Булган хатан: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
вики эх сурвалж болохгүй
Мөр 29: Мөр 29:
Булган хатан хоёр жил шоронд хоригдож байгаад 1309 онд Хайсан хүлэг хааны зарлигаар цаазаар авахуулжээ.<ref name="содбилэг"/>
Булган хатан хоёр жил шоронд хоригдож байгаад 1309 онд Хайсан хүлэг хааны зарлигаар цаазаар авахуулжээ.<ref name="содбилэг"/>


== Сурвалж, тайлбар ==
== Эшлэл, тайлбар ==
* «[[Юань улсын судар]]». [https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7114 114-р хуудас. Хатад татварын намтар.] {{ref-zh}}
* «[[Юань улсын судар]]». [https://zh.wikisource.org/wiki/%E5%85%83%E5%8F%B2/%E5%8D%B7114 114-р хуудас. Хатад татварын намтар.] {{ref-zh}}
{{лавлах холбоос}}
{{лавлах холбоос}}

07:56, 10 Аравдугаар сар 2016-ий байдлаарх засвар

Булган
Юань улсын их хатан
(1305-1307 он)
Төрсөн огноотодорхой бус
Өнгөрсөн огноо1309 он
ХатанТөмөр өлзийт хааны хатан

Булган[1] (?-1309 он)[2] нь Юань улсын Төмөр өлзийт хааны гуравдугаар их хатан байв. Төмөр Өлзийт хааныг нас барсны дараа төрийн эрхийг барьж хатан хаан хэмээгдэж байв.

Намтар

Булган хатан баяуд аймгийн хүн байв. Түүний эцэг Тулис хүргэн нь Чингис хааны үед Жочи хан хөвгүүнийг дагалдан Ойн иргэнд дайлаар мордсон Буха ноёны ач хөвгүүн байжээ.[3] Төрсөн он тодорхойгүй.

1295 онд Өлзийт хааны татвар эм болсон. 1299 оны 10-р сард[4] хааны хоёрдугаар хатан болсон. Төрөлхийн сүүхэйтэй нэгэн байсан ба Шилийндалай их хатнаас илүүтэйгээр хааны хайр ивээлийг хүртэж, хааныг өвчтэй байх үед нь сайд түшмэлийн айлтгалыг дамжуулдаг нэгэн байсан.[5] Бараг төр барьж байв.

1306 онд Булган хатан нийслэл Дайдуд Түмэн амгалан сүмийг бариулав.[4]

Ананд ван

Өлзийт хааныг нас барсаны дараа 1307 оны 3-р сард ноёд ихэс Дайдуд цуглан хэлэлцэв. Булган бэлэвсэн хатан өөрийн талын ноёд болох Ахуудай чинсан, Мөнхтөмөр ван, түшмэл Сайшаагч, Бадам, Баян, Хэрээд нартай үгсэж Мангалагийн хүү Ананд ванг хайр сэтгэлийн улмаас хаан болгохыг зорьжээ.

Хөнаньд[6] байсан, Дармабалын хүү Аюурбарбад ирж, Хархасун чинсангийн дэмжлэгтэйгээр ордныг цэрэглэн эзэлж, Булган хатан, Ананд нарыг хорьсноор Өлзийт хааны нэр заасан, Аюурбарбадын ах Хайсан хунтайж Хархорумаас дээд нийслэл Шандуд ирж 1307 оны 5-р сард[6] ёслол төгөлдөр хаан ширээнд заларсан.

Булган хатан хоёр жил шоронд хоригдож байгаад 1309 онд Хайсан хүлэг хааны зарлигаар цаазаар авахуулжээ.[5]

Эшлэл, тайлбар

  1. Ч.Содбилэг бичихдээ: "Хятад (卜鲁罕 Bolǔhǎn) галиг нэрийг нь монголоор «Бурхан» гэж зарим номонд бичсэн байдаг. Гэвч «Булган» нь зүйтэй".
  2. Ч.Содбилэг 1309 он гэсэн бол хятад сурвалжид 1307 он гэсэн
  3. Д.Идэр "Их Юань улсын хатад" УБ., 2016. тал 37.
  4. 4.0 4.1 Ч.Содбилэг тэмдэглэхдээ: "Юань улсын судар.114-р дэвтэр. Хатад татварын намтар"
  5. 5.0 5.1 Ч.Содбилэг. «Монголын Их Юань улсын түүх». 262-р тал. Улаанбаатар. 2010 он.
  6. 6.0 6.1 хятад хэлээрх сурвалж
Өмнөх
Шилийндалай хатан
Юань улсын их хатан
1305-1307 он
Дараах
Жэнгэ хатан