5 сарын 2: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 72: Мөр 72:


== Энэ өдөр нас барагсад ==
== Энэ өдөр нас барагсад ==
* 907 - Болгарын эзэн хаан I Борис (Төрсөн огноо тодорхойгүй)
* [[1519]] - [[Леонардо да Винчи]], [[Итали|Италийн]] [[шинжлэх ухаан|эрдэмтэн]], [[математик|математикч]], [[инженер]] (* [[1452]])
* 1219 - Арменийн хаан I Лео (1150 онд төрсөн)
* [[1933]] - [[Цэнгэлтийн Жигжиджав]], Монгол Улсын Ерөнхий Сайд (* [[1894]])
* 1519 - Италийн суут зураач, зохион бүтээгч, эрдэмтэн [[Леонардо Да Винчи]] (1452 онд төрсөн)
* 1880 - Австралийн хөлбөмбөгийг зохиосон Том Уиллс (1835 онд төрсөн)
* 1933 - Монгол Улсын Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав (1894 онд төрсөн)
* 1953 - Олимпийн хүрэл медальт Америкийн харваач Уоллос Брайнт (1863 онд төрсөн)
* 1972 - Холбооны мөрдөх товчоог байгуулсан, анхны дарга Ж.Эдгар Хүүвер (1895 онд төрсөн)
* 1979 - Нобелийн шагналт Италийн химич Жиулио Натта ([[1903]] онд төрсөн)
* 1997 - Нобелийн шагналт Австралийн неврологич Жон Экклес (1903 онд төрсөн)
* 2005 - Сингапурын дөрөв дэх Ерөнхийлөгч Вий Ким Вий ([[1915]] онд төрсөн)
* 2011 - "Аль Кайда" бүлэглэлийг үндэслэгч Осама Бин Ладен (1957 онд төрсөн)


== Тэмдэглэлт баярууд ==
== Тэмдэглэлт баярууд ==

08:59, 27 Нэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Тавдугаар сарын хоёрон нь Григорийн тооллын жилийн 122 дахь (өндөр жил бол 123 дэх) өдөр юм. Мөн он дуустал 243 өдөр үлдэж байна.

Онцлох үйл явдал

  • 1194 - Английн хаан I Ричард Портсмут хотод Эзэн хааны дүрмийг тогтоожээ.
  • 1536 - Английн хатан хаан Анна Болейныг гэр бүлээс гадуур харилцаатай, эх орноосоо урван тэрсэлж, хар шид ашигласан гэх үндэслэлээр баривчлан хорив.
  • 1568 - Шотландын хатан хаан Мери Лох Левений шилтгээнээс оргожээ.
  • 1611 - Английн нийслэл Лондон хотод хаан Жеймсийн санаачилгаар Библи судрыг анх удаагаа англи хэлээр хэвлэв.
  • 1808 - Хойгийн дайн: Мадридын партизанууд Францын эзлэн түрэмгийллийн эсрэг бослого дэгдээжээ. Алдарт зураач Франциско де Гойа "1808 оны Тавдугаар сарын 2" зургандаа энэ үйл явдлыг дүрсэлсэн байдаг.
  • 1812 - Мексикийн тусгаар тогтнолын дайн: Хосе Мариа Морлелос и Павоноор удирдуулсан Мексикийн босогчид Куаутла хотыг орхин зугтав. Уг хотыг Феликс Мариа Каллехагаар удирдуулсан Испанийн цэргүүд 72 өдрийн турш бүсэлсэн юм.
  • 1829 - Английн тэнгисийн цэргийн ахмад Чарльз Фремантл "Челленжер" хөлгийн зангууг Австралийн эрэгт хаясанаар "Хунт нуурын колонийг" байгуулжээ.
  • 1863 - Америкийн иргэний дайн: Эх газрын армийн хошууч генерал Стөүнуолл Жексон Канцелорсвиллийн тулаанд шархдав. Шархадсанаас хойш найман өдрийн дараа амиа алджээ.
  • 1866 - Перугийн дайчид Испанийн түрэмгийллийг зогсоохоор тулалдаж эхлэв.
  • 1876 - Болгарт дэгдсэн "Дөрөвдүгээр сарын бослого" дарагдав.
  • 1879 - Испанийн улстөрч Пабло Иглесиас "Испанийн социалист хөдөлмөрийн нам"-ыг Мадрид хотноо байгуулжээ.
  • 1885 - Кат Найфын тулаанд Крий болон Ассинибой омгийн дайчдыг Канадын цэргүүд буулган авав. Ингэснээр Баруун хойд нутгийн бослогод Канадын арми хамгийн том ялалтаа байгуулсан юм.
    • Бельгийн хаан II Леопольдын зарлигаар африкийн "Конгын чөлөөт улс"-ыг байгуулжээ.
  • 1889 - Этиопын эзэн хаан II Менелик Вучалын гэрээнд гарын үсэг зурснаар Италичууд Эритри улсыг захирах болов.
  • 1918 - Америкийн автомашины алдарт "Женерал Моторс" компани "Шевроле Моторс" компанийг эгнээндээ нэгтгэжээ.
  • 1933 - Нацистийн Германы удирдагч Адольф Гитлер үйлдвэрчний эвлэлийн бүх байгууллагыг хориглов.
  • 1941 - Энэ оны эхэнд Их Британийн өдөөн турхирсан Иракын төрийн эргэлтээс хойш анх удаагаа Иракын угсаа залгамжлах хунтайж Абд аль-ла эрх мэдлээ хүчирхэгжүүлж эхэлжээ.
  • 1945 - Дэлхийн II дайн: Берлиний уналт: Зөвлөлтийн улаан арми Берлинд нэвтэрч Германы цэргүүдийг олзлов. Рейхстагын ордоны оройд ЗХУ-ын Төрийн далбааг мандуулжээ.
    • Дэлхийн II дайн: Нацистын Германы генерал Хайнрих фон Виетинхоффын тушаалаар Италид байсан Вермахтын бүх анги нэгтгэл бууж өгөхөөр болов.
    • Дэлхийн II дайн: АНУ-ын нисэх хүчний 82-р дивиз Вөббелиний бөөнөөр хорих лагерийг чөлөөлжээ. Энэ лагерьт гэм зэмгүй 1,000 гаруй хүн амиа алдсан юм.
    • Дэлхийн II дайн: Австрийн хэл дээр орших Дашаугийн бөөнөөр хорих лагерийг АНУ-ын 522-р явган цэргийн баталлион чөлөөлжээ. Тэд хэдэн зуун хоригдлыг сулласан байна.
  • 1952 - Дэлхийн хамгийн тийрэлтэт хөдөлгүүрт агаарын тээврийн "Де Хаввиланд Комет 1" хөлөг Их Британийн Лондонгоос Өмнөд Африкийн Йоханнесбургыг чиглэн нисчээ.
  • 1964 - Вьетнамын дайн: АНУ-ын нисэх онгоц тээвэрлэх хөлөг онгоц "Кард" хүчтэй дайралтын улмаас Сайгон орчимд живэв.
    • 8,000 метрээс дээш өндөртэй 14 хайрханы сүүлийнх нь болох Шишапангма хайрханд авирах анхны оролдлого хийгджээ.
  • 1982 - Фолклендын дайн: Британийн цөмийн зэвсэг тээвэрлэгч шумбагч оноц "Конкуайрор" Аргентиний талын дайралтын улмаас сүйрэв.
  • 1986 - Чернобилийн осол: Цөмийн цахилгаан станцын ослоос хойш зургаан хоногийн дараа Припят хотын бүх хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
  • 1989 - Унгар улс Зүүн Германтай хиллэсэн хилийн дагуух хашаануудыг буулгаж эхэлжээ.
  • 1995 - Хорватын тусгаар тогтнолын төлөөх дайн: Бүгд найрам Серб Крайнагийн армий Загреб хотод бөмбөг дэлбэлсний улмаас долоон хүн амиай алдаж, 175 хүн шархдав.
  • 1998 - Европын холбооны зөвлөлийн шийдвэрээр Европын төв банкыг байгуулжээ. Тус банк нь Европын холбооны гишүүн орнуудын мөнгөний бодлогыг тодорхойлох чиг үүрэг бүхий банк юм.
  • 1999 - Панамын сонгууль: Тус улсын Ерөнхийлөгчөөр Мирея Москосо сонгогдов. Тэрээр энэ суудалд суусан тус улсын анхны эмэгтэй улстөрч болжээ.
  • 2000 - АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон АНУ-ын Армийн хэрэгцээнд байршил тогтоох "GPS" төхөөрөмжийг ашиглахыг зөвшөөрөв.
  • 2008 - Мьянмарт дэгдсэн Наргис хар салхины улмаас хөрсний нуралт болж 138 мянган хүн амиа алдаж, хэдэн сая хүн орох оронгүй болжээ.
  • 2011 - 2001 оны Есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулсан Аль Кайда бүлэглэлийн удирдагч Осама Бин Ладеныг АНУ-ын тусгай хүчин Пакистаны Абботтабад хотод устган хөнөөжээ.
    • Канад улсад 41 дэх удаагийн холбооны сонгуульд болов. Сонгуульд Консерватив нам ялалт байгуулж Стивен Харпер Ерөнхий сайдын суудалдаа хэвээр үлджээ.
  • 2012 - Норвегийн суут зураач Эдвард Мюнкын зурсан "Хашхираан" уран зураг Нью-Йоркын дуудлага худалдаагаар 120 сая ам.доллараар зарагджээ. Ингэснээр дэлхийн хамгийн үнэтэй уран зураг болсон юм.
  • 2014 - Афганистаны Бадахшан хотод хөрсний нуралтын улмаас 2,500 гаруй хүн ор сураггүй болжээ.

Энэ өдөр төрөгсөд

  • 1402 - Португалийн хатан хаан Эленор (1445 онд нас барсан)
  • 1729 - Оросын хатан хаан "Аугаа" Екатерина (1796 онд нас барсан)
  • 1737 - Их Британийн Ерөнхий сайд Уиллиам Петти (1805 онд нас барсан)
  • 1868 - Монгол Улсын Ерөнхий сайд Балингийн Цэрэндорж (1928 онд нас барсан)
  • 1879 - АНУ-ын 49 дэх Төрийн нарийн бичгийн дарга Жеймс Ф.Бирнес (1972 онд нас барсан)
  • 1881 - Оросын 10 дахь Ерөнхий сайд Александер Керенски (1970 онд нас барсан)
  • 1912 - Германы нэрт сэтгүүлч, "Аксель Шпрингер" компанийг үндэслэгч Аксель Шпрингер (1985 онд нас барсан)
  • 1920 - Олимпийн аварга АНУ-ын тулгууртай харайгч Овен Смит (2004 онд нас барсан)
  • 1923 - Ирландын зургаа дахь Ерөнхий сайд Патрик Хиллери (2008 онд нас барсан)
  • 1929 - Францын Ерөнхий сайд асан Эдуар Балладу
    • Олимпийн хүрэл медальт Америкийн зээрэнцэг шидэгч Жеймс Диллион (2010 онд нас барсан)
  • 1935 - Дэлхийн шилдэг хөлбөмбөгч, Испанийн хөлбөмбөгч Луйз Суарез Мирамонтес
    • Иракын сүүлчийн эзэн хаан II Файсал (1958 онд нас барсан)
  • 1938 - Лесото улсын хаан II Мошоешо (1996 онд нас барсан)
  • 1955 - Италийн загвар зохион бүтээгч Донателла Версачи
  • 1971 - Мэргэжлийн сүмо бөхийн 67 дахь их аварга Мусашимару Койо
    • Олимпийн мөнгөн медальт Нигерийн гүйгч Фатима Юсуф
  • 1972 - Нийгмийн сүлжээний "Skype"-ийг хамтран хөгжүүлсэн Эстонийн программист Ахти Хейнла
    • Америкийн нэрт жүжигчин, мэргэжлийн бөх Дуейн Жонсон "Рок"
  • 1975 - Английн нэрт хөлбөмбөгч Девид Бекхэм
  • 1977 - Дэлхийн аварга Финландын цаначин Калле Паландер
  • 1981 - Португалийн хөлбөмбөгч Тиагу Мендеш
  • 1983 - Италийн хөлбөмбөгч Алессандро Диаманти
    • Гондурасын хөлбөмбөгч Мейнор Фигуэйро
    • Олимпийн хошой, Дэлхийн дөрвөн удаагийн аварга Словенийн цаначин Тина Мейз
  • 1985 - Английн алдарт дуучин Лили Аллен
    • Олимпийн аварга, Дэлхийн хүрэл медальт Америкийн уран гулгагч Сара Хьюс
    • Английн хөлбөмбөгч Девид Нюжент
  • 1992 - Өмнөд Солонгосын "Wonder Girls" хамтлагийн дуучин Сүнми
  • 2015 - Кембрижийн гүнж Шарлотт

Энэ өдөр нас барагсад

  • 907 - Болгарын эзэн хаан I Борис (Төрсөн огноо тодорхойгүй)
  • 1219 - Арменийн хаан I Лео (1150 онд төрсөн)
  • 1519 - Италийн суут зураач, зохион бүтээгч, эрдэмтэн Леонардо Да Винчи (1452 онд төрсөн)
  • 1880 - Австралийн хөлбөмбөгийг зохиосон Том Уиллс (1835 онд төрсөн)
  • 1933 - Монгол Улсын Ерөнхий сайд Цэнгэлтийн Жигжиджав (1894 онд төрсөн)
  • 1953 - Олимпийн хүрэл медальт Америкийн харваач Уоллос Брайнт (1863 онд төрсөн)
  • 1972 - Холбооны мөрдөх товчоог байгуулсан, анхны дарга Ж.Эдгар Хүүвер (1895 онд төрсөн)
  • 1979 - Нобелийн шагналт Италийн химич Жиулио Натта (1903 онд төрсөн)
  • 1997 - Нобелийн шагналт Австралийн неврологич Жон Экклес (1903 онд төрсөн)
  • 2005 - Сингапурын дөрөв дэх Ерөнхийлөгч Вий Ким Вий (1915 онд төрсөн)
  • 2011 - "Аль Кайда" бүлэглэлийг үндэслэгч Осама Бин Ладен (1957 онд төрсөн)

Тэмдэглэлт баярууд