Говьсүмбэр аймаг: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Munkhzaya.E moved page Говьсүмбэр to Говьсүмбэр аймаг over redirect
б svg flag (GlobalReplace v0.6.5)
Мөр 2: Мөр 2:
|нэр = Говьсүмбэр аймаг<br>{{MongolUnicode|ᠭᠣᠪᠢ}}{{MongolUnicode|ᠰᠦᠮᠪᠦᠷ}}{{MongolUnicode|ᠠᠶᠢᠮᠠᠭ}}
|нэр = Говьсүмбэр аймаг<br>{{MongolUnicode|ᠭᠣᠪᠢ}}{{MongolUnicode|ᠰᠦᠮᠪᠦᠷ}}{{MongolUnicode|ᠠᠶᠢᠮᠠᠭ}}
|ямар_янзын_нутаг = [[аймаг]]
|ямар_янзын_нутаг = [[аймаг]]
|image_flag = Mn flag govisumber aymag.png
|image_flag = Mn flag govisümber aimag.svg
|image_seal = Govsumber.gif
|image_seal = Govsumber.gif
|image_map = Map mn gobisumber aimag.png
|image_map = Map mn gobisumber aimag.png

19:36, 11 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар

Говьсүмбэр аймаг
ᠭᠣᠪᠢᠰᠦᠮᠪᠦᠷᠠᠶᠢᠮᠠᠭ
аймаг

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Говьсүмбэр аймаг
Монгол орон дахь Говьсүмбэр аймаг
Улс орон  Монгол
Аймаг Говьсүмбэр
Сум (3) Нэр бүхий 3 сум
Аймгийн төв Чойр
Газар нутаг 5,540 км²
Хүн ам (тоол.) 2014 онд 15,891 хүн [1]
- МУ-ын иргэн
Нягт сийрэг 2014 онд 2.9 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
1994 он Говьсүмбэр аймаг байгуулагдсан
Засаг дарга Л.Одсэр
Цагийн бүс Улаанбаатарын цаг UTC+8 (ГЦ+8)
Утасны дуг. +976 7054хххх
Шуудан-дугаар 42000
ТХ-улсын дугаар ГСА
Цахим хуудас www.govisumber.gov.mn (монголоор)

Говьсүмбэр нь Монгол улсын аймаг юм. 1994 онд байгуулагдсан, 5,540 км² нутагтай. Аймгийн Засаг Даргаар Отгонжаргал сонгогдон ажиллаж байна.

Түүх

Зүүн Чойрын хийд, 1923 он

1240 оны Цагаан хулгана жил бичигдсэн дэлхийн аугаа их түүх соёлын дурсгалт бичгүүдийн нэг болох Монголын Нууц Товчоонд “Боданчар Боржигин овогтон болов” хэмээжээ. Эзэн Чингис хаан бол Бөртэ Чонын удам Боданчарын 11 дэх үеийн ач ажээ. “Боданчар нь ах нараасаа салж Боржигин овогтныг бий болгожээ” гэж түүхэнд тэмдэглэсэн байдаг.

1691 оны хаврын адаг сард Манжийн хаан Энх-Амгалан Монголыг өөрийн харъяат болгож, дөрвөн аймаг долоон хошуу байсныг задаргаж 82 хошуу болгосноор Сэцэн хан аймгийн Боржигин хошуу үүсгэн байгуулагджээ.

Говьсүмбэр аймгийн Боржигины түүхтэй холбогдох учрыг авч үзвээс:

  • 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу
  • 1911 оноос Боржигин цэцэн вангийн хошуу
  • 1923 оноос Оцол Сансар уулын хошуу
  • 1931 оноос Төв аймгийн Говьсүмбэр сум
  • 1956 оноос Дорноговь аймгийн Сүмбэр сум /Дорноговь аймгийн Чойр сум Төмөр замын өртөөн дээр 1962 онд байгуулагдаж, 1964 онд татан буугдсан/

Улсын бага хурлын 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 46 дугаар тогтоолоор Дорноговь аймгийн Сүмбэр сум, Шивээговь хороо, Улаанбаатар хотын Баянтал хороог нэгтгэн улсын зэрэглэлтэй Чойр хотыг байгуулжээ. Улсын Их Хурлын 1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тогтоол гарч Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг 1994 оны 8-р сард байгуулагдав.

Цаг уур

Далайн түвшнээс дээш 1000-1200 метрийн өндөрт оршдог говь, тал хээр хосолсон эх газрын эрс тэс уур амьсгалтай нутаг юм. Говьсүмбэр аймагт жилд унах тунадасны хэмжээ говийн бүсийнхээс илүү /дунджаар 200-250 мм/ бөгөөд температурын ялгаа зундаа +37, өвөл -37 градус байдаг.

Эдийн засаг

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай

Говьсүмбэр аймгийн сумд

Шивээ-Овоогийн нүүрсний уурхай Чойр хотоос урагш орших 2,7 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй орд уурхай юм. Энэ уурхай нь аймгийн төcвийн ихэнх хувийг бүрдүүлдэг, Монголдоо дээгүүрт тооцогдох том уурхай болно.

Газарзүй

Чойрын богд уул

Аймгийн ард түмний шүтээн уул. Зүүн жанжин Чойрын хийд нь энэ ууланд байв. Бурхан шашны олон дурсгалт зүйлүүд байдаг.

Сумд

Хүндэтгэлийн дуу

Үгийг Р.Батжаргал
Аяыг Г.Эрдэнчулуун
ГОВЬСҮМБЭР
Цэцэн вангийн цэнхэр уулс минь
Цээжинд уяатай боржигон нутаг минь
Өвгөдийн даллагатай итгэлийн хэлхээ
Өтгөсийн зартай сэтгэлийн учиг аа
Амьдрал тэмцлийн эрхэм сүмбэр ээ
Амин хэлхээ элгэн сүмбэр ээ
Азын босготой говийн сүмбэр ээ
Алтан нутаг Говьсүмбэр ээ
Тост боржигоны торгон тал минь
Тольт зүрхний уяат нутаг минь
Ухаант түмний эвийн хэлхээ
Улаан залаат өвгөдийн нутаг аа
Үлгэрийн зартай уулан сүмбэр ээ
Үүдэн сүлдтэй унаган сүмбэр ээ
Ашид орших эрдэнийн сүмбэр ээ
Алтан нутаг Говьсүмбэр ээ
Хиад боржигоны хонгор толгод минь
Хишиг буяны өлзийт нутаг минь
Андгай нэгтэй хаадын удам аа
Алтан ургын амин нутаг аа
Галын даллагатай уурхайн сүмбэр ээ
Ган замтай хөгжлийн сүмбэр ээ
Ахуй баян эрчмийн сүмбэр ээ
Алтан нутаг Говьсүмбэр ээ

Хавсралт

Лавлах холбоос

 Commons: Говьсүмбэр аймгийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Загвар:Монгол улс Загвар:Говьсүмбэр [[Ангилал:Монгол улсын аймаг]