Хиагтыг чөлөөлөх тулалдаан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 54: Мөр 54:
*"Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлжээ.
*"Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлжээ.
*Мөн тус номонд 800 монгол цэрэг байсан гэж үзжээ
*Мөн тус номонд 800 монгол цэрэг байсан гэж үзжээ
*Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд могол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдагаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
*Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд монгол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдагаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
*Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны иргэдийг хядсан гэж "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд дурьджээ.
* Го Сунлин нь 1921 онд [[Хиагтыг чөлөөлөх тулалдаан]]ы үед [[гамин]]гийн цэргүүдийг удиирдсан боловч ялагдсан тул Оросын нутагт зугатан гараад [[Зөвлөлт]]тэй гамингуудыг [[Манжуур]] луу гаргах хэлэлцээг хийжээ.
* Го Сунлин нь 1921 онд [[Хиагтыг чөлөөлөх тулалдаан]]ы үед [[гамин]]гийн цэргүүдийг удиирдсан боловч ялагдсан тул Оросын нутагт зугатан гараад [[Зөвлөлт]]тэй гамингуудыг [[Манжуур]] луу гаргах хэлэлцээг хийжээ.
* Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг [[Зүүнхараа]] орчимд хаясан байна. Тэгээд түүнийг [[Зүүнхараа]]гийн нэгэн ногоо тарьдаг [[хятад]]ын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан. Түүнийг [[БНМАУ]]-ын [[Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам]]ны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.
* Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг [[Зүүнхараа]] орчимд хаясан байна. Тэгээд түүнийг [[Зүүнхараа]]гийн нэгэн ногоо тарьдаг [[хятад]]ын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан. Түүнийг [[БНМАУ]]-ын [[Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам]]ны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.

04:14, 17 Хоёрдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Хиагтыг чөлөөлөх тулалдаан
Хамаарах дайн: Монгол-Хятадын дайнууд
Огноо 1921 оны 3 сарын 18
Байрлал Монгол улс, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг
Үр дагавар Монголчуудын ялалт
Байлдагч талууд
Ардын Түр засгийн газар Дундад иргэн улс
Удирдагчид

Жанжин Дамдины Сүхбаатар,
Дэд жанжин Лаварын Сумъяа,
Чойбалсан
Хорооны захирагч Ц.Хасбаатар,
Хорооны захирагч Ч.Базарсад,
Хорооны захирагч Б.Пунцаг
Хорооны захирагч О.Цэрэндорж

генерал Го Сунлин
бүрэн эрхт төлөөлөгч Чен-И
Цэргийн хүч
400 морин цэрэг
4 пулемёт
2 их буу
25 дугаар морьт дивизийн штаб,
500 хүнтэй морьт хороо,
40 хүнтэй хотын комендант,
600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо,
500 хүнтэй 3 дугаар морьт хороо,
300 хүнтэй 4дүгээр хороо,
бүгд 2000*2500 цэрэг,
12 пулемет,
7 их буу
Хохирол
алагдсан 7 хүн
шархадсан 6 хүн
тодорхойгүй
Ардын хувьсгалын удирдагчид
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар
Хятадын генерал Го Сунлин


Урьдчилсан нөхцөл

Хиагтыг чөлөөлөх асуудлыг 1921 оны гуравдугаар сарын 6-7-нд хуралдсан Монгол Ардын Намын Төв Хороо, Цэргийн штабын гишүүдийн хамтарсан хурлаар хэлэлцэж, зэр зэвсэг сайтай олон тооны цэрэг бүхий хотыг эзлэн авахад ихээхэн хүндрэлтэй тул хятад цэргийн эрх баригчидтай хэлэлцэх аргыг хэрэглэхээр шийдэж, уг хэргийг Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар зуучлуулах, хэрэв энэ арга зам бүтэмжгүй болсон нөхцөлд хотыг довтлон авах байлдааны ажиллагаа явуулахаар шийдвэрлэжээ. Энэ шийдвэрийн дагуу Хиагтыг эзлэн авах байлдааны төлөвлөгөөг боловсруулахын хамт журамт цэргүүдийг Алтангаас Ханын хөндий, Номт, Баян уул зэрэг газар шилжүүлэн байрлуулсан байна.

Хиагтыг дайлах бэлтгэл хангагдсан гэж үзсэний дараа тус хот дахь хятад цэргийн эрх баригчдад тулган шаардах бичгийг 17-ны өдөр Троицкосавск дахь ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын комиссариатын төлөөлөгч О.И.Макстенекаар дамжуулан өгчээ.

Энэ нь давуу хүчтэй дайсан хориглон суусан олон хөлийн боомт газрыг эзлэн авах нь Ардын журамт цэргийн хувьд төдийгүй энгийн иргэд, хотын оршин суугчдын амь нас сүйдэж, ихээхэн хохирол учирч болзошгүй нөхцөл байдлыг харгалзан үзсэн хэрэг байв. Ардын журамт цэргийг бүгд ерөнхийлөн захирах жанжин Д.Сүхбаатарын нэрээр илгээсэн тэрхүү бичигт “Монголын Хиагт хотноо бүхий хятад цэргийн захирапд мэдтүгэй хэмээн цаг болзоолон явуулах учир. Манай Монголын ардын журамт цэрэг Хиагт хотыг шууд дайран орж эзлэхээр завдан буй учир зүй нь олон амьтны амийг энэрэн хайрлаж, бас хязгаар боомт газар байлдваас эрхбиш будлиан гарах болзошгүй тул энэ бичгийг авсан даруй танай харьяат цэргүүд зэвсгийг цөм хураалгаж, Монголын Хиагт хотыг хамт бидэнд тушаавал зохино. Хэрэв ийнхүү сайнаар зөвшөөрөн хүлээвээс танай хятадын харьяат нарын амийг батлан хамгаалж, уул орон нутагт буцааж болно.Хэрэв манай энэ бичигт хариу өгөхгүй буюу эс хүлээх болбоос манай Монголын цэрэг шууд байлдахаас өөр үгүй, үүнд сүйтгэсэн зэрэг аливаа буруу явдлыг танай газар цөм хүлээвээс зохино” гэжээ. Хотыг байлдаангүйгээр шилжүүлэн өгөх тухай Ардын журамт цэргийн шаардлагыг хятад цэргийн удирдлага хэрэгсээгүй учир гуравдугаар сарын 17-ны орой Ардын журамт цэргийн хороод Ханын хөндийгөөр өгсөн хоёр улсын хил болох Хонгор морьтын даваагаар давж, Жононгийн хөндийн эх, Эрээн нарсны нуруугаар дамжин шөнөжин явсаар 18-ны өглөө Хиагтын дэргэд хүрж хуралдуулжээ.

Талуудын хүчний харьцаа

Хиагт болон түүний орчимд хятад цэргийн 25 дугаар морьт дивизийн штаб, 500 хүнтэй морьт хороо, 40 хүнтэй хотын комендант, Улаан бургасанд 600 хүнтэй нэг, хоёрдугаар морьт хороо, Ивцэг ба Хиагтын хооронд 300 хүнтэй 4дүгээр хороо, Ивцэгт 500 хүнтэй 3 дугаар морьт хороо, бүгд 2000 шахам цэрэг, 12 пулемет, 7 их буутай хүч байрлаж байжээ. Мөн хятад цэргийн тоог 2500 гэсэн баримт ч байдаг.

Журамт цэргийн хувьд хотыг чөлөөлсний дараа хороодоос ирүүлсэн мэдээ болон журамт цэргүүдийн дурдатгал зэргээс үзэхэд 400 арай хүрэхгүй тооны цэрэг байлдаанд оролцсон байна. Зэвсгийн хувьд 2 их буу, 4-5 пулеметтай байсан бөгөөд ЗОУ-аас Ардын журамт цэрэгт зориулж 2 дугаар сард морин цэргийн винтов 750, сум 150 мянга, хүнд, хөнгөн пулемет, гар бөмбөг зэргийг урьд хүссэн тусламжийн дагуу ирүүлсэн ба мөн Хиагтыг чөлөөлөх үеэр мянган ширхэг винтов, бусад галт хэрэгсэл өгсөн гэх баримт байдаг

Хиагтыг чөлөөлөх төлөвлөгөө

Жанжин Д.Сүхбаатарын боловсруулсан төлөвлөгөө ёсоор хорооны дарга Б.Пунцаг, Ц.Хасбаатарын 1,2-р хорооны цэргүүд Хиагтын баруун талын Эрээн нарсны хамар болон Төгсгөө булагийн эхний манхан хүртэл, хорооны дарга С.Цэрэндоржийн 2-р хорооны цэргүүд Төгсгөө булагийн баруун тал Ноён овооны зүүн Орос булгийн хамар хүртэл. Эрдэнэ вангийн хошууны Ч.Базарсадын 4-р хорооны цэргээс 100 цэргийг баруун үзүүртэй залгаж зуун цэргийн дуган, хойт манхан элс, Дух нарсны дотор хүртэл, Пунцагийн хорооноос 15, Цэрэндоржийн хорооноос 5, Базарсадын хорооноос 20 бүгд 40 цэргийн 20-ийг Оргойтын баруун талын дэвсэгт , 10 цэргийг Ноёны овооны баруун гууд байрлуулж, Тужийн нарс, Согоо булгийн зүгээс Монголд цэргийн харуулыг ороон ирэх гамин цэргийн араар бүслэн байлдах үүрэгтэй байжээ.

Хиагтыг чөлөөлөх байлдаан

Хиагтыг чөлөөлөх байлдааны төлөвлөгөөний дагуу журамт цэргийн хороод хотыг баруун, баруун хойд, хойд талаас нь довтлохоор байлдааны журам эзэлсэн байна. Хиагтыг чөлөөлөх байлдааны ажиллагаа Ардын журамт цэргийн гэнэтийн довтолгооноор эхэлж, хотыг бүслэн хятад цэрэг бөөнөөрөө хотоос зугатан гарч, удирдах дарга нар нь Оросын хилийн зүг зугатсан байна. Гэсэн ч хятадын морьт цэрэг зохион байгуулалттайгаар хүчтэй эсэргүүцэл үзүүлж эхэлсэн бөгөөд сум галт хэрэгсэл нь дууссан журамт цэргүүд хүчин мөхөсдөж, үдийн орчимд хотоос ухарч эхэлсэн байна.

Ардын журамт цэргийн удирдлага сум галт хэрэгслээр хангалт хийхийн хамт замд хоцорсон 2 их буугаа татан ирүүлж галт байр эзлүүлэн, үдээс хойш 16 цагийн үед их бууны галын бэлтгэлийн дараа журамт цэргийн хоёр дахь довтолгоо эхлэв. Энэ удаагийн довтолгоо амжилтад хүрч, хятад цэргийг хотоос шахан гаргасанд тэд Ивцэг, Бөхлөө зэрэг газрыг чиглэн зайлан оджээ. Бүрэнхий болж эхлэхтэй зэрэг байлдааны ажиллагаа зогссон байна. Монгол Ардын түр Засгийн газраас ардын журамт цэргийг хот руу орохыг хойшлуулах тухай мэдэгдсэний дагуу жанжин Сүхбаатар хотын гадуур харуул манаа тавьж хоноод маргааш нь буюу гуравдугаар сарын 18-ний өглөө Ардын журамт цэргүүд Хиагт хотод оржээ.

Хиагтын орчимд сарнин тархсан хятад цэргийг Г.Бумцэнд, Д.Нанзад нарын удирдсан цэргүүд мөрдөн хөөж, багагүй хохирол учруулсан байна. Үүгээр Ардын журамт цэрэг эх орноо чөлөөлөх тэмцэлдээ анхны ялалт байгуулав.

Бусад баримтууд

  • "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд 3-р сарын 20-нд Хиагтыг чөлөөлж дууссан гэсэн таамаг дэвшүүлжээ.
  • Мөн тус номонд 800 монгол цэрэг байсан гэж үзжээ
  • Ардын хувьсгалд биеэр оролцсон Ж.Дамдины "Үймээний жилүүд" түүхэн романд зөвлөлтийн цэргүүдэд өмсүүлэхээр нутгийн хүмүүсээс лам дээл цуглуулсан гэж бичжээ. Тулааны үеэр лам захтай дээлнээс орос цэргийн дүрэмт хувцас цухуйж байсан гэсэн яриа байдаг. Гэвч одоо болтол зөвлөлтийн цэрэг оролцсон эсэх нь бүрэн батлагдаагүй. Мөн зөвлөлтийн цэрэг оролцсон бол тооны хувьд монгол цэргээс цөөн эсвэл олон байсан эсэх нь тодорхойгүй байна. Энэ тухай тулаанд оролцсон партизанууд мэдэх ёстой боловч бүрэн тодорхой зүйл хэлээгүй байдагаас үзэхэд зөвлөлтийн цэргүүд тулаан дуусмагц маш хурдан тулааны талбарыг орхин явсан эсвэл огт оролцоогүй бололтой.
  • Хиагтыг орхин гарахын өмнө хятадууд хэдэн зуун орос эмэгтэйчүүд, хүүхдүүд зэрэг олон тооны иргэдийг хядсан гэж "Түүхийн сэдэвтэй таван хүүрнэл" номонд дурьджээ.
  • Го Сунлин нь 1921 онд Хиагтыг чөлөөлөх тулалдааны үед гамингийн цэргүүдийг удиирдсан боловч ялагдсан тул Оросын нутагт зугатан гараад Зөвлөлттэй гамингуудыг Манжуур луу гаргах хэлэлцээг хийжээ.
  • Түүхийн зарим нэг тодорхой бус баримтаар Го Сунлин нь хөлөндөө хүнд шархадахад нь цэргүүд нь түүнийг Зүүнхараа орчимд хаясан байна. Тэгээд түүнийг Зүүнхараагийн нэгэн ногоо тарьдаг хятадын дэргэд бараг 1960-70-д он хүртэл амьдарсан. Түүнийг БНМАУ-ын Нийгмийг Аюулаас Хамгаалах Яамны ажилтнууд байнга хянаж байсан гэсэн мэдээлэл байдаг.


Урлагийн бүтээлүүд

Түүнчлэн үзэх

Эшлэл

Гадаад холбоос