Цэндийн Намсрай: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Мөр 53: Мөр 53:
{{DEFAULTSORT:Намсрай, Цэндийн}}
{{DEFAULTSORT:Намсрай, Цэндийн}}
[[Ангилал:1918 онд төрсөн]]
[[Ангилал:1918 онд төрсөн]]
[[Ангилал:Баянхонгорт төрсөн]]
[[Ангилал:1990 онд өнгөрсөн]]
[[Ангилал:1990 онд өнгөрсөн]]
[[Ангилал:Баянхонгорт төрсөн]]
[[Ангилал:Монголын сэтгүүлч]]
[[Ангилал:Монголын сэтгүүлч]]
[[Ангилал:Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн]]
[[Ангилал:Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн]]
[[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]]
[[Ангилал:Монгол Улсын Төрийн шагналтан]]
[[Ангилал:Монгол хүн]]

14:37, 22 Арваннэгдүгээр сар 2016-ий байдлаарх засвар

Цэндийн Намсрай
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилсэтгүүлч

Цэндийн Намсрай - БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, СГЗ сэтгүүлч.

Намтар

1930-1933 онд Улаанбаатарт үлгэр жишээ дунд сургуульд суралцаад Улаан-Үдийн монгол рабфакт очиж суралцан 1937 онд төгсчээ. Улмаар Москвад Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль /КУТВ/-ийг 1942 онд, МУИС-ийг 1952 онд, Москвад ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академийн аспирантурыг 1962 онд тус тус дүүргэжээ.

  • 1938-1942 онд Мал, тариалангийн яаманд орчуулагч,
  • 1942-1948 онд МАХН-ын Төв хороонд зааварлагч, тасгийн дарга,
  • 1948-1950 онд Гэгээрлийн яамны сайд,
  • 1950-1959 онд Намын Төв хорооны дэргэдэх Марксизм-Ленинизмийн сонгодог зохиолыг орчуулах зөвлөлийн ерөнхий редактор, Намын түүхийн институтын орлогч захирал,
  • 1962-1963 онд Гадаад явдлын яаманд ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 1963-1984 онд “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч,
  • 1984-1985 онд БНПАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаад насны тэтгэвэрт гарсан байна.

Ардын боловсролыг хөгжүүлэх, Марксизм-Ленинизмийн сонгодог бүтээлийг олон түмний хүртээл болгох, сонин хэвлэлийн газрыг бэхжүүлэхэд эрдэм мэдлэг, хүч авьяас, туршлагаа зориулсан удирдах ажилтан, нэрт орчуулагч, шилдэг нийтлэлч байжээ.

1953 онд Солонгос дахь дайны галыг зогсоох Солонгос, Хятад, Америкийн хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол болон дайны галыг зогсоосон үйл явдлыг буюу манай улсын сэтгүүлчдээс олон улсын хэмжээний ийм томоохон түүхэн үйл явдлыг анх удаа сурвалжилжээ.

“Үнэн” сонины улс төрийн тэргүүн өгүүлэл хэдэн зуугаас гадна гадаадын хэвлэлд Монгол Улсынхаа тухай олон арван өгүүлэл бичиж нийтлүүлжээ.

Цол хэргэм

  • Эдийн засгийн ухааны дэд эрдэмтэн /1962/ - Сэдэв: “Монгол оронд морин өртөөний албан үүргийг халж, орчин үеийн тээвэр байгуулсны эдийн засгийн нөхцөлүүд”

Гавьяа Шагнал

Сонгуульт ажил

  • Ардын Их хурлын депутатаар олон удаа сонгогдож,
  • МАХН-ын удаа дараагийн их хуралд төлөөлөгчөөр оролцож,
  • Намын Төв хорооны гишүүн,
  • Монголын сэтгүүлчдийн холбооны хорооны дарга,
  • Олон улсын сэтгүүлчдийн байгууллагын дэд ерөнхийлөгчөөр нэг биш удаа сонгогджээ.

Баримт

Тэрээр БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналт, МУАЖ Лувсанжамцын Цогзолмаагийн нөхөр, БНМАУ-ын Төрийн шагналт, МУАЖ Намсрайн Сувдын аав билээ.