"Владимир Ильич Ленин"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Tags: Mobile edit Mobile web edit
Оросын хувьсгальч Владимир Ильич Ульянов (Ленин) [[Симбирск]] хотод 1870 оны 4 сарын22 нд мэндэлсэн байна. Түүний эцэг Илья Николаевичнь Самара мужийн ардын боловсролын газрын шинжээчээр ажилладаг байв. Харин ээж Мариа нь гэртээ боловсрол эзэмшсэн, хэд хэдэн гадаад хэл мэддэг нэгэн байв. Эцэг Илья Николаевичийн эх нь [[Христийн шашин]]д орсон халимаг гаралтай хүн байжээ. Энэ тухай зохиолч М.Э.Шагинян бичсэн байдаг. Владимираас гадна тэдний гэр бүлд өөр таван хүүхэд байжээ. 1887 онд Владимирийн том ах Александр эзэн хааны амь насанд халдахаар зэхэж байсан нь илэрч ялын дээд хэмжээ авсан байна. Том ах нь цаазаар авахуулсан нь Владимирыг гүн цочролд оруулж, хаант засаглалыг үзэн ядах болжээ. 1887 онд Владимир [[Казан их сургууль|Казан их сургуулийн]] хуулийн ангид элсэн оржээ. Гэвч хууль бус оюутны хөдөлгөөнд оролцсон тул их сургуулиасаа хөөгджээ. Нэгэн үе Владимир цагдаагийн хараа хяналт доор амьдарч байлаа. 1888 оны намар Ульяновыг Казан хотод эргэж ирэхийг нь эрх баригчид зөвшөөрчээ. Казанд ирээд Ульянов марксист дугуйланд элсэн орсон байна. [[Федосеев|Н.Е. Федосеевийн]] удирдан зохион байгуулсан энэ дугуйланд [[Карл Маркс|К.Маркс]], [[Энгельс|Ф.Энгельс]], [[Плеханов|Г.В.Плеханов]] нарын бүтээлийг судалдаг байлаа. Самарад байхдаа Владимир газар тариалан эрхлэх гэж оролдож байжээ. 1891 онд [[Санкт-Петербургийн их сургууль|Петербургийн их сургуульд]] элсэн оров. 1892-1893 онд марксист үзэл, онолыг сурталчилах зорилготой дугуйлан байгуулжээ. 1895 онд хилийн чанад руу явж оросын цагаач Георгий Плехановтай танилцжээ. Тухайн үед “Хөдөлмөрийн эрх чөлөө” гэдэг бүлэглэлийг удирдаж байсан юм. Владимир 1895 онд Москвад ирээд “Ажилчин ангийн эрхийг хамгаалах холбоо” байгуулжээ. Хууль бус байгууллага нээсэн тул түүнийг эрх баригчид баривчилж хэсэг хугацаанд шоронд хорьж байгаад дараа нь Сибирь руу цөлжээ. 1895 онд Владимир “Орос дахь капитализмийн хөгжил” ном бичжээ. Тэрээр энэ бүтээлдээ хөрөнгөтнүүд бол мөнгө хүүлэгчид, хаант засаглал бол дарангуйлагч дэглэм гэж нотлохыг оролдсон байдаг. Тэр жилдээ Владимир баривчлагдан, нутаг заагдан амьдарсан байна. 1898 онд Владимир Шушен-Енисейн губернд цөллөгт байхдаа тэрээр байхдаа Н.К.Крупская гэдэг бүсгүйтэй гэрлэсэн байна. 1898 онд Минск хотод байхдаа Оросын социал демократ намыг байгуулжээ. Гэвч энэ намын үйл ажиллагааг эрх баригчид хориглосон байна. 1900 онд Владимир Ульянов эх орноо орхин Герман руу явжээ. Гадаадад цагаачлан амьдарч байхдаа “Искра” сонинг эрхлэн гаргаж байлаа. “Искра” сонингоороо дамжуулан Владимир марксист үзэл сурталыг дэлгэрүүлэхийг чармайж байв. Сонин эрхлэн гаргах болсон нь хууль бус бүлэглэл Оросын эзэнт гүрний нутаг дэвсгэрт үүсгэн байгуулахад нь тус болж байлаа. Энэ үеэс тэр Ленин гэдэг нууц нэрийг ашиглах болжээ. 1902 онд тэрээр “Юуг хийх вэ?” номоо бичлээ. Энэ номонд нь ажилчин ангийнхан хувьсгал хийж, хөрөнгөтнүүдийн эсрэг тэмцэл хийх хэрэгтэй гэдэг үзэл санааг тусгажээ. 1903 онд Лондон хотодОросын социал демократ намын 2-р их хурал болж Ленин өөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Ленин орос оронд эхлээд хаант засгийг унагааж, үндсэн хуульт бүгд найрамдах улс байгуулах, дараа нь хамжлагат ёсыг халж, өдөрт 8 цаг ажилладаг хөдөлмөрийн хуваарьт шилжих,эцэст нь социалист хувьсгал хийж пролетарийн дарангуйлал тогтоох хэрэгтэй гэж хөтөлбөртөө тусгажээ. Намын зарим нөхөд Лениний боловсруулсан хөтөлбөрийг дэмжсэнгүй. Эндээс большевик буюу олонхи, меньшевик буюу цөөнх гэсэн ойлголт гарсан байна. 1905 оны хувьсгалийн үеэр Ленин орост аж төрж байв. Харин ерөнхий сайдаар Столыпин томилогдсоны дараа Ленин дахин цагаачилжээ. 1912 онд “Правда” сониныг эрхлэн гаргаж байлаа. Дэлхийн 1-р дайны үел эхлээд Австри, хожим Швейцарь улсад очсон байна. 1915 онд Циммервальде, 1916 онд Кинтальд болсон хурлын үеэр империалист дайныг иргэний дайн болгон хувиргах хэрэгтэй гэж тайлбарлаж, Орост социалист хувьсгал ялах боломжтой гэж нотлож байлаа. 1917 оны 2-р сарын хувьсгалийн дараа Ленин орост ирж “Түр засгийн газрыг дэмжихгүй” гэсэн уриа дэвшүүлжээ. 2-р сард болсон хөрөнгөтний ардчилсан хувьсгалаас социалист чиг баримжаатай болох хэрэгтэй гэж Ленин өөрийн илтгэлдээ онцлон тэмдэглэж байлаа.1917 оны 10 сард Ленин өөрийн дэмжигчдэд хандан зэвсэг барин бослого гаргах хэрэгтэй гэж ятгаж дөнгөв. Ингээд [[Санкт-Петербург|Петроград]] хотод болсон бослогыг Ленин гардан зохион байгуулжээ. Зөвлөлүүдийн 2-р их хурлаар Ленинг Ардын комиссарын дарга, Зөвлөлтийн ажилчин тариачны намын даргаар сонгожээ. [[Брестийн энхийн гэрээ]] байгуулахад Ленин чухал үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр “цэргийн коммунизм”, “улаан террор”-ын бодлого явуулж байв. Мөн сөрөг хүчний намын үйл ажиллагааг таслан зогсоож, сэхээтнүүдийг баривчилж цөллөгт явуулж байлаа. 1918 оны 8 сарын 30-нд Фанни Каплан гэдэг эмэгтэй Лениний амь насыг хороох зорилгоор халдлага хийж байлаа. Бууны сум түүний амин тус газраас нь хол байсан тул Ленин амьд үлджээ. Социалист улс болсон Оросын шинэ эрх баригчид Европын бусал орнуудыг ч ийм зам сонгох хэрэгтэй гэж суртал ухуулга хийж эхэлжээ. Улмаар дэлхийн социалист системийг үүсгэхийг мөрөөдөж байлаа. 1920-оод оны эхэн үеийн “цэргийн коммунизм” нь алдаатай бодлого гэдгийг Ленин Орост иргэний дайн болсоны дараа ойлгожээ. Ингээд шинэ эргэлтийн бодлого хэрэгжүүлж эхэлсэн байна. Орост иргэний дайн дууссаны дараа Лениний явуулсан гадаад бодлого нь амжилт муутай байв. Дэлхийн их гүрнүүдээс зөвхөн Герман улс ЗХУ-тай дипломат харилцаа тогтоожээ. Орос улс 1920 онд Финланд, Эстони, 1921 онд Польш, Турк, Иран, Монгол улстай дипломат харилцаа тогтоожээ.1920 оны 10 сард Москвад Монголын төлөөлөгчид ирж тусгаар тогтнолоо Орос улсаар хүлээн зөвшөөрүүлэх асуудлыг тавьжээ. Ленин Монголын төлөөлөгчдийн хүсэлтийг нааштайгаар хүлээн авч заавал социалист тогтолцоог сонгох хэрэгтэй гэдэг болзол тулгасан байна. Ленин 1920 оноос хойш Орос орныг цахилгаан эрчим хүчээр хангах төлөвлөгөө баталсан байна. 1918 онд буудуулж шархадсан нь Лениний эрүүл мэндэд муугаар нөлөөлжээ. 1922 оноос Лениний эрүүл мэнд муудаж эхэлсэн байна. 1922 оны 12 –р сард эмнэлэгт хэвтэж, улс төрөөс холджээ. 1923 оны 3 сард тархинд нь цус харважээ.Түүнийг эмчлэхээр Германаас мэдрэлийн эмч дууджээ. Лениний эмчлэгч эмчээр 1922 оноос 1924 онд нас барах хүртэл нь Отфрид Фёрстер ажилласан байна. 1923 оноос Ленин Москвагийн дагуул хот Горкид амьдрах болов. Москвад хамгийн сүүлийн удаа 1923 оны 10 сарын 19-нд байжээ. 1924 оны 1 сард Лениний бие эрс муудаж, хэвтэрт орлоо. 1924 оны 1 сарын 21-нд 18 цаг 50 минутад Ленин амьсгал хураажээ. Лениний цогцост задлан шинжилгээ хийсэн эмч нар түүний тархиний судас нарийсаж, тархиний цусан хангамж алдагдсан гэж дүгнэсэн байдаг. Түүний цогцосыг занданшуулж Москва хотын төв талбайд барьсан бунханд байрлуулжээ.
 
== Ленин ба Монгол Улс==
Оросын ажилчныАжилчны социалСоциал демократДемократ намын нийт Оросын VI (“Прагийн” гэгддэг) бага хурлаас гаргах “орчин үеийн байдал, намын зорилтын тухай” тогтоолын төсөлд В.И.Ленин: “…Европт улам бүр хойш түрэгдэж байгаа хаант засаг (Оросыг хэлж байна,) эрх чөлөөний төлөө хувьсгалт тэмцэл хийж байгаа ... Монголын эсрэг чиглэсэн колонийн ёсны түрэмгийлэл хийх замаар шунахай эрх ашгаа хангахыг оролдож байна” гэсэн шүүмжлэлээр манай улсын талаархи санаа бодлоо анхлан илэрхийлж эхэлжээ. Тэрбээр эл тогтоолын төслийг 1912 оны нэгдүгээр сарын эхээр бичжээ. Энэ цагаас хойш В.И.Ленин Монголын талаар цаг үе бүхэнд анхаарал тавьж байссныгбайсныг цаашид дурдах, баримтууд харуулж байна. В.И.Ленин 1912 оны арваннэгдүгээр11 дүгээр сард “Ажилчны депутатуудын хэлэх зарим үгийн тухай асуудалд” гэсэн сэдэвсэдэвт өгүүлэл бичиж Оросын IV Думын социал-демократ фракцид өгчээ. Энэ нь тус фракцийн тунхаглалын үндэс болжээ. Уг сэдэвт Оросын Засгийн газрын гадаад бодлогод “…Монголыг булаан эзлэх” гэсэн шунал байгааг нь эсэргүүцжээ. Тэгээд В.И.Ленин 1912 оны арваннэгдүгээр сард “Думын ажилчны депутатууд ба тэдний тунхаглалын тухай асуудалд” сэдэв бичиж, түүндээ Оросын засгийн газар “…сайн харилцааг зөрчиж Монголыг эзлэн авах” гэж байгаа хэмээн буруушаажээ. Гэхдээ тэрбээр сайн харилцаа гэдэгтээ Хятад улстай харилцах харилцааг хэлсэн бололтой. Түүний энэ үг тухайн мөчдөө зөвхөн тактикийн учир холбогдолтой байжээ хэмээн хэлж болмоор байна.
 
Яагаад гэвэл, тэрбээр 1913 оноос эхлэн Хятадыг бодолцсон үгнээсээ буцаж Монголын асуудлаар эхэндээ баримталж байсан санаанууд руугаа эргэж орсон байна. В.И.Ленин 1913 оны арваннэгдүгээр сард нийтлүүлсэн “Хөрөнгөтний гадаад бодлого” гэдэг үгүүлэлдээ “…Монголд ардчилсан байгууллагууд бий болох уу, чухам яаж бий болох вэ гэдэг талаар” Оросын их гүрний үзэлт сонинууд “бичих ч үгүй, ярих ч үгүй байна” гэж хэлээд тухайн цагийн Оросынхоо сонин хэвлэлийг шүүмжилжээ. Энд Монголын тусгаар тогтнолын тухай асуудал далдуур яригдаж байна.
Тэрбээр бас 1913 оны зургадугаар сард бичсэн “Ардыг гэгээрүүлэх яамны бодлогын тухай” гэдэг үгүүлэлдээөгүүлэлдээ Орос улс ардын боловсролд хөрөнгө гаргахгүй мөртлөө Монголд “дээрэм хийх балмад бодлогод зарцуулах зардлаараа … маш “баян” байгаа юм” гэжээ.
В.И.Ленин Дэлхийн I дайны мөн чанарыг тодорхойлж 1915 онд хэлсэн нэг үгэндээ, уг дайны мөн чанар нь Англи, Франц, Герман улс колонийг хуваах гэж хоорондоо тэмцэлдэж байгаа бол “Оросын хаант засаг, эрх баригч ангиуд” “Перс, Монгол, Азийн Турк, Константионоль, Галиц зэргийг эзлэн авах гэж эрмэлзэж байгаад оршино” хэмээн тодорхойлжээ.
Тэрбээр 1915 онд бичсэн “Социализм ба дайн” гэдэг товхимолдоо “Оросын шинэхэн маягийн капиталист империализм” ч гэсэн “…Монголын талаар явуулсан” хаант засгийн бодлогыг үргэлжлүүлж байна гээд Оросын хийж байгаа дайн “…эрх чөлөөний эсрэг шинж чанараараа онцгой юм”6 гэж дүгнэжээ.
807

edits

Хажуугийн цэс