Хонда: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 39: Мөр 39:
==Компаний тухай==
==Компаний тухай==
Хонда нь моторт спорт идэвхтэй оролцдог компаниудын нэг.
Хонда нь моторт спорт идэвхтэй оролцдог компаниудын нэг.

Хонда нь [[Формула-1]]-д оролцдог өөрийн гэсэн багтай ([[Хонда Расинг Ф1]]) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаагийн дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд [[Нельсон Пике]], [[Нигель Манселл]], [[Аиртон Сенна]], [[Алайн Прост]] ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улиралын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсоны зэрэгцээгээр [[Хонда NSX]]-ийн хөгжүүлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард [[Санхүүгийн хямрал (2007 хойш)|санхүүгийн хямралаас]] формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна.


== Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор) ==
== Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор) ==

07:42, 23 Зургаадугаар сар 2016-ий байдлаарх засвар

Хонда Мотор Ко., Лтд.
Төрөлх нэр本田技研工業株式会社
Галигласан нэрHonda Giken Kogyo Kabushiki-gaisha
Хууль эрх зүйн хэлбэрКабусики-гайса (Хувьцаат Компани)
Аж үйлдвэрийн салбарАвтомашин
агаарын тээвэр
навигацын систем
Үүсгэн байгуулагдсанХамамацү, Япон (1946 оны 10 сар (1946-10)
Үүсгэн байгуулагчСоичиро Хонда
Такео Фужисава
Төв байрМинато, Токио, Япон
Үйл ажиллагааны бүсдэлхий даяар
Удирдах хүмүүсФумихико Ике
Такахиро Хачиго
(Гүйцэтгэх захирал)
Бүтээгдэхүүн4,110,000 автомашин (2012)
Орлого 11.85 их наяд японы иен (2014)[1]
USD 119 billion (2014)
Үйл ажиллагааны орлого 750 тэрбум японы иен (2014)[1]
Цэвэр орлого 574 тэрбум японы иен (2014)[2]
$5.75 тэрбум (2014)
Нийт хөрөнгө 11.780 их наяд японы иен (2012)[3]
Нийт хувьцааны мөнгөн дүн 4.402 их наяд японы иен (2012)[3]
Ажилчид198,561 (2014)
Цахим хуудасworld.honda.com
Хонда Мотор компаний төв байр

Хонда (япон 本田技研工業株式会社, Хонда Гикен Кегё Кабусики-гайса, монг. „Хонда судалгаа болон аж үйлдвэр“, англ. Honda Motor Co., Ltd.) компани нь Никкэй 225-д бүртгэлтэй японы концерн бөгөөд дэлхий даяар автомашин, мотоцикл, завьны хөдөлгүүр, цахилгаан дулааны тоног төхөөрөмж, болон хөдөлгүүр зохион бүтээх, үйлдвэрлэх, худалдаалах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг юм.

Хондагийн xөрөнгийн бирж дээрх үнэлэмжээр нь хэмжвэл дэлхий дээрх хоёр дахь том автомашин үйлдвэрлэгч юм.

Жилийн 22 сая хөдөлгүүр үйлдвэрлэж байгаа тоогоороо Хонда нь дэлхийн хамгийн том хөдөлгүүрийн үйлдвэрлэгч болдог. Дэлхий даяар нийт 30 улсад Хондагийн үйлдвэрүүд байх ба тэдгээрт ойролцоогоор 179.000 ажилчид ажилладаг. Компаний төв байр нь Токиод байдаг.

Түүх

Хонда нь 1948 оны есдүгээр сарын 24-нд үүсгэн байгуулагдсан бөгөөд компаний нэр нь түүнийг үндэслэгч Соичиро Хондагийн нэрээр нэрлэгджээ. Байгуулагдаад эхэн үедээ Хонда нь унадаг дугуйнд зориулсан мотор үйлдвэрлэж байв.

Хонда нь Тоёотагаас гадна цөөн хэдэн бие даасан японы автомашин- болон мотоциклийн үйлдвэрлэгч юм. Үүний шалтгаан нь олон улсын автомашин, мотоциклийн зах зээлийн өөрчлөлтийг мэдэрч ажиллаж чадсанаас гадна өөр гадны хөрөнгө оруулагчийн дэмжлэг авдаггүй, өөр бусад компаниудтай хамтардаггүй нь тус компанийг бусдаас тусгаар байлгадаг гэж тайлбарладаг байна. 1986 оноос хойш Хонда нь тансаг дээд ангиллын автомашиндаа Акура гэх нэрийг хэрэглэж иржээ. Гэхдээ үүнийг зөвхөн Xойд америк болон Хонконгод борлуулдаг.

Компаний тухай

Хонда нь моторт спорт идэвхтэй оролцдог компаниудын нэг.

Хонда нь Формула-1-д оролцдог өөрийн гэсэн багтай (Хонда Расинг Ф1) бөгөөд Формула-2-т хөдөлгүүр нийлүүлдэг. 1980-аад оны сүүл 1990-ээд оны эхээр Хонда Формула-1-д илт давамгайлж байсан ба тэдний үйлдвэрлэсэн хөдөлгүүр нь зургаан удаагийн дэлхийн аварга болж байлаа. Тухайн үеийн Хондагийн хөдөлгүүр бүхий формула нэгийн тэрэгний нисгэгчдийн тоонд Нельсон Пике, Нигель Манселл, Аиртон Сенна, Алайн Прост ордог ба тэд 1988 оны формула-1-ийн улиралын 16 тэмцээний 15-д нь түрүүлж байжээ. Аиртон Сенна дэлхийн аварга болсоны зэрэгцээгээр Хонда NSX-ийн хөгжүүлэлтэнд ихээхэн хувь нэмэр оруулжээ. 2008 оны арванхоёрдугаар сард санхүүгийн хямралаас формула-1-д оролцох оролцоогоо зогсоосон байна.

Автомашины загваруудын зургийн цомог (сонголтоор)

Цахим холбоос

 Commons: Хонда – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Зүүлт тайлбар

  1. 1.0 1.1 "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2014. Retrieved 20 December 2014.
  2. "Financial Results: Honda Motor Company" (PDF). April 2013. Retrieved 26 April 2013.
  3. 3.0 3.1 "FY2012 FY12 Financial Results: Honda Motor Company". May 2011. Retrieved 15 June 2011.