"1912 он"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
засварлах хураангуй байхгүй
No edit summary
No edit summary
** Марсиал Рохасын хөдөлгөөн эрчээ авч Парагвайн ерөнхийлөгч Педро Пениаг суудлаас нь унагажээ.
* Хоёрдугаар сарын 29 - Серби Болгарын өндөр аблан тушаалтнууд хамтран ажиллах нууц санамж бичигт гарын үсэг зурав. Улмаар тэд нэг жилийн дараа Оттоманы эзэнт гүрний эсрэг дайнд нэгдэн тулалдсан билээ.
 
=== Гуравдугаар сар ===
* Гуравдугаар сарын 1 - Эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийн төлөө жагсаж байсан Эммелине Пенххөрст нарын 148 хүнийг Лондон хотын цагдаагийн газар баривчлав. Жагсаалын үеэр жагсагчид орчин тойрны барилга байгууламжийн цонхыг хагалах үйлдэл гаргасан тул ийнхүү баривчилсан байна. Хатагтай Пенххөрст хоёр сар шоронд хоригдсон юм.
* Гуравдугаар сарын 5 - Сиамын хаан Важиравуд засгийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан цэргийн офицеруудыг баривчлав. Баривчлагдсан офицеруудын дийлэнх нь Эзэн хааны дэргэдэх цэргийн академийг 1909 төгсөгчид эзэлж байжээ.
* Гуравдугаар сарын 6 - Үндэсний жигнэмэгийн компани бидний сайн мэдэх Орео жигнэмэгийн жорыг гаргажээ.
** Итали-Туркийн дайн: Италийн арми анх удаагаа онгоц ашиглажээ. Италийн хоёр бөмбөгдөгч онгоц Жанзүр хотыг бөмбөгдсөн юм.
** Хятадын үндэсний ассемблей ерөнхийлөгч Сүн Ят-Сений албан тушаалаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хүлээн зөвшөөрчээ.
** Никарагуа улсын ерөнхий Адольфо Диаз 100 гаруй сонины сэтгүүлч, редакторуудыг баривчлах шийд гаргав. Тэд АНу-ын төрийн нарийн бичгийн дарга Филандер Ноксын албан айлчлалыг сурвалжилж, мэдээлсэн байна.
* Гуравдугаар сарын 7 - Серби, Болгарын удирдлагууд батлан хамгаалах салбарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
** Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Кароли Хүен-Хедервари үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ.
* Гуравдугаар сарын 8 - Германы парламент Тэнгисийн цэргийн зэвсэглэлийг нэмэгдүүлэх хуулийн төслийг батлав. Үүний хүрээнд 60 том хэмжээний хөлөг онгоц, 40 хөлөг онгоц бүтээхээр тусгасан байна.
* Гуравдугаар сарын 10 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхийлөгч Юань Шикай ерөнхийлөгчийн тангараг өргөв. Тэрээр нийслэл хотыг Нанжинаас Бээжин рүү нүүлгэж, 1915 онд өөрийгөө шинэ эзэн хэмээн өргөмжилсөн билээ.
* Гуравдугаар сарын 11 - Хонг Конгын их сургууль 70 оюутантайгаар байгуулагджээ.
** Бүгд найрамдах Хятад улсын үндсэн хуулиар гүйцэтгэх засаглалд илүү эрх мэдэл оноожээ. Гэвч үүнээс хоёр жилийн дараа үндсэн хуульд өөрчлөлт орж бүх эрх мэдлийг Юань Шикай өөртөө авсан юм.
* Гуравдугаар сарын 12 - АНУ-ын Жиоржиа мужийн Саванна хотод Жульет Гордон Лоу Охидын скаутыг 18 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулав.
* Гуравдугаар сарын 14 - Италийн эзэн хаан III Эммануэль болон түүний хатан Элена нарын амь насанд халдахыг завджээ.
* Гуравдугаар сарын 15 - Оросын Саратов мужийн Узовка хот дахь уурхай нурж, 45 уурхайчин амиа алджээ.
* Гуравдугаар сарын 17 - Хятадын шинэ ерөнхийлөгч Юань Шикайн засаглалыг эсэргүүцсэн 200 босогч, Гуанжоу хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлэв.
* Гуравдугаар сарын 19 - Парагвайн Асунцион хотод босогчид хяналтаа тогтоожээ.
* Гуравдугаар сарын 21 - Асунцион хотод хяналтаа тогтоосон босогчид хяналтаа бүрэн тогтоож, бослогыг удирдсан Эмилиан Гонзалез Наверог ерөнхийлөгчид өргөмжлөв. Амь нас нь аюулд учирсан өмнөх ерөнхийлөгч Пениа Уругвайн элчин сайдын яаман орогнол хүсч очжээ.
* Гуравдугаар сарын 22 - Шинэ Зеландын парламентын сонгуульд ялалт байгуулсан Либерал хөдөлмөрийн намын гишүүд Томас МакКензиг ерөнхий сайдад дэмжив.
** Эмэгтэйчүүдийн эрхи төлөө тэмцэгчид Хятадын үндэсний ассемблейн ордонг бүслэв.
* Гуравдугаар сарын 23 - Австрийн Виенна хотын Шонбрунн ордонд Гермайн эзэн хаан II Вилгельм, Австри-Унгарын эзэнт гүрний хаан I Франз Йосеф нар уулзжээ.
* Гуравдугаар сарын 24 - Оттоманы эзэнт гүрний хунтайж Копассис Эффенди Грекийн Самос хотод халдлагад өртөн амиа алдав.
* Гуравдугаар сарын 25 - Хятад дахь АНУ, Их Британиа, Герман, Франц улсын элчин сайд нар шинээр байгуулагдсан Хятад улсад шаардлагатай мөнгөн тусламж үзүүлэхээр болжээ.
* Гуравдугаар сарын 29 - Бүгд найрамдах Хятад улсын ерөнхий сайдаар Танг Шаоей сонгогдов.
** АНУ-ын Нью-Йорк хотын парламент эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуулиар зөвшөөрчээ.
* Гуравдугаар сарын 31 - Экуадорын босогчид хуучин ерөнхийлөгч Леонидас Плазаг ерөнхийлөгчийн суудалд нэрлэв.
 
=== Дөрөвдүгээр сар ===
* Дөрөвдүгээр сарын 2 - АНУ-ын Сенатын танхимын гишүүд 92-оос 96 болж өсөв. Энэ нь шинээр АНУ-д нэгдсэн Аризона, Нью Мексико мужийн сенатор нэмэгдсэнтэй холбоотой юм.
** Алдарт Титаник хөлөг аялалд гарахад бэлэн болов.
* Дөрөвдүгээр сарын 7 - Аргентин улсад анх удаагаа парламентын сонгууль болов.
* Дөрөвдүгээр сарын 9 - АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт Хөдөлмөр, худалдааны яамны дэргэд АНУ-ын хүүхдийн хороог байгуулжээ.
** Английн Саутхемптон хотоос тухайн цаг үеийнхээ дэлхийн хамгийн том хөлөг онгоц болох Титаник хөлөг онгоц аялалд гарав.
* Дөрөвдүгээр сарын 11 - Титаник хөлөг Ирландын Күийнстаун хотод зангуугаа хаяж, зорчигчид нэмжээ.
* Дөрөвдүгээр сарын 12 - Францын Ла Турейн хөлөг онгоц Титаник хөлгийн баг руу өмнө зүгийн 42 хэмд мөсөн уул байгааг анхааруулсан цахилгаан мэдээ явуулав.
* Дөрөвдүгээр сарын 14 - Хойд Атлантын тэнгист хөвж явсан Титаник хөлөг орон нутгийн цагаар 23:40 минутад мөсөн уул мөргөв. Улмаар хамгийн ойр явсан Калифорниан хөлөг онгоц руу аврал хүссэн цахилгаан мэдээ илгээжээ.
** Бразилийн үндэсний аварга цолыг найман удаа хүртсэн алдарт хөлбөмбөгийн клуб болон Сантос үүсгэн байгуулагдав.
** Хятадын ерөнхийлөгч Юань Шикай Хятадын том таван үндэстэн хоорондоо гэр бүл болохыг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгджээ.
* Дөрөвдүгээр сарын 15 - Орон нутгийн цагаар 02:20 минутад Титаник хөлөг бүрэн живэв. Хөлгийн багаас дөнгөж 710 хүн аврагдсан бол 1,522 хүн амиа алджээ. Эхний аврах завийг 00:45 цагт буулгасан бол сүүлийн завийг 02:05 цагт буулгасан гэсэн мэдээ бий.
* Дөрөвдүгээр сарын 16 - Английн нисгэгч Харриет Күймби Английн сувгийг анх удаа нисч туулсан эмэгтэй нисгэгч болов.
* Дөрөвдүгээр сарын 17 - Сибирийн Лена хотод эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлсэн алтны уурхайчдын эсрэг Оросын арми хүч хэрэглэж 270 уурхайчин амиа алдаж, 250 уурхайчин хүнд шархаджээ.
** АНУ-ын ерөнхийлөгч Уиллиам Х.Тафт шинээр байгуулагдсан АНУ-ын Хүүхдийн хорооны даргаар Жулиа Летропыг томилов. Ингэснээр АНУ-ын төрийн албыг удирдсан анхны эмэгтэй хүн болжээ.
* Дөрөвдүгээр сарын 19 - Оросын засгийн газар Ливийг улс хэмээн зөвшөөрч, Италийн дарангуйллаас гарах ёстой гэж мэдэгдэв.
* Дөрөвдүгээр сарын 21 - Германы эрдэмтэн Вольтер Фридрих, Пауль Ниппинг, Макс фон Луйе нар рентген туяагаар нэгж атомын зургийг анх удаагаа буулгав. Тэд атомыг болор болон зэсийн сульфат агуулдаг болохыг олж тогтоосон билээ. Фон Луйе 1914 онд Физикийн салбарын Нобелийн шагнал хүртсэн юм.
** Австри-Унгарын эзэнт гүрний ерөнхий сайд Лашло Лукашийн Засгийн газар бүрэлджээ.
* Дөрөвдүгээр сарын 22 - ЗХУ-ын Коммунист намын төв хэвлэл "Правда" сонины анхны дугаар уншигчдын гарт очжээ.
* Дөрөвдүгээр сарын 23 - Итали-Туркийн дайн: Италийн цэргийн хүч Стампалиа аралд хяналтаа тогтоов.
* Дөрөвдүгээр сарын 26 - Оросын Больщевик хөдөлгөөнийг удирдаж байсан Сергей Миронович Костриков "Киров" гэдэг нэрээр нийтлэл бичиж эхэлжээ.
* Дөрөвдүгээр сарын 27 - хтадын засгийн газар Бельгийн компанитай байгуулсан 50 сая ам.долларын гэрээг цуцлав.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,286

edits

Хажуугийн цэс