Яогу: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Хаан |name = Яогу |title = Хятан улсын хаан |image = |caption = |reign = 927.12.11 – 947.05.15 <br> (2..."
(Өөрчлөлт алга)

11:39, 20 Наймдугаар сар 2015-ий байдлаарх засвар

Яогу
Хятан улсын хаан
Хаанчлал927.12.11 – 947.05.15
(20 жил, 2-р хаан)
Төрсөн огноо902 оны 11 сарын 25 (902-11-25)
Өнгөрсөн огноо947 оны 5 сарын 15
(44 насалсан)
ӨмнөхАбаожи
УдаахҮю
Их хатан1 хатан, 1 татвар
Хүүхэд5 хүү, 2 охин
ЭцэгАбаожи
ЭхШулюй
Ургийн овогЕлюй

Яогу (Дөгуан; 902-947 он; 45 насалсан) — 926-947 онд төр барьсан Хятан улсын хоёрдугаар хаан хүн байв.

Бага нас

Яогу 902 онд Хятан улсыг үндэслэгч Абаожийн хоёрдугаар хүү болон төрсөн. Эх нь Шулюй хатан байв. 916 онд ах Туюй нь ханхүүгээр нэр заагдсан боловч 926 онд Яогу хаан болжээ. Түүнийг эх нь болон бусад ноёд дэмжсэн.

Хаан

Яогу хааны цолыг нангиад сурвалжид Ляо Тайзун, оны цолыг Тяньшянь (927—938), Хуйтун (938—947), Датун (947) хэмээсэн. Шинэ хаан ахыгаа дөнгөж эзлээд байсан Бохайд Хятаны хүүхэлдэй улс болох Дунданий вангаар тавьсан.

Яогу хаан Хожуу Танг дайлахаар ах дүүсээ явуулсан бөгөөд Хожуу Жиний Ши Жинтанд тусалж Хожуу Танг мөхөөж «Арван зургаан аймаг» хэмээх чухал газрыг Хятан улс эргүүлэн авчээ. Хожуу Жинь бие даах гэхэд нь 945 онд хятадууд руу халдаж нийслэлийг эзлэжээ. 947 онд хааны бие чилээрхэж нас баржээ.

Яогу хаан улсын нэрийг хятадаар Ляо хэмээн нэрийдсэн бөгөөд умард (нүүдэлчин), өмнөд (тариачин) сайд нарыг ангилжээ.

Өв

Яогу хаан эцгийн үлдээсэн улсын газар нутг ийг улам тэлсэн. Амьддаа ахын хүү Уюйг үлгэр жишээ хэмээн дэвшүүлсэн бөгөөд Уюй хаан ширээг нь өвлөжээ.

Гэр бүл

  • Эцэг — Абаожи хаан — Елюй овогт
  • Эх — Шюлюй хатан
  • Хатан — Шяовэнь, Шяо
  • Хүү — Жин, Янчөгө, Тяньдө, Диле, Бишэ
  • Охин — Лүбүгү, Чаогу
Өмнөх
Абаожи
Хятан улсын хаан
927—947 он
Дараах
Жин