"Тува ястан"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
зохиогчийн эрх зөрсөн хэсгийг хаслаа
б (MongolWiki moved page Тува to Тува ястан over redirect)
(зохиогчийн эрх зөрсөн хэсгийг хаслаа)
 
==Алтайн Тувачууд==
Өдгөө тувачууд Баян-Өлгийн Цэнгэл, Ховдын Буянт, Төв аймгийн Заамар, Дархан, Орхон, Сэлэнгийн нутгаар тархан амьдарч байна. БНХАУ-ын ШУӨЗО-ы Алтай аймгийн Ханас нуур, Оросын БНТУ зэргээр ч оршин тогтнодог билээ. Тувачууд нь Сүй улсын судар болон Тан улсын хуучин сударт Тэлэгийн нэгэн аймаг гэгдсэн дуба аймгийнхны үр хойчис юм. Сүй улсын сударт дурдахдаа дубачууд Енисейн эхээр, өөрөөр хэлбэл орчин цагийн Тувагийн нутгаар нутаглаж байсан ард түмэн ажээ.
 
Чингис хаан Ханас нуурын дэргэд буудаллаж байсан тул энэ нуурыг "хааны ус" хэмээн нэрийдэх болсон гэдэг. Шиньжааны тувачуудыг Хятадын албан ёсны бүртгэлд монголчуудын тоонд оруулан бүртгэдэг ба тэд өөрсдийгөө монголчууд гэж үздэг.
Алтайн тувачуудыг Соёны тувачуудаас ялгах соёл, түүхийн дурсгалууд сүүлийн үед илэрсээр байна.
Нэгд, судалгааны хамгийн үнэтэй зүйл тамга юм. Тамгаар нь чухамдаа хар элэгтэн, хамаатан садан болохыг ялган салгадаг гэдэг билээ. Алтайн тувачууд Алтайн урианхайчуудын нэгэн адил нуман тамгаар малаа тамгалдаг байжээ. Нум сумыг ч одоо хүртэл улсын баяр наадмаар харвадаг билээ. Урианхай суртай адил гэхэд болно. Ерөнхийдөө урианхай сурдаа багтаад яваа хэрэг.
Хоёрт, Алтайн тувачуудын уламжлалт ёс заншил, соёл, тухайлбал, Цагаан сар, хурим, ардын дуу, үлгэр, тууль нэг юм.
Гуравт, Алтайн тувачуудын нэг хэсгийг хөх мончоогууд гэх. Тэд өнөөдөр Баян-Өлгийн Цэнгэлд аж төрцгөөж байна. Бусад аймаг, сумын болон Хятадын Шинжаны тувачууд ч өөрсдийгөө хөх мончоогууд хэмээмой. Харин Оросын БНТУ-д хөх мончоог гэсэн ойлголт одоо хэр байхгүй. Чингис хаан баруун чигийн дайнд явахдаа ихэд тус болсон тувачуудад нуман тамга хайрласан гэх домог ч буй. Чингис хаан аян дайныхаа явцад нэг хэсэг цэрэг, иргэдийг Алтайд үлдээсэн бөгөөд тэдэн дотор урианхайгаас гадна тува нар байсан гэх нь буй.
Судалгаагаар нарийн зүйл ажиглагдаад байдаггүй ч эдүгээгийн Баян-Өлгийн тувачууд “Бид дайнд гавьяа байгуулсан тул хөх мончоог гэгдэх болсон. Бид Дуба сохорын үр сад” гэх зэрэг хууч яриа байсаар байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн гэж болох баримтаар Алтайн тувачууд Галдан бошгот, Амарсанаа, Чингүнжавын бослогод маш идэвхитэй оролцсон гэдгээрээ алдартай билээ.
Түүхэн домгоос үзвэл тэдний дотроос Эржибилэг, Онхоот зэрэг баатар эрс төржээ. Онхоот баатрын нэрээр нэрлэгдсэн Онхоот гэх газар одоогийн Баян-Өлгийн Цэнгэлд бий. Галдан бошготын их цэрэг Манжаас дайжин Цэнгэл хайрханы Цагаан голын хавьцаа нэгэн өвөл явахдаа машид туйлдан ядарчээ. Ингээд хоолны эрэлд гарчээ. Цэргүүд дотор явсан тува эрчүүд нэгэн нуурын харзнаас хувингаар ус хутган автал харзны устай хамт хар загас өчнөөнөөрөө баригдсанд ихэд бэлгэшээн өнөөх нуурыг нь “Ачит нуур” хэмээснээр Баян-Өлгийн Цэнгэл сумын мөнөөх нуурын нэр тийн болжээ гэх бодит гэхээр домог бий.
 
===Алтайн тувачуудын овог===
Баруун аймгууд дахь тувачууд 19-р зууны үед Урианхайн хязгаараас Монгол ирсэн байна. Алтайн урианхайн долоон хошуунд хуваагдаж асан тэднийг гурав ангилж байжээ.
Хөх мончоогийн хошуу:
Ховд голын эх болон Шинжаанд буй Цагаан хав зэрэг газарт оршин суух мончоогууд юм. Эл хошуу Бэглиг, Биче, Өөхөн, Хөөг гэсэн дөрвөн сумтай ажгуу. Дотроо адай, ак, галжийн, оорцог, чоод, моол, кара, шунгуур, улуг, хаа хөөг, хара хөөг, донгуур хөөг, монгуш хөөг, газах хөөг, шанагаш хөөг, партагаш хөөг, жалангаш хөөг зэрэг овог, омог бүхий юм. Заримдаа Шар даагийн хошуу ч гэдэг байжээ.
Цагаан соёны хошуу:
Бургуд, Сарыглар хоёр сумтай. Сарыглар, агбан, бургууд, шуудак, оюун, монгуш овогтой. Цэнгэлийн Цагаан голоор төвлөрөн нутаглаж байжээ.
Хар соёны хошуу:
Карасахал/харсахал/, кара төш, онгат, шанагаш, хоёд, овгууд багтана. Харганатын голоор төвлөрөн нутагладаг юм. Түүнээс гадна, каражагдува, сарыжагдува, кызылсоён, өөлэт/өөлд/, мээрэн, хаа дарган, хунза, калга, конгар зэрэг бага овгууд ч буй гэх. Манжийн засаг захиргааны үед Алтайн урианхайчуудыг долоон хошуу урианхай болгоход Алтайн тува дотор нь орж байв.
 
Ховд аймгийн тувачуудын овог:
1. Донгак- хөег донгак, газак донгак, тос донгак
2. Иргит- галжан иргит, чоод иргит, адай иргит, бэглиг иргит, жоос иргит, улуг суман иргит (сурвалжит овог?)
3. Соён- ак соён, гара соён, кызыл соён
4. Жагдува- ак жагдува, гара жагдува
5. Хөег- донгак хөег, хаа хөег, газак хөег, моол хөег, монгуш хөег, кара хөег
6. Хаалар
7. Хаа дарган
8. Хуулар
 
Цэнгэлийн тувачуудын овог:
Көк мончоог
Иргид
1. Адай иргид
2. Ак иргид
3. Галжан иргид
4. Оорцог иргид
5. Жоод иргид
6. Моол иргид
7. Кара иргид
8. Шунгуур иргид
9. Улуг иргид
Хөег
1. Хаа хөег
2. Кара хөег
3. Донгак хөег
4. Монгуш хөег
5. Хөртүлдээш хөег
6. Газак хөег
7. Шанагаш хөег
8. Партагаш хөег
9. Жалангаш хөег
Ак соён
1. Сараглар
2. Делег
3. Авгаан
4. Бургууд -киргиз гаралтай?
5. Шуудак
6. Оюн
7. Тоскириш
Кара соён
1. Кара сал
2. Кара төш
3. Онгат
4. Шанагаш
5. Хоед
Кара жагдува
Сарыг жагдува
Кызыл соён
Өөлэт -өөлд
Мээрэн
Хоед
1. Хара соён хоед
2. Мончоог хоед
 
== Цаатан нар ==
==Зүүлт==
{{reflist}}
 
==Гадаад холбоос==
*[http://www.wikimon.mn/content/31354.shtml Урианхай, казах, тувачуудын үүсэл хийгээд гарал]
{{Алтай язгуурын хэлтэнд хамаарах}}
{{Түрэг угсаатан}}
37

edits

Хажуугийн цэс