Туркууд: Засвар хоорондын ялгаа
бNo edit summary |
б OrgugeBot moved page Түрк үндэстэн to Турк үндэстэн over redirect |
(Өөрчлөлт алга)
|
12:32, 6 Гуравдугаар сар 2015-ий байдлаарх засвар
Турк үндэстэн ᠲᠦᠷᠻ ᠦᠨᠳᠦᠰᠦᠲᠡᠨ Türkler | |
Мустафа Кемаль Ататюрк | |
Бичгийн нэр | олон тоо — туркууд |
---|---|
Өнөөгийн байдал | |
Нутаг орон | Дэлхий даяар — 66-70 сая (багцаа). Үүнээс: Турк (БНТУ) — 55.5 сая (тооцоо)[1] Герман (ХБНГУ) — 3.5 сая (багцаа)[2] |
Хэл аялга | төрөлх турк хэл, бусад хэл |
Бичиг үсэг | латин үсэг (1929 оноос) |
Шүтлэг | лалын шашин (олонх нь суннит) |
Төрөл холбоо | |
Ойр төрөл | азербайжан, туркмен, гагауз |
Хэл угсаа | түрэг угсаатан (түрэг төрлийн хэлтэн) |
Ту́рк (өөрөөр түрк[4], түрэг[5]) — Турк улсын үндсэн хүн ам болсон бөгөөд түрэг угсаатны хамгийн том хэсэг, 66-70 сая хүнтэй үндэстэн. Төрөлх турк хэл нь алтай язгуурын түрэг салбарын огуз бүлэгт хамаардаг.
Газар нутаг
Туркууд Турк орон даяар тархан суусан. Кипр улс, ялангуяа Умар Кипрт олноор байна. Мөн Гүрж, Балканы хойг, Левант, Умар Африкийн нутгаар эртнээс суурьшсан. Харин Европ, Америк тивд сүүлд очжээ.
Хүн ам
Дэлхий даяар 66-70 сая турк хүн байна. Турк улсын хүн амын 70—75%-ийг бүрдүүлсэн 55–60 сая, Кипр улсын хүн амын тал хувийг шахуу бүрдүүлсэн Умар Кипрт суугаа 300 мянгыг юун түрүүн дурдаж болно.
Балканы хойг дахь Болгарт 600 мянга, Грект 130 мянга, Македонд 80 мянга, Босни-Херцеговинд 50 мянга.
Ойрх Дорнодын Сирид 750 мянга, Алжирт 600 мянга, Тунист 500 мянга, Иракт 500 мянга бий.
Европын Германд 3 сая, Францад 500 мянга, Их Британид 500 мянга, Нидерландад 400 мянга.
Шашин шүтлэг
Турк үндэстэн 99% лалын шашинтай. Үндсэндээ суннит дэгийг барьдаг.
Хэл бичиг
Турк хэлийг эрдэмтэд алтай язгуурын түрэг төрлийн хэл гээд азербайжан, туркмен, гагаузын хамтаар огуз (баруун өмнөд) бүлэгт харьяалуулжээ. Араб үсгээр бичиж байснаа 1928 онд латин үсгээр сольсон.
Зүүлт, тайлбар
- ↑ 55 milyon kişi 'etnik olarak' Türk
- ↑ Merkel Stokes Immigration Debate in Germany
- ↑ Национален статистически институт. Окончателни резултати от Преброяване 2001. Население към 01.03.2001 по области и етническа група.
- ↑ Тайлбар: түрк — турктэй адил үг. түрк нь турк дуудлагыг монголтой ижилсүүлсэн хэлбэр.
- ↑ Тайлбар: түрэг — турктэй адил үг. түрэг нь кирил монголоор хэвшсэн монгол хэлбэр.