"Монголын түүх"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
[[Зураг:Nirun- Mongolian National Atlas 2009.jpeg|thumb|Нирун]]
[[Зураг:Nirun Khaganate.png|thumb|Нирун]]
Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Балхашаас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд [[Шэлүнь]] буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого гаргаж 555 онд Нирун улсыг мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан [[Түрэгийн эзэнт гүрэн]] нь [[Монголын эзэнт гүрэн|Чингисийн гүрнээс]] өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед [[Ижил мөрөн|Ижил мөрний]] хөндийд хүрээд [[Авар]] хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн хэсэг нь [[Татар]] аймгуудын өвөг дээдэс болжээ. Монголоос Сяньби, Нирунд хамаарагдах археологийн дурсгал төдийлөн олдоогүй ба хүннү, сяньби, нирунчууд уулаасаа гарал нэгтэй, соёлын хувьд ижил байдагаас археологийн дурсгалууд нь төдийлөн ялгагдаггүй. Тиймээс Монголд байгаа хүннүгийн хэдэн мянган булшны зарим нь тэдэнтэй нэгэн цаг үед амьдарч байсан сяньбичуудынх байж болох юм.
Оросын [[Өвөр Байгалийн хязгаар]]т судалгаа хийдэг эрдэмтэд Сяньбийн соёл гэсэн бие даасан соёл Өвөр Байгалийн хязгаарт тархсан гэдгийг археологийн судалгаагаар тогтоожээ.
 
===Түрэгийн үе (555-840)===
406

edits

Хажуугийн цэс