"Алтан Орд"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
Чингисийн залгамжлагч [[Өгэдэй хаан|Өгэдэйн]] [[Орос]] руу илгээсэн гурван довтолгооны нэгийг [[1235]] онд [[Бат хаан]] удирдан явсан юм. Монголчууд [[Урал мөрөн|Урал мөрөнг]] [[1237]] онд гатлан төв Орост нэвтрээд [[Москва]], [[Киев]] зэрэг олон хотуудыг довтлон эзэлжээ. Оросоос Монголчууд [[Польш]], [[Силез]], [[Унгар|Унгарт]] очиж [[1240]] онд [[Люблин]], [[Харьков|Харьковыг]] газартай тэгшилсэн байна. Бат [[1241]] оны [[дөрөвдүгээр сар]]д [[Легницийн тулалдаан|Легницийн]] ойролцоо Силез, Польш, [[Тевтон|Тевтоны]] цэргийн нэгдсэн армийг бут цохисон.
 
[[Неостад|Неостадын]] бэхлэлтээр довтолгоо зогсож, зүүн зүг буцан Ижил мөрний савд Бат өөрийн гоёмсог торгон гэрээ барьжээ. XIV зууны сүүлээр Алтан ордны улс Мускови (Москва)-ийн бослогуудаас болж сульдсан ба [[Төмөр]] [[1395]] онд Алтан Ордны улсыг нэгтгэсэн ч түүнийг нас бармагц [[Астраханы ханлиг|Астрахань]], [[Казаны ханлиг|Казань]], [[Крымын ханлиг|Крым]], [[Сибирийн ханлиг|Сибирь]] гэх дөрвөн улсад хуваагджээ. [[XV зуун|XV зууны]] сүүл, [[1480|1480-аад]] онд III Иван Василевич татвар төлөхөө больж эсэргүүцэл хурцадсанаар Монголчуудын ноёрхол оршин тогтнохоо больсон байнбайнa. Алтан ордны улс унасан ч [[Крымийн ханлиг]] хүчирхэгжиж Орос улс руу үе үе хүчтэй довтлох болсон тул Орос довтолгооныг нь болиулахын тулд эд бараагаар алба барьж байв. 1685 онд Оросын 1-р Петр хаан золиосны мөнгө төлөхийг бүрмөсөн болиулсан бөгөөд золиосны мөнгө төлж байсан нь Алтан ордны ноёрхол үргэлжилж байсан эсвэл Крымийн хараат байдалтай байсан гэсэн үг биш юм.
 
 
==Зургийн цомог==
406

edits

Хажуугийн цэс