Цэнэгийн тоо: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Хуудас үүсгэв: "{{Цөмийн физик}} '''Цэнэгийн тоо''' ({{lang-en|atomic number}}, {{lang-ru|зарядовое число}}, синонимууд: '''атомы..."
 
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{mergeto| [[Атомын дугаар]]}}
{{Цөмийн физик}}
{{Цөмийн физик}}



13:39, 16 Наймдугаар сар 2017-ий байдлаарх засвар

Цэнэгийн тоо (Англи: atomic number, Орос: зарядовое число, синонимууд: атомын дугаар, атомын тоо, химийн элементийн дугаар) — атомын цөм дэх протоны тоо. Цэнэгийн тоо нь цөмийн цэнэгийн нэгжийн илэрхийлэлтэй, мөн нэгэн зэрэг тухайн цөмд хамаарах химийн элементийн үелэх систем дэх дэс дугаартай тэнцэнэ.

«Атомын дугаар» эсвэл «элементийн дэс дугаар» гэдэг ойлголтуудыг атом, молекулын физикт ба химид хэрэглэдэг бол, «цэнэгийн тоо» гэх ижил утгатай ойлголтыг цөмийн физикт ашигладаг. Ионжуулаагүй атомын электрон үүл дэх электроны тоо цэнэгийн тоотой тэнцүү байдаг.

Цэнэгийн тоог Z үсгээр тэмдэглэдэг. Ижил цэнэгийн тоотой боловч өөр жингийн тоотой цөмүүдийг, химийн элементийн изотопууд гэнэ. Цөмийн цэнэг нь, атомын электрон үүлний бүтцийг, цаашилбал химийн шинж чанарыг тодорхойлж байдаг учир, ижил цөмийн цэнэгтэй цөмүүдийг химийн нэг элементийн изотопууд гэдэг.