"Снэпчат"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
(Zorigt moved page Снепчат to Снэпчат)
 
 
#ЧИГЛҮҮЛЭГ [[Снэпчат]]
{{Infobox software
| name = Снепчат
| logo = Снепчат logo.svg
| logo size = 100
| collapsible = yes
| logo caption = App icon seen on [[iOS]] and [[Android (operating system)|Android]].
| screenshot = Snapchat Discover iOS 9.2.1.png
| screenshot size =265
| caption = Snapchat's Discover screen, as seen on [[iOS]].
| author = {{flatlist|
*[[Эван Спигел]]
*[[Бобби Мөрфи (businessman)|Бобби Мөрфи]]
*[[Snap Inc.#Controversy|Режжи Браун]]
}}
| developer = [[Snap Inc.]]
| released = {{Худалд|2011|9}}<ref name="Let's Talk">https://snap.com/news/page/7</ref>
|parent=[[Snap Inc.]]
| latest release version = 9.34.2{{Latest stable software release/Snapchat}}
| status = Active
| operating system = [[iOS]], [[Android (operating system)|Android]]
| size = 95.7&nbsp;[[Megabyte|MB]] <small>(iOS)</small><br />76&nbsp;MB <small>(Android)</small>
| language = Англи, Араб, Хятад, Дани, Голланд, Финланд, Франц, Румынь, Герман, Грек, Индонези, Итали, Япон, Солонгос, Норвеги, Польш, Португал, Испани, Швед, Турк, Орос
| language count = 20
| genre = {{flatlist|
*[[Photo sharing]]
*[[Instant messaging]]
*[[Videotelephony|Video chat]]
*[[Multimedia]]
}}
| license = [[Proprietary software]]
| alexa = {{increase}} 2,754 (August 2016)<ref name=Alexa>{{cite web|title=Snapchat.com Site Info|url=http://www.alexa.com/siteinfo/snapchat.com|publisher=Alexa, Inc.|accessdate=August 18, 2016}}</ref>
| website = [http://www.snapchat.com/ snapchat.com]
}}
 
Дүрсэн мессеж солилцох зорилго бүхий '''Снепчат''' компанийг Стенфордын их сургуульд суралцаж байсан Эван Спигел, Бобби Мөрфи, Режжи Браун нар байгуулж байлаа. Тэд удалгүй компаниа анхны программынхаа нэрээр нэрлэсэн юм. Тэд гэрэл зургийг яг л текстэн мессеж хялбар аргаар солилцож, сэтгэл хөдлөл, үзэл бодлоо богино хугацаанд илэрхийлэх программ зохиох ганцхан зорилготой байлаа. Стенфордын их сургуулийн нэгэн танхимд Браун, Спигел нар программ хангамжийнхаа кодыг зохиох ажилдаа оржээ. Тэд хамтдаа бүгдийг эхлүүлсэн ч Спигел гол дизайн, загварыг нь зохиосон юм. Тухайн үед тэдэнтэй ижил үйлчилгээ явуулдаг компаниуд байсан ч дүрсийн чанар муудах, их багтаамж шаардах хандлагатай байсан тул урт насалж чаддаггүй байлаа. Харин тэд өөрсдийн программыг хялбар загварчлалтай хийж, алгоритмийг нь энгийнээр боловсруулжээ. Удалгүй тэдний аппликейшн 2011 оны дөрөвдүгээр сард олон нийтэд хүрсэн юм. Стенфордын их сургуулийн жижиг ангиас эхэлж байсан тэд анхны цацалтаа ч Стенфордын их сургуулиас хийсэн юм. Мөн тэд үйлчилгээнийхээ дараагийн чиг хандлагыг тэнд л олсон гэдэг. Эхний удаад баг зэргийн асуудлууд гарч байсан тул тэд эх кодоо дахин засварлаж олон нийтэд цацсан билээ. Тэд энэхүү үйлчилгээгээ "Пикабүү" гэж нэрлээд, зөвхөн iOS үйлдлийн систем дээр ажилладаг байдлаар олон нийтэд цацсан юм. Гэрийн зочны өрөөнөөс ч гаралгүй программаа шинэчилж байсан Спигел зөвхөн үүндээ цагаа зориулах болсонд эцэг нь ихэд тааламжгүй хандсан гэдэг. Хоёр сарын дараа Спигел өөрийнхөө зохиосон программын нэрийг "Снепчат" болгон өөрчилсөн юм.
 
Снепчат бол хувийн мессеж болон олон нийтийн контент, тэр бүү хэл брендийн сүлжээ, спорт, хөгжим зэрэг амьд харилцаа үүсгэх боломжтой аппликейшн юм. Энэ онцлогыг нь олон нийт зохиогдсоноос нь хойш таван жилийн дараа ойлгосон билээ. 2016 оны гуравдугаар сард ухаалаг гар утас хэрэглэгчдийн 71 хувь нь Снепчатыг ашигладаг гэсэн судалгаа гарсан билээ. Одоо тус аппликейшн гурван үндсэн чиглэлээр хөгжиж байна. Үүнд хэвлэл мэдээллийн бренд нэрсүүд өөрийн хуудас болгон ашиглаж байгаа бол нөгөө нь олон нийтийн анхаарлын төвд байдаг одод үүнийг хөгжилтэй өнгөрүүлэх хэрэгсэл болгон ашиглаж байгаа бол томоохон компаниуд өөрсдийн сурталчилгаагаа үүгээрр дамжуулан олон нийтэд хүргэж байгаа юм.
 
== Түүх ==
 
=== "Бяцхан сүнс"-ний эхлэл ===
 
Стенфордын их сургуулийн оюутан Режжи Браун ангийн найз Эван Спигелтэй завсарлагааны цагаар ярилцаж суухдаа, олон нийт хоорондоо гэрэл зургаа хөгжилтэй хэлбэрээр солилцож, текст ч бичих боломжтой аппликейшн байвал хэрхэн хүлээж авах талаар анх хөндсөн гэдэг. Эван Спигел түүний санааг өлгөн авч, улмаар хамтран ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Режжи Браун хүлээн зөвшөөрч, программыг нь зохиох, эх кодыг бичих ажилд Браун, Бобби, Эван нар хамтран суусан юм.
 
Снепчатын багийнхан эхний удаад техникийн асуудлыг хэрэглэхэд хялбар байдлаар шийдэх, олон нийтэд богино хугацаанд танигдахад төвлөрч ажиллаж байлаа. Одоо та бүхний сайн мэдэх шар дэвсгэр дээрх сүнсний логог Режжи Браун зохиосон юм. Түүнд Вү-Танг Клан хип хоп хамтлаг ихэд таалагддаг байснаас шалтгаалан тус хамлагын "Гөүсфейс Килла" дуучны нэрийг дүрсэлж, компанийн лого болгон ашиглажээ. Өөрийн гэсэн нэршил, албан ёсны логотой бослон залуус 2011 оны есдүгээр сард энэ нэрээрээ компани байгуулсан байна.
 
Компани том амжилт гаргаагүй байсан ч анхны зорилгоо биелүүлэн амжилттай явж байтал Режжи Браун 2012 оны тавдугаар сарын 8-ны өдөр Эван Спигелээс зөвшөөрөл авч компаниасаа гарахаар болжээ. Учир нь ар гэрийнхэнийх нь ятгалгаар Р.Браун Стенфордын их сургуулийг төгсөх шаардлага гарсантай холбоотой. Гэхдээ тэрээр компанийн ашиг ологоос бусад үүсгэн байгуулагчидтай ижил хэмжээнд хүртэх саналыг Э.Спигелд тавьсан юм. Тэд тохиролцоонд хүрч чадалгүй байсаар Режжи Браун Снепчатыг шүүхэд өгөхөөс аргагүй болжээ.
1,230

edits

Хажуугийн цэс