"1915 он"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
* Дөрөвдүгээр сарын 22 - Дэлхийн I дайн: Ипресийн хоёрдугаар тулаан эхлэв. Германчууд энэ тулаанд хорт хий ашигласан нь Баруун фронт дахь онцлох үйл явдал байсан юм.
* Дөрөвдүгээр сарын 24 - Истанбул хотод Арменичуудын эсрэг цуст яргалал эхэлжээ.
** Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод Шиффельд Юнайтед клуб, Челси клубыг 3-0 онооны харьцаагаар буулган авч аварга болов. Энэ тэмцээн дайны улмаас 1918 оныг хүртэл зохион байгуулагдаагүй билээ.
** Дэлхийн I дайн: Канадын цэргийн хүч төвлөрч байсан Ст.Юлиен тосгонд Германы арми хорт хий ашиглав.
* Дөрөвдүгээр сарын 25 - Дэлхийн I дайн: Галлиполын тулаан: Австрали, Шинэ Зеландын хамтарсан хүч Хеллесийн хошуунд газардав. Тэдэнд Британи, Францын холбоотны цэргийн хүч туслалцаа үзүүлсэн юм.
* Дөрөвдүгээр сарын 26 - Лондонгийн гэрээн: Итали улс Австри-Унгарын эзэнт гүрэн-Итали-Германийн гурвалсан гэрээнээс нууцаар гарав.
* Дөрөвдүгээр сарын 27 - АНУ-ын Иллиной мужийн их сургуулийн удирдах зөвлөл хуралдаж, улмаар олонхийн саналаар Иллинойн их сургуулийн Бизнесийн сургууль байгуулагджээ.
* Дөрөвдүгээр сарын 28 - Дэлхийн I дайн: Киртиа хотыг эзлэхийн тулд Франц, Британийн тал 14,000 цэргийн хүчийг төвлөрүүлсэн ч тус хотыг эзэлж чадсангүй. Тулааны улмаас Францын тал 1,001, Британийн тал 2,000 хүнээ алдсан юм.
** Нидерландын Гааг хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн их хурал ихлэв. Уг хуралд 12 орны 1,136 төлөөлөгч оролцжээ. Хуралдаанд оролцогчид Олон улсын энхтайван, эрх чөлөөний төлөөх эмэгтэйчүүдийн лиг байгуулахаар санал нэгдсэн байна.
 
== Энэ онд төрөгсөд ==
1,230

edits

Хажуугийн цэс