Хас-Очирын Лувсандорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 2: Мөр 2:


{{DEFAULTSORT:Лувсандорж, Хас-Очирын}}
{{DEFAULTSORT:Лувсандорж, Хас-Очирын}}
[[Ангилал:Монгол Улсын улс төрчид]]
[[Ангилал:Монголын улс төрч]]

08:19, 15 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар

Хас-Очирын Лувсандорж (1910-1937) Түшээт хан аймгийн Эрдэнэ вангийн хошуу, одоогийн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутаг Цац гэдэг газар төржээ. 1923-1926 онд Нийслэл Хүрээн дэх Шавийн яамны дэргэдэх бага сургуульд суралцаж төгссөн. 1936-1937 онд ЗХУДорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын дээд сургуульд суралцаж байжээ. МАХН-д 1932 онд элссэн. 1926 оноос Богд хан уулын аймгийн Зүүнбүрэн хан уулын хошууны тамгын газарт бичээч, 1928-1931 онд мөн хошууны ХЗЭ-ийн 18 дугаар товчлох хорооны нарийн бичгийн дарга, Богд хан уулын аймгийн аймгийн ХЗЭ-ийн хорооны зохиолын хэлтсийн эрхлэгч, 1931-1933 онд Сэлэнгэ аймгйин ХЗЭ-ийн хорооны анхны дарга, 1933 оноос Сэлэнгэ аймгийн намын хорооны даргаар тус тус ажиллаж байжээ. 1934 оны 10 дугаар сарын 6-наас 1936 оны 8 дугаар сарын 15 хүртэл МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн[1] ., Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар (адил эрхтэй гурван нарийн бичгийн даргын нэг) сонгогдон ажиллаж байсан[2]. 1934-1936 онд “Намын байгуулалт” сэтгүүлийн эрхлэгчээр хавсран ажиллаж байв. МАХН-ын 9 дүгээр их хурлаас Намын Төв Хорооны гишүүн, БНМАУ-ын 7 дугаар их хурлаас Улсын Бага Хурлын гишүүнээр сонгогдсон. 1936 онд Аж үйлдвэрийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнагджээ. Түүнийг 1937 оны 9 дүгээр сарын 11-нд хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулан баривчилж, 11 дүгээр сарын 16-нд буудан алах ял оногдуулж, ялыг мөн өдөр гүйцэтгэсэн. Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дэргэдэх Цагаатгах ажлыг эрхлэх комиссын 1962 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 80 дугаар хурлын тогтоолоор Х.Лувсандоржийг цагаатган иргэний нь нэр төрийг сэргээн тогтоосон байна[3]..

  1. Sanders Alan J.K. Historical Dictionary of Mongolia. 2010. Lanham: The Scarecrow Press. ISBN 0810861917 P. xlix
  2. World Leaders Index. 28 December 2012
  3. Sanders Alan J.K. Historical Dictionary of Mongolia. 1996. Lanham: The Scarecrow Press, ISBN 0810830779 P. 120—121