, 24 аж ахуйн нэгж , төрийн байгууллага 16.1 га газрыг тус тус эзэмшиж байна.

Засаг даргын Тамгын газрын барилга

§ Марзат багийн Хайрханы хороололд байршилтай

§ ИТХ 3, ЗДТГазар 30, нийт 33 ажиллагсадтай

§ 1962 онд ашиглалтанд орсон түүхий тоосгон хийцтэй, зориулалтын бус барилга. Одоогоор ажлын өрөө хүрэлцээгүй, байгууллагын нууц болон нууцын ажилтны аюулгүй байдал алдагдаж стандартад нийцэхгүй байгаа, архив бичиг хэргийн өрөөгүй, багийн Засаг дарга нар, МЭҮТ-ийн ажлын өрөөгүйгээс өөр байранд үйл ажиллагаа явуулж байгаа учир шинээр Нутгийн захиргааны ордны барилга барих шаардлагатай.

СУМАНД ХЭРЭГЖИЖ БУЙ ТӨСЛҮҮД

ü Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төсөл

ü Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн төслүүд

ü Малын индексжүүлсэн даатгал төсөл.

ü Сум хөгжүүлэх сангийн төсөл

ü Малжуулах төсөл

СУМЫН ХӨШӨӨ, ДУРСГАЛ

Хөшөө дурсгалын нэр:МУ-ын анхны ерөнхий сайд Төгс-Очирын Намнансүрэнгийн хөшөө

Байгууладсан он:2011 он.

Хөшөө, дурсгалын намтар:МУ-ын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн хөшөө бүхий хүндэтгэлийн талбайг төрийн захиргааны өмнөх талбайд Жигүүр Гранд группын хандивын хөрөнгөөр байгуулсан .

Хөшөө дурсгалын нэр:МУ-ын гавъяат багш Ц.Раш-Онолтын хөшөө

Байгуулагдсан он:2010 он

Хөшөө, дурсгалын намтар:

2004 онд тус сургуулийг үүсгэн байгуулагч МУ-ын ууган гавъяат багш Ц.Раш-Онолтын нэрэмжит болгосон. Хөшөөг ЕБСургууль байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан сургуулийн өмнөх талбайд босгосон байна.

СУМЫН ХӨГЖЛИЙН ЗОРИЛТ

Тус сум нь “Хүний хөгжил, уламжлалт ёс заншлаа эрхэмлэн дээдэлсэн, мал аж ахуй, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтэц эрчимтэй хөгжсөн, эдийн засгийн чадавхи бүхий байгальд ээлтэй сум” болох зорилго тавьж дараах гол зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:

§ Эрх зүй, эдийн засаг, санхүүгийн таатай нөхцлийг бүрдүүлэн төрийн үйлчилгээний ил тод, шуурхай байдлыг хангах замаар бизнест таатай нөхцлийг бүрдүүлнэ.

§ ХАА-н салбарыг эрчимжүүлж, өөрийн боломж, нөөцөд тохирсон жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хурдацтай хөгжүүлэх

§ Үйлчилгээний таатай орчин бүрдүүлж, чанар, хүртээмжийг дээшлүүлэн хүний хөгжлийг хангах

§ Байгаль орчныг хайрлан хамгаалах, баялаг нөөцийг нь зохистой ашиглах

Сумын онцлог

· Эрдэмтэд, зохиолчид олноор төрөн гарсан: П. Хорлоо, Ж. Пүрэв, Ч. Ойдов...

· Сайн ноён хан Т. Намнансүрэн, МАХН-н ТХ-ы нарийн бичгийн дарга асан Ж.Лхүмбэ, МХЗЭ-н дарга асан Д.Сэнгэдорж, УИХ-н гишүүн М.Батчимэг, Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамба, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нарын зэрэг төр нийгмийн зүтгэлтнүүд олноор төрөн гарсан.

· Төрийн үйлчилгээний байгууллагуудын ажиллах орчин нөхцөл бүрдсэн. Зориулалтын тохилог барилгуудтай.

· Сургуулийн амжилт тогтвортой. Ерөнхий шалгалтын дүнгээр сүүлийн 5 жилийн дунджаар аймагтаа 5-р байранд явж байгаа.

· Үйлдвэр аж ахуйн томоохон газрууд үгүй. Иймээс ажилгүйдэл, ядуурал ихтэй.

· Шилжилт хөдөлгөөн иsхтэй.

· Гэмт хэрэг зөрчил бага, харьцангуй тайван.

Саяхны таван жилийн зарим тоон үзүүлэлт[2]
Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011
Байнгын хүн амын тоо 3,517 3,510 3,519 3,473 3,396
Малын тоо толгой 172,356 194,563 188,222 122,213 145,630

Хүмүүс

-Г.Баярсайхан-Монгол улсын эмэгтэйчүүдийн хүний их эмч

Иш баримт

  1. 1.0 1.1 1.2 1.3 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.
  2. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/. Арвайхээр 2012 он

Загвар:Өвөрхангай