Банзарын Дамчаа: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б Yalalt47 (яриа)-н хийсэн засваруудыг 202.72.244.170-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Мөр 28: Мөр 28:
*''[[Өглөө (кино)|Өглөө]]'' - Луузан (1968)
*''[[Өглөө (кино)|Өглөө]]'' - Луузан (1968)
*''[[Хүргэн хүү]]'' - Хайдав (1970)
*''[[Хүргэн хүү]]'' - Хайдав (1970)
*''[[Дайсны цэргүүд ээ сонсоцгоо]]'' - хурандаа Накаяма (1971)
*''[[Дайсны цэргүүд ээ сонсоцгоо!]]'' - хурандаа Накаяма (1971)
*''[[Ичээнд нь]]'' - Тянь Жань (1972)
*''[[Ичээнд нь]]'' - Тянь Жань (1972)
*''[[Хөдөөгийн баясгалан]]'' - Рагчаа (1974)
*''[[Хөдөөгийн баясгалан]]'' - Рагчаа (1974)
Мөр 41: Мөр 41:
*''[[Ацаг шүдний зөрүү]]'' - Банзрагч
*''[[Ацаг шүдний зөрүү]]'' - Банзрагч
*''[[Хааны сүүлчийн хатан]]'' - Найдансүрэн хутагт
*''[[Хааны сүүлчийн хатан]]'' - Найдансүрэн хутагт
*''[[Би чамд хайртай-2]]'' - Жигмэд (2009)
*''[[Би чамд хайртай 2]]'' - Жигмэд (2009)


===Найруулсан кинонууд===
===Найруулсан кинонууд===

15:13, 4 Арваннэгдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Банзарын Дамчаа
Хувийн танилцуулга
Төрсөн он1932 он
Төрсөн газарМонгол улсын Ховд аймаг (өнөө
Баян-Өлгий аймгийн Буянт сум)
Нас барсан өдөр2009 оны 6 сарын 24 (77 наслав)
Яс үндэсМонгол үндэстэн
Улсын иргэнМонгол Монгол (БНМАУМУ)
Ажил үйлкино жүжигчин, кино найруулагч,
дуу оруулагч, дуучин
Жүжигчний танилцуулга
Төрөлдэлгэц (УСК), тайз (жүжиг)
Танил үе1966 он — 2009 он
Алдар цол
Төр нийгмийн шан
МУАЖ (2007)

Банзарын Дамчаа (1932 - 2009 оны 6 сарын 24) нь Монгол улсын ардын жүжигчин цолтой кино жүжигчин, кино найруулагч, дуу оруулагч, дуучин байсан юм.

Намтар

Банзарын Дамчаа 1932 онд Ховд аймгийн Алтай Урианхайн хязгаар (одоогийн Баян-Өлгий аймгийн Буянт сум)-т төржээ. Сумандаа дунд сургууль дүүргээд Санхүүгийн техникум, төмөр замын машинистийн курс төгссөн байна. Ажлын гараагаа Баян-Өлгий аймгийн 1-р 10 жилийн сургуульд нягтлан бодогчоос эхэлж, 1954-1959 онд Улаанбаатар Төмөр замд машинист, 1959-1968 онд Төмөр замчдын соёлын ордонд жүжигчин, дууны багш, 1968-1990 онд Монгол Кино Үйлдвэрт жүжигчин, найруулагч, 1990-1994 онд кино урлагийн Бэрс дээд сургууль, 1998-1999 онд Кино урлагийн дээд сургуульд багшаар тус тус ажиллаж байв.

Түүнийг 2007 оны 11 сарын 26-нд Монгол улсын ардын жүжигчин цолоор шагнажээ. Тэрээр 400 гаруй кинонд дуу оруулсан байна. Мөн Монгол хэв маяг бүхий поп урлагийн эхлэлийг тавилцсан дуучдын нэг билээ. Монголын кино, тайз, өгүүлэхүйн урлагийн нэрт мастер, Монгол Улсын Ардын жүжигчин Б.Дамчаа гуай 2009 оны 06 сарын 24-ний өдөр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Бүтээлүүд

Киноны дүрүүд

Найруулсан кинонууд

Дуу

  • Цэнгэлтэй үдэш
  • Дайсны цэргүүд ээ сонсоцгоо киноны дуу
  • Эх орон (Хурд хамтлагтай хамт)