Майами Хийт: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б 203.91.115.45 (яриа)-н хийсэн засваруудыг 103.26.193.67-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
No edit summary
Tags: Mobile edit Mobile web edit
Мөр 21: Мөр 21:
| бүс_аварга = '''4''' ([[2006,2011,2012,2013 оны НБА-гийн улирал|2006,2011,2012,2013]])
| бүс_аварга = '''4''' ([[2006,2011,2012,2013 оны НБА-гийн улирал|2006,2011,2012,2013]])
| дивизон_аварга = '''10''' ([[1997,1998,1999,2000,2005,2006,2007,2011,2012,2013 оны НБА-гийн улирал|1997,1998,1999,2000,2005,2006,2007,2011,2012,2013]])
| дивизон_аварга = '''10''' ([[1997,1998,1999,2000,2005,2006,2007,2011,2012,2013 оны НБА-гийн улирал|1997,1998,1999,2000,2005,2006,2007,2011,2012,2013]])
| мөнх_дугаар = '''2'''<br />([[Тим Хардэвэй|10]], [[Алонзо Моорнинг|33]])
| мөнх_дугаар = '''4'''<br />([[Тим Хардэвэй|10]], [[Алонзо Моорнинг|33]])
| web = heat
| web = heat
|h_body = BF2F38 |h_pattern_b = _miamiheatsh |h_shorts = BF2F38 |h_pattern_s = _miamiheatsh
|h_body = BF2F38 |h_pattern_b = _miamiheatsh |h_shorts = BF2F38 |h_pattern_s = _miamiheatsh
Мөр 27: Мөр 27:
}}
}}
'''Майами Хийт''' ({{lang-en|Miami Heat}}) нь [[Америкийн Нэгдсэн Улс|Америк]]ийн [[Флорида]] муж улсын [[Майами]] хотын мэргэжлийн [[сагсан бөмбөг]]ийн баг юм. [[Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо]]ны [[Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо#Дорно бүс|Дорно бүс]]ийн [[Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо#Зүүн Өмнөд Дивизон|Зүүн Өмнөд]] харьяалагддаг. Багийн нэрийн утга Дөл

== Түүх ==
== Түүх ==
Eastern конфренцийн Southeast дивизоны Флорида мужийн Майами Хит баг нь 1988 онд үүсгэн байгуулагджээ. Өөрсдийн талбай Американ Эйрлайнес Арена, багийн эзэн Мики Арисон, ерөнхий дасгалжуулагчаар Эрик Споелстра, ерөнхий менежерээр Пэт Раяли ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 16 удаа плэйоффт шалгарсан бөгөөд 10 удаа дивизоны аваргаар, 4 удаа конфренцийн аваргаар, 2006 онд Даллас Мавериксийг 4-2, 2012 онд Оклахома Сити Тандерийг 4-1-р, 2013 онд san antonio spurs ийг 4-3 тус тус ялж НБА-ийн аварга болсон. 2010 онд Форбес сэтгүүлийн гаргасан багийн үнэлгээ 425 сая орчим ам.доллар.

08:41, 22 Гуравдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Майами Хийт
Бүс Дорно бүс
Дивизон Зүүн Өмнөд
Байгуулагдсан 1988
Түүх Майами Хийт
(1988-өнөөг хүртэл)
Ордон Американ Эйрлайнес Арена
Хот Флорида муж улс, Майами
Багийн өнгө      Хар
     Тод улаан
     Цагаан
     Улбар шар
Эзэн Мики Арисон
Ерөнхий менежер Пат Рэйли
Ерөнхий дасгалжуулагч Эрик Споелстра
Маскот Вюрни (Burnie)
Д-Лиг-ийн дагуул баг Сиюк Фаллс Скайфорс
Аварга 3 (2006,2012,2013)
Бүсийн аварга 4 (2006,2011,2012,2013)
Дивизонны аварга 10 (1997,1998,1999,2000,2005,2006,2007,2011,2012,2013)
Мөнхөлсөн дугаар 4
(10, 33)
Веб сайт
Өөрийн талбайд өмсгөл
Team colours
Өөрийн талбайд
Зочлон тоглолт өмсгөл
Team colours
Зочлон тоглолт

Майами Хийт (Англи: Miami Heat) нь Америкийн Флорида муж улсын Майами хотын мэргэжлийн сагсан бөмбөгийн баг юм. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны Дорно бүсийн Зүүн Өмнөд харьяалагддаг. Багийн нэрийн утга Дөл

Түүх

Eastern конфренцийн Southeast дивизоны Флорида мужийн Майами Хит баг нь 1988 онд үүсгэн байгуулагджээ. Өөрсдийн талбай Американ Эйрлайнес Арена, багийн эзэн Мики Арисон, ерөнхий дасгалжуулагчаар Эрик Споелстра, ерөнхий менежерээр Пэт Раяли ажиллаж байна. Байгуулагдсан цагаасаа хойш 16 удаа плэйоффт шалгарсан бөгөөд 10 удаа дивизоны аваргаар, 4 удаа конфренцийн аваргаар, 2006 онд Даллас Мавериксийг 4-2, 2012 онд Оклахома Сити Тандерийг 4-1-р, 2013 онд san antonio spurs ийг 4-3 тус тус ялж НБА-ийн аварга болсон. 2010 онд Форбес сэтгүүлийн гаргасан багийн үнэлгээ 425 сая орчим ам.доллар.

1987-1995: Эхний жилүүд

1988–1999 оны улиралд тоглож байсан МайамиАрена ордон

1987 оны үед Флорида муж НБА-ийн баггүй байсан бөгөөд Орландо, Тампа, Сэйнт Петерсбург, Майамихотууд баг байгуулахаар шургуу хөөцөлдөж байсан аж. Улмаар алдрын танхимын гишүүн Billy Cunningham, Спортын агент байсан Lewis Schaffel, Carnival Cruise Lines-ий үүсгэн байгуулагч Ted Arison тэргүүтэй хүмүүс МайамиСпорт хариуцсан байгууллагыг үүсгэн байгуулжээ. Улмаар 1987 онд НБА-г өргөжүүлэх хорооны зүгээс 1988-89 оны улиралаас Шарлот Хорнетс, МайамиХит 1989-90 оны улиралаас Миносота Тимбэрволвэс, Орландо Мэжик багуудыг тоглуулах шийдвэр гаргав. Хит НБА-д тоглосон анхны жилдээ рүүкий тоглогчид болох Rony Seikaly, Kevin Edwards, Grant Long, Sylvester Gray, ахмад тоглогч Rory Sparrow, Jon Sundvold, Pat Cummings, Scott Hastings,Dwayne "Pearl" Washington, Billy Thompson гэсэн бүрэлдхүүнтэйгээр өрнөд бүсийн Midwest дивизонд харьяалагдаж эхний 17 тоглолт дарааллан хожигдож, улмаар улирлыг 15 хожил 67 хожигдолтойгоор дуусгаж түүхэн дэх хамгийн муу ажилттай тэнцэх үзүүлэлттэй дуусгасан байна.

Файл:MiamiHeatOld.jpg
1988–1999 үеийн багийн лого

1989 оны НБА-ийн драфтаар Мичиганы Их сургуулийн од Glen Rice-г эхний тойргийн 4-р сонголтоор багтаа элсүүлсэн байна. Мөн түүнчлэн энэ улиралаас Хит Дорнод бүсийн Атлантик дивизонд харьяалагдаж болжээ. Гэсэн хэдий ч багийн амжилт сайжирсангүй улирлыг 18 хожил 64 хожигдолтойгоор дуусгаж драфтын 3-р тоглогч авах эрхээ 9,12-р сонголтоор сольж Willie Burton, Alec Kessler нарыг сонгосон ч дараагийн улиралд амжилттай тоглоогүй 24 хожил 58 хожигдолтойгоор Атлантик дивизоны сүүл мушгив. 1991 оны драфтаас 5-р сонголтоор Хит Стив Смитийг сонгосноор шинэ эрин эхэлсэн гэж хэлж болно. Улмаар улиралд 38 хожил байгуулж Рүүки Смит, илүү туршлагжсан Глен Райс нар багаа анх удаа плэйоффт шалгаруулан лигийн шилдэг амжилтын эзэн Бухнуудад 3 тоглолтонд хожигджээ. Тухайн улиралд Стив Смит бүх Рүүкийнүүдийн багт, Райс оноо авалтаар лигт 10-т орсон байна.

Glen Rice 1989-1995 онуудын хооронд тоглож байсан.

1992-93 оны улиралд Смит өвдөгний бэртлийн улмаас тоглоогүй бөгөөд 13-27 гэсэн тааруу эхлэлийг тавьж улирлыг 36-46 гэсэн амжилттай дуусгаж Плэйоффт шалгарч чадсангүй. Дараа улиралд нь багийн гол тоглогчид бэртлээс холуур байснаар 42 хожил байгуулж багийн дээд амжилтыг тогтоож, Плэйоффт 8-р шалгарч, Бүсийн тэргүүн Атланта Хавксыг цувралд 2:1-р хожиж эхэлсэн ч 2 дарааллан хожигдож улирлыг дуусгав. Стив Смит Бүх оддын тоглолтонд оролцож, 1994 оны Торонтод болох дэлхийн аваргад оролцох Мөрөөдлийн баг 2-т дуудагдав. 1994-95 оны улиралд Хитийн удирдлагууд гэнэтийн шийдвэр гаргаж Seikaly,Steve Smith, Grant Long нарыг Kevin Willis болон Billy Owens нараар сольж фэнүүдийг дургүйцлыг ихээр хүргэжээ.

1995-2001: Аялан тоглолтын ангууч

Billy Cunningham, Lewis Schaffel нар Хитийн эзэмшлийн хувиа зарах сонирхолтой болж эхлэв. Энэ үед багийн гол хувьцаа эзэмшигч Ted Arison өөрийн хувийг хүү Micky Arison-д шилжүүлж , 2-р сарын 13-нд Хитийг худалдаж авснаар, Арисоны гэр бүлийн хяналт тогтов. Арисон Dave Wohl-г багийн ерөнхий менежер болгож, Kevin Loughery –г ерөнхий дасгалжуулагчийн ажлаас халж Alvin Gentry 17 хожил 29 хожигдолтой багийн шинэ дасгалжуулагч болсноор улирлыг 32 хожил 50 хожигдолтой дуусгав. Gentry Хитийн дасгалжуулагч болсноор тухайн улиралдаа Клипперсийг 126-83-р хожиж багийн рекорд тогтоон, Глен Райс Орландогийн эсрэг 56 оноо авч, Бүх оддын тоглолтын 3 онооны шидэлтийн аварга болж, Harold Miner цагираган дээрээс довтлох тэмцээнд түрүүлэв. Хит НБА-д тоглосон 7 жилийнхээ 5-д нь плэйоффт шалгарч чадаагүй байсан ч Арисон Хитийг аваргын төлөө өрсөлдөхүйц баг болгохоор ажиллаж эхлэв. Энэхүү төлөвлөгөөгөө 1995 оны зун хийж эхлэв....

Улирлуудын үзүүлэлт

Арена

Алдрын танхимын гишүүд

Alonzo Mourning

Ахлах дасгалжуулагчид

Одоогийн бүрэлдэхүүн

Шагналууд

Эшлэл

Гадаад холбоос

Албан ёсны сайт

Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.