"Ятга"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
(Хуудас үүсгэв: "thumb|right|Ятга урд талаасаа '''Ятга''' нь монголын уламжлалт...")
 
No edit summary
[[File:Mongolian_yatga_front_view.JPG|thumb|right|Ятга урд талаасаа]]
'''Ятга''' нь [[Монголчууд|монголын]] уламжлалт [[татах хөгжмийн зэмсэг]] бөгөөд гүдгэр модот [[цитр]] хөгжмийн бүлэгт багтах чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Ятгатай ойр төрлийн хөгжмийн зэмсэгт хятадын [[гүчжэн]], солонгосын [[каягым]], вьетнамын [[дан тран]], японы [[кото]] зэрэг ордог.<ref name=silkroad>[http://www.silkroadproject.org/music/instruments/yatga.html Description from the Silk Road Ensemble]</ref>
 
==Хийц==
Ятга нь хэмжээ ба хийцийн хувьд олон төрлөөр хийгддэг. Ятганы [[чавхдас]]ын тоо, тэвх мод, хөг зэргээрээ бас өөр хоорондоо ялгаатай байдаг. Дууны хөндий их бие нь бага зэргийн гүдгэр хэлбэртэй. Ятгын чавхдасны өнгөний өндөр намыг түүний доороос тулах бараг гурвалжин хэлбэртэй тэвх модыг дээш доош шилжүүлэн гүйлгэж тохируулна.
[[File:Yatga-Bruecke.jpg|thumb|right|Ятганы тэвx мод]]
[[File:Yatga.jpg|thumb|right|Эртний ятга]]
 
Энгийн хийц бүхий ятга нийт 21 чавхдастай байх ба чавxдасны материалд [[адууны дэл сүүл]], [[шөрмөс]], өлөн, эсвэл ээрсэн [[торго]]ор хийдэг байжээ. Орчин үед чавхдасыг ихэвчлэн нийлэг эд (нейлон) юм уу нейлоноор ороосон төмөр утсыг хэрэглэдэг. А-чавхдасыг ердийн тохиолдолд ногоон өнгөөр будах ба бусад бүх чавхдас цагаан өнгөтэй байна.
 
Өнөөдөр хамгийн ихээр хэрэглэгдэж буй ятга нь 21 чавхдастай, 1,62 метрийн урттай байх ба жин нь 5-6 килограмм байдаг. Ийм хийцийн ятгыг ''мастер ятга'' гэж бас нэрлэнэ. Мастер ятга нь хятадын гүчжэнтэй ерөнхийдөө төстэй. Богино хийцтэй ятганы дуугаралт нь өөр байхаас гадна зарим тохиолдолд цөөн чавxдастай ч байдаг. Монголын эртний зохиолуудын нэг болох [[Жангар]]ын туульд нэгэн залуухан гүнж 800 чавxдас, 82 тэвхтэй ятгаар хөгжимдөв хэмээн өгүүлсэн байдаг ажээ.
 
==Ятга хөглөх==
Ятгын үндсэн хөг нь пентатоник учраас 21 чавxдасаар 4 октавыг хөглөх боломжтой.
 
== Цахим холбоос ==
141,036

edits

Хажуугийн цэс