Лувсанжамбын Мөрдорж: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 47: Мөр 47:
===Найрал дуу===
===Найрал дуу===
* "Нэгдлийн тухай чуулбар" 1957 он
* "Нэгдлийн тухай чуулбар" 1957 он
* "Мөнгөн хүрхрээн чимээ" найраглал 1965
* "Мөнгөн хүрхрээн чимээ" найраглал 1965 он
* Магтуу "Эх орон" минь найрал дуу
* Магтуу "Эх орон" минь найрал дуу



12:17, 6 Гуравдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) ньМонгол улсын хөгжмийн зохиолч юм. Тэрээр Монгол улсын төрийн дууллын аяыг хамтран зохиолцсон билээ.

Намтар

Л.Мөрдорж 1919 оны 9-р сарын 15 -нд одоогийн Улаанбаатар (Өргөө) хотноо төрсөн. 1929 онд бага сургууль, 1932 онд санхүүгийн курст сурч, 1932 онд Төв театрын хөгжимчин, 1936 оноос цэргийн алба хааж, мөн оноос цэргийн чуулгад хөгжимчин, дарга, 1941 оноос улсын циркт хөгжимчин, удирдаач, 1950-1956 онд Москвагийн хөгжмийн их сургуульд (багш нь Е.К.Голобеев, В-Г.Фере) суралцан төгсөж Улсын ардын дуу бүжгийн чуулгад хөгжмийн зохиолч, 1970-1974 онд Улсын багшийн дээд сургуулийн хөгжмийн зохиолчийн салбарт (нэг удаагийн элсэлт авсан) зохиомжийн багш, 1974 оноос бие даасан мэргэжлийн хөгжмийн зохиолчоор ажиллаж байв. 1936 онд Улсын алдарт гавъяат хөгжимчин, 1975 онд Ардын Жүжигчин цол, БНМАУ-ын Маршал Чойбалсангийн нэрэмжит шагналыг 1946 онд "Эх орон" дуугаар, 1951 онд хоёр дахь удаагаа БНМАУ-ын Төрийн дууллаар хүртжээ.

30-аад оны төгсгөлд Халх голд харийн дайсантай тулалдаж монгол хөвгүүдийн цус асгарсан тэр үед Л.Мөрдоржийн бичсэн “Сүхбаатар хэмээх дуу” /1938/, “Түүхт хил”, “Хилийн цэрэг”, “Байлдагч суман”/1938/, /Бүгд З.Пунцагийн шүлэг/ зэрэг олон сайхан дуу цэрэг эрийн жавхаа сүрийг магтан итгэл зориг нэмж байлаа. “Түүхт хил” дуу эх орны сэдэвт дуунд баатарлаг өнгө аясыг нэмж, эрчимт хэмийг тогтоосон нь манай дуунд шинэчлэл болжээ. Нийтийн дууны дахилттай бадагчилсан дууны шинэ хэлбэрийг бий болгож “Үүл нүүж цахилгаан бадарсан тал” бадгийг хүүрнэл, өгүүлэмжээр “Энэ бол миний эх орон, эзэн бидний өлгий нутаг”гэсэн дахилтаар оргил хийж маршийн сүрлэг хэвээр бүтээсэн нь нийтийн дууны шинэ хэлбэр байлаа. Л.Мөрдорж жараад жил дуу туурвилаа. Мөрдоржийн жараад жил туурвисан дуу манай хагас зуун жилийн аж төрөл, сэтгэл зүтгэлийн толь билээ. Мөрдоржийн анхны дуунууд гарч ирмэгц л бүх нийтээр дуулдаг байсан гэдэг. Үнэндээ тэр үед дуу их цөөн, дуу зохиогч нь ч хуруу дарам цөөхөн байсантай холбоотой биз. Л.Мөрдорж 1944 онд Д.Сэнгээгийн шүлгээр “Эх орон” дуугаа зохиосон энэ дууны бадрангуй жавхлант өнгө аяс манай эх орны дуунуудын манлай нь болж үлдсэн юм.

Л.Мөрдорж, Д.Сэлэнгээ, Ц.Цэдэнжав, Д.Тарваа, Ло.Цэнд-Очир, Б.Бааст, Ч.Чимэд, Ц.Гайтав, Ч.Лхамсүрэн, М.Цэрэндорж зэрэг манай үеийн олон яруу найрагчдын шүлгээр 200 орчим дуу бүтээсэн байна. Мөрдоржийн дуунууд өргөн уужуу аялгуу, тэнцвэрт яруу хөг, дуулалт шинж, тодорхой хэлбэр, ончтой энгийн байдгаараа бүхний сэтгэлд дотно билээ. Л.Мөрдорж 1951 онд “БНМАУ-ын Төрийн дуулалыг ” зохиож /Б.Дамдинсүрэнгийн хамт/ БНМАУ-ын төрийн шагналыг хоёр дахь удаагаа хүртжээ. Л.Мөрдоржийн дуугаар эх орон маань мандах нарыг угтан сэрж, жаргах нарыг үдэн нойрсож он цагийн хүрдийг эргүүлсэн байна. Л.Мөрдорж монголын орчин цагийн хөгжмийн гол нэг “багана” болох нь түүний симфонийн томоохон бүтээлүүдээр тодорхойлогддог. 1955 онд Л.Мөрдоржийн туурвиж дууссан “Миний эх орон ” симфони монголын симфони урлагийн түүхэн хуудсанд алтан үсгээр бичигдэнэ. /монголын анхны симфони/

Л.Мөрдоржийн хичээл зүтгэлийн нэг чухал хэсэг нь монгол ардын хөгжмийн зэмсгээр хөгжимдөх бүтээлийг олшруулах, хөгжимдөх боломжийг нэмэгдүүлэх, хөг зохирлын хувьд баяжуулан өргөжүүлэх явдал байлаа. Хөгжмийн их сургууль төгсөж ирмэгцээ л Улсын ардын дуу бүжгийн чуулгад найрал хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнийг өргөжүүлэх ажилд орсон юм. Монгол ардын найрал хөгжмөөр орчин цагийн хүний сэтгэлийг догилуулах бүхий л хүч бололцоог бүрдүүлэхэд энэ ажлын утга учир нь оршиж байлаа. Манай улсын ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжмийн өнөөгийн хүрсэн төвшин чухамхүү Л.Мөрдоржийн энэ гавъяат үйлстэй салшгүй холбоотой юм. Л.Мөрдоржийн шинэ тутам хөгжиж байгаа үндэснийхээ хөгжмийн урдлагийг цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд аль ч төрөл хэлбэрээр ажилахад хэзээд бэлэн байлаа. Хөгжмийн театрын урлаг Мөрдоржийн арга барилаас, ерөнхий сэтгэлгээнээс нилээд хол мэт ойлгогддог боловч “Хөхөө Намжил”, “Жаргал” гэдэг хоёр дуурь бичсэн. “Хөхөө Намжил” дуурь монгол дуурийн урлагт аж байдлын дуурийн шинэ чиглэлийг хөгжүүлж төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн.

Л.Мөрдорж монголын дан хөгжмийн бүтээлүүдийн тэргүүн эгнээнд орох туурвилуудыг зохиож. Найралжуулга, хөгийн сэлгээ, зохирлын үндэсний өнгө аясыг бүрэлдүүлэн тогтоож, монгол ардын найрал хөгжим найралжуулга хийх орчин цагийн дэг суурийг үндэслэн буй болгож батжуулан бүрэлдүүлсэн юм. Л.Мөрдоржийн уран бүтээл манай орчин цагийн хөгжмийн хөгжлийн эхэн үед хамаарахын хувьд төдийгүй бүтээсэн уран сайхны шинэтгэл, түвшин нь яах аргагүй хөгжмийн урлагийн маань “Толгой” хэсэгт байрлах бүрэн эрхийг олгосон юм. Манай шинэ хөгжмийн “сонатын аллегрод” гол хэсэгт нь Мөрдоржийн бүтээлүүд зүй ёсоор орно. Иймээс ч Л.Мөрдоржийн орчин цагийн монголын хөгжмийн “сонгомол” төлөөлөгчийн нэг болж үлджээ.

Бүтээлүүд

Дуурь

Симфони хөгжим

  • I Симфони "Миний эх орон" 1957 он
  • II Симфони "Октябрь"1967 он
  • III Симфони "Ардын наадам" 1973 он
  • IV Симфони "Залуучуудын" 1982 он
  • Симфони найраглал "Октябрийн туяа" 1957 он
  • Симфони найраглал "Аз жаргалын минь орон" 1984 он
  • Симфони чуулбар 1987 он
  • Симфони чуулбар 1988 он
  • Хийл найрал хөгжмийн концерт "Эх орны нар" 1968 он
  • Халх голын ялалт-39 он удиртгал 1979 он

Цөөхүүл хөгжим

  • Чавхдаст хөгжмийн гурвал 1953 он
  • Хийл төгөлдөр хуурын сонатина 1954 он
  • "Хаврын шувууд ирлээ" ёочингийн гоцлол 1957 он
  • "Унаган жороо" шударгын гоцлол 1958 он
  • "Айраг нуур" хийлийн чуулга 1967 он
  • Чавхдас хөгжмийн гурвал 1987 он

Тайз, дэлгэцийн хөгжим

  • Орчин үеийн монгол баримтат кино 1958 он
  • "Морьтой ч болоосой" уран сайхны кино 1959 он
  • "Ардын элч" уран сайхны кино 1959 он
  • "Алтан өргөө" уран сайхны кино 1962 он
  • "Миний монгол" баримтат кино 1971

гэх мэт 30 орчим баримтат болон уран сайхны киноны хөгжим, мөн дууны дан хөгжмийн хэдэн зуун бүтээл бий.

Найрал дуу

  • "Нэгдлийн тухай чуулбар" 1957 он
  • "Мөнгөн хүрхрээн чимээ" найраглал 1965 он
  • Магтуу "Эх орон" минь найрал дуу

Дуу