"Ханбалиг"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
No edit summary
Чингис хааны отгон хүү [[Тулуй|Тулуйн]] хөвгүүн [[Хубилай хаан|Хубилай]], хаан суудалд суугаад 1260 онд улсын нийслэлийг [[Хар Хорум|Хархорумаас]] [[Шанду]] руу шилжүүлсэн юм. 1267 онд дахин зарлигдаж, урьдын [[Алтан улс|Алтан улсын]] Дунд нийслэл буюу өнөөгийн Бээжин хотыг улсын нийслэлээр тунхагласан бөгөөд 1272 онд '''Хаанбалгас''' хэмээх алдар хайрласан нь '''Их нийслэл''' гэсэн утгатай Дайду хэмээх хятад нэрийн хамтаар цагийн уртад хэрэглэгдсээр иржээ.
 
[[Марко Поло]]<nowiki/>гийн "'''Орчлонгийн элдэв сонин'''" номонд дурьдахдаа:
:''“Жил бүрийн өвлийн арван хоёр, нэг, хоёрдугаар сарыг их хаан Катай орны нийслэл Хаанбалгас хотноо өнгөрөөнө. Энэ хотод түүний асар том орд өргөө байдаг. Дайду хэмээх энэ том хотыг хэрхэн юуны учир барьж байгуулсан бэ? гэвэл Катай хэмээх энэ нутгийн арвин устай их мөрний эрэг дээр эртний түүхт Ханбалик хот орших бөгөөд энэ нэр нь манай хэлээр бол “Бурхдын хот” гэсэн утга санааг илэрхийлж байгаа юм. Гэтэл их хааны зурхайч төлөгч нар Ханбалик хотын иргэд оршин суугчид нэгэн цагт Их Монгол гүрний эсрэг босон тэмцэлдэх юм байна гэж мэргэ төлгөнд бууж байгааг их хаандаа айлтган сонордуулжээ. Зурхайч төлөгчдийн энэ мэргэ их хааныг шинэ хот барьж байгуулах үйл хэрэгт түлхэж, даруй санаа оноогоо хэрэгжүүлэх ажилд шуурхайлуулжээ. Ингээд шинэ хотоо их устай голын нөгөө эрэгт, хуучин хотын зэргэмжээ барьж байгуулсан бөгөөд шинэ хотоо Дайду хэмээн нэрийдсэн амой“''<ref name=":0">[http://www.tolgoilogch.mn/_dkodu8pj6q tolgoilogch.mn:] ''Их нийслэл Дайду буюу Хаанбалгас хотын хэрэм'', хэлбичгийн ухааны доктор Я.ГАНБААТАР, хандсан 2017-11-29</ref>
 
Дайду хотын хэрэм нь өмнөөсөө хойд үзүүрээ хүртэл 7.6 км, баруунаасаа зүүн үзүүрээ хүртэл 6.7 км урт, тэгш дөрвөлжин хэлбэртэй байсан бөгөөд эргэн тойрны нийт хэмжээ нь 28.6 км агаад сууриараа 15 м өргөн, дээд хэсгээрээ 3 м өргөн, өндөр нь 10 м байжээ.
 
“[[Юань улсын судар]]: '''Газар зүйн тэмдэглэл'''”-д:
“[[Юань улсын судар]]: '''Газар зүйн тэмдэглэл'''”-д '''Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11 хаалгатай'''” гэсэн байдаг. Хотын хэрмийн дөрвөн өнцөгт өндөр харуулын цамхаг байсан бөгөөд 85-140 м тутамд нэг харуул хамгаалалтын асар байжээ. Хэрмийн 11 хаалга нь бүгд чулуу, тоосгоор хийгдсэн, харин хана хэрэм нь элс шороон хэрэм байсан учраас бороо цасанд урсан нурахаас нь сэргийлж зэгсэн чийрсээр хучдаг байв.
: ''Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11 хаалгатай''”
“[[Юань улсын судар]]: '''Газар зүйн тэмдэглэл'''”-д '''Дайду хотын эргэн тойрон нь 60 газар, нийт 11 хаалгатай'''” гэсэн байдаг. Хотын хэрмийн дөрвөн өнцөгт өндөр харуулын цамхаг байсан бөгөөд 85-140 м тутамд нэг харуул хамгаалалтын асар байжээ. Хэрмийн 11 хаалга нь бүгд чулуу, тоосгоор хийгдсэн, харин хана хэрэм нь элс шороон хэрэм байсан учраас бороо цасанд урсан нурахаас нь сэргийлж зэгсэн чийрсээр хучдаг байв.
 
Марко Пологийн аяллын тэмдэглэлдээ:
Марко Пологийн аяллын тэмдэглэлдээ: '''Дайду хот''' нь тэгш өнцөгт дөрвөлжин хэлбэртэй, тэгш өнцөгтийн тал болгоны урт ижил бөгөөд '''хэрмийн нийт урт нь хорин дөрвөн [[бээр]]''' хэмжээтэй. Хотын хэрэм нь '''шороон далан дээр барьсан хорин тохой өндөр''', '''сууриараа арван тохой зузаан''', '''дотогшоо налуу''', '''хэрмийн орой нь гурван тохой өргөн''' билээ. Хэрэм нь хамгаалалтын цайз хэлбэрээр бүтээгдсэн, орж гарах '''арван хоёр хаалгатай''', хаалга бүр нь уужим саруул өргөө ордтой. Хэрмийн тал бүр нь '''гурван хаалгатай''', хаалга бүр нь орд өргөөтэйгөөс гадна хэрмийн өнцөг бүрт мөн уужим саруул өрөө, танхимтай бөгөөд тэдгээрт хотын харуул хамгаалалтынхан зэр зэвсэгтэйгээ байрлан сууцгаана“ гэсэн байдаг.<ref name=":0" />
 
гэсэн байдаг.<ref name=":0" />
 
== Үлдсэн өв соёл ==

Хажуугийн цэс