Асоо Тароо: Засвар хоорондын ялгаа

No edit summary
б Асо Таро нь Асоо Тароо руу зөөгдлөө
(Өөрчлөлт алга)

08:45, 24 Есдүгээр сар 2008-ий байдлаарх засвар

Таро Асо

Асо Таро (яп. 麻生太郎, Asō Tarō, 1940 оны есдүгээр сарын 20-нд төрсөн) нь Японы улс төрч бөгөөд 92 дахь буюу одоогийн ерөнхий сайд. Тэрбээр Либерал Ардчилсан Намын Ерөнхийлөгч бөгөөд 1979 оноос хойш Төлөөлөгчдийн танхимын гишүүний алба хашиж байгаа. Тэрбээр 2005-2007 онд Ерөнхий сайд Абэ Шинзоо болон Коизүми Жүн-Ичироогийн засгийн газарт Гадаад явдлын сайд байсан. 2007 болон 2008 онд ЛАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар хоёр удаа сонгогдон ажилласан.

2008 оны есдүгээр сарын 22-нд Асо Фүкүда Ясүогаас халаагаа авч ЛАН-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хоёр өдрийн дараа буюу 2008 оны есдүгээр сарын 24-нд Японы төлөөлөгчдийн танхимаас Ерөнхий сайдаар сонгогджээ.[1] Сөрөг хүчний хяналтад байдаг Японы Зөвлөхүүдийн танхим (дээд танхим) Японы Ардчилсан Намын тэргүүн Озава Ичирогийн төлөө саналаа өгсөн боловч илүү хүчтэй Төлөөлөгчдийн танхим (доод танхим) Асогийн төлөө дээд танхимын саналыг давахуйц санал өгснөөр Асо Ерөнхий сайдад сонгогджээ.

Лавлах материал

  1. Japan's Taro Aso wins PM vote in lower house, Associated Press 2008-09-24.

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.


Өмнөх
Фүкүда Ясүо
Японы ерөнхий сайд
2008.09.24-нөөс хойш
Дараах
байхгүй