Гандантэгчэнлин хийд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
б Gandan_Monastery_26.JPG файлыг коммонсд INeverCry хэрэглэгч устгасан тул арилгагдлаа. Шалтгаан: Per commons:Commons:Deletion requests/File:Gandan Monastery 26.JPG.
Мөр 1: Мөр 1:
{{Жааз Буддын шашны хийд
{{Жааз Буддын шашны хийд
|нэр =Гандантэгчэнлин хийд
|нэр =Гандантэгчэнлин хийд
|зураг =Gandan Monastery 26.JPG
|зураг =
|image size =
|image size =
|alt =
|alt =

01:30, 14 Есдүгээр сар 2014-ий байдлаарх засвар

Гандантэгчэнлин хийд
Товч мэдээлэл
БайрлалМонгол улсын Улаанбаатар хот
Байгуулсан ньЮнчжэн
Байгуулагдсан1727 он
Сэргээгдсэн1944, 1994 онууд
ХөлгөнИх хөлгөн
(Очирт хөлгөн)
Ёс, УрсгалБуяны ёс
Хамба ламЧойжамц
Лам хуврагын тоо150 +
1972 оны гэрэл зураг

Гандантэгчинлэн хийд, хураангуйлснаар Гандан нь Улаанбаатар хотод байх Монгол улсын Бурханы шашны төв хийд юм.

Нэр

Гандантэгчэнлин гэдэг нь "Төгс баясгалант их хүлгэн" гэсэн утгатай. Мөн Баруун хүрээ хэмээн нэрлэгддэг.

Түүх

Их хүрээ нь 1809 онд Далхын дэнж гэх газарт Шар сүм нэртэйгээр анх суурь тавигдаж, 1838 онд[1] Тавдугаар Богд Жэвзүндамба Хутагтын зарлигаар[2]. Их хот мандалын сүм[3] байгуулагдсан нь өнөөгийн Гандантэгчэнлин хийд юм. Богд хаан буюу Наймдугаар Богд Жэвзүндамба хутагтын санаачилгаар 1911 онд 80 тохой өндөртэй алтан Мэгжид Жанрайсиг бурханыг бүтээж залсан байна.

Их хэлмэгдүүлэлтийн үеэр 1938 онд хийдийг хааж, ЗХУ руу бурханыг авч одсон юм. 1944 онд хийд Мөргөлийн дуган нэртэйгээр дахин сэргээж, социализмын жилүүдэд засгийн газрын хяналт дор Монгол дахь Бурханы шашны ганц голомт болж, Монголын бурханы шашинтны төв гэгдэх болжээ.

Ардчилалд шилжсэний дараа ард түмний хандиваар 1996 онд Мэгжид Жанрайсиг бурханыг дахин бүтээж залсан. Одоогийн тэргүүн хамба лам нь Дэмбэрэлийн Чойжамц.

Дацан, Сургууль

Тус хийд нь одоо гүн ухааны (цанидын) Дашчоймпэл, Гунгаачойлин, Идгаачойзинлин хэмээх 3 дацан, Бурханы шашны их сургууль, Бурханы шашны урлахуйн ухааны дээд сургууль, Бурханы шашны дунд сургууль, Эмч, Зурхай, Жүд, Дэчэнгалав, Жанрайсиг, Бадам Ёго зэрэг Бурханы шашны эрдэм ухааны сургууль, дацангуудтай.

Иш үндэс

  1. Монголын Бурханы шашинтны нийгэмлэгийн мэдээлэл: Гандантэгчэнлин хийд
  2. "Танилцуулга". Гандан Тэгчинлин хийд. Retrieved 2 сарын 13. {{cite web}}: Check date values in: |accessdate= (help); Italic or bold markup not allowed in: |publisher= (help); Unknown parameter |accessyear= ignored (|access-date= suggested) (help)
  3. Үржин Шаддүвлин хийдийн мэдээлэл:Гандантэгчэнлин хийд

Гадаад холбоос

Гандан Тэгчинлин хийд (англи, монгол хэлээр)