Дундговь аймаг: Засвар хоорондын ялгаа
б Munkhzaya.E moved page Дундговь to Дундговь аймаг over redirect |
б svg coa (GlobalReplace v0.6.5) |
||
Мөр 6: | Мөр 6: | ||
|motto = |
|motto = |
||
|image_flag = Flag of Dundgovi.png |
|image_flag = Flag of Dundgovi.png |
||
|image_seal = |
|image_seal = Mn coa dundgovi aimag.svg |
||
|image_map = Dundgovi in Mongolia.svg |
|image_map = Dundgovi in Mongolia.svg |
||
|mapsize = |
|mapsize = |
11:29, 29 Тавдугаар сар 2016-ий байдлаарх засвар
Улс | Монгол |
---|---|
Аймаг | Дундговь |
Сум (15) | Адаацаг · Баянжаргалан Говь-Угтаал · Гурвансайхан Дэлгэрхангай · Дэлгэрцогт Дэрэн · Луус · Өлзийт Өндөршил · Сайхан-Овоо Сайнцагаан · Хулд Цагаандэлгэр · Эрдэнэдалай |
Аймгийн төв | Мандалговь |
1941 он | Дундговь аймаг үүссэн |
Ихэнх нь Түшээт хан аймагт | Урьд цагт |
Ихэнх нь Богдхан уулын аймагт | 1923-1931 он |
8 сум Өмнөговь, 7 сум Төв, 3 сум Дорноговь аймагт байв | 1931-1942 он |
Дундговь аймаг үүссэн | 1942 он |
Цагийн бүс | UTC+8 (Улаанбаатарын цаг) |
Улсын дугаар | ДУ |
Вэб сайт | http://mandalgovi.mn/ |
Дундговь (худам монголоор ᠳᠤᠮᠳᠠᠭᠣᠪᠢ – думдагоби) нь Монгол улсын аймаг юм. 1941 онд байгуулагдсан. Аймгийн төв нь Мандалговь.
Газар зүй
Дундговь аймаг нь Монгол улсын нутгийн төв хэсэгт талархаг нутагт говь хээрийн бүсийн зааг дээр оршдог. Нутгийн хамгийн өндөр цэг нь 1926 м өндөр, Дэлгэрхангай уул юм. Мөн Их, Бага газрын чулуу зэрэг уулс бий. Нутгийн хойд хэсэгт дээд палеозойн хурдас, өмнөд хэсгээр нь цэрдийн ба кайнозойн хурдас тархжээ. Дундговь аймгийн нутагт Онгийн голоос өөр том гол, нуур байхгүй. Тогоогийн, Дүүрэн Харганын, Олгой нуурын зэрэг рашаан бий.
Уур амьсгал
Мандалговь нь Монголын хамгийн их салхитай байдаг нутаг юм. Мандалговь нь манай орны хойд ба өмнөд зүгийн агаарын урсгалын хооронд оршдог учраас их салхитай байдаг.
Амьтан ургамал
Нутгийн хойд ба төв хэсгээр хээрийн хар хүрэн, цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь говийн саарал хөрс тархжээ. Нутгийн хойд ба дунд хэсгээр хээрийн өвслөг ургамал, урд хэсгээр нь говийн ургамал ургана. Хар сүүлт, цагаан зээр, тарвага зэрэг ан амьтан амьдардаг. Нутгийн уулархаг газраар нь ирвэс, шилүүс, чоно, аргал, янгир нүүдэллэн амьдардаг байна.
Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага
Дундговь аймаг нь 15 сум, 66 багтай. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 35 төлөөлөгчтэй. 2012 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын Нам олонх болсон. Мөн 5 сумаас бусдад нь эрх барьж байна.
Эдийн засаг
Хүн ам нь олширсон тул эдийн засгийн байдал муудсан.
Дэд бүтэц
Дундговь аймаг нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон. Цахилгаан хангамж бүрэн шийдэгдсэн. Холбоо харилцаа мен сайн хегжсен. Хоёр сумаас бусад нь шилэн кабельд холбогдоход бэлэн болсон. Даланзадгад болон Улаанбаатар хотуудтай хатуу хучилттай авто замаар шууд холбогдсон. Энэ замын дагуу Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус, Хулд сумд байрлах ба Дэрэн, Дэлгэрхангай сумдын төв цаашид холбогдоход хамгийн ойр юм. Одоо Мандалговь - Чойр чиглэлийн авто замыг барих нь эдийн засгийн чухал ач холбогдолтой. Говь-Угтаал, Цагаандэлгэр, Баянжаргалан, Гурвансайхан сумд аймгийн төв болон Улаанбаатартай холбогдоно. Эрдэнэдалай сумын Цагаан-Овоогоос Луус хүртэл зам тавих ирээдүй бий. Ингэснээр хамгийн захын гурван сум Сайхан-Овоо, Өлзийт, Өндөршилээс бусад нь замтай болох бодит боломж ойрхон байна.
Аж үйлдвэр
Дундговьд барилгын материалын, хүнсний үйлдвэрүүд байдаг.
Чулуун нүүрс (Хүйтэнхонгор, Тэвш, Элгэн говь, Өвдөгхудаг, Сүүл-Өндөр), төмрийн хүдэр (Эрээн), гөлтгөнө (Таргат), Шохойн чулуу (Цахиурт), Шатдаг занар (Өвдөгхоолойн хошуу, Баянжаргалант), хайлуур жонш, барилгын материал зэрэг ашигт малтмал бий.
Алдартнууд
Дундговь аймгаас төрөн гарсан уран бүтээлчид багш нар гээд олон олон алдартнууд төрөн гарсан билээ.
- Монгол улсын хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, XX зууны манлай уртын дууч Н.Норовбанзад,
- Монгол улсын Ардын Багш Д.Төмөр,
- Монгол улсын Ардын Жүжигчин А.Дашпэлжээ
- Ерөөлч магтаалч Бархасын Эрдэнэбаатар,
- Хамгийн их ромбо цуглуулсан Найдангийн Батсүх,
- Дуучин Цэрэнгийн Чулуунцэцэг,
Сумд
- Адаацаг сум
- Баянжаргалан сум
- Говь-Угтаал сум
- Гурвансайхан сум
- Дэлгэрхангай сум
- Дэлгэрцогт сум
- Дэрэн сум
- Луус сум
- Өлзийт сум
- Өндөршил сум
- Сайхан-Овоо сум
- Сайнцагаан сум
- Хулд сум
- Цагаандэлгэр сум
- Эрдэнэдалай сум