Монгол-Төвөдийн гэрээ: Засвар хоорондын ялгаа
No edit summary |
|||
Мөр 26: | Мөр 26: | ||
[[Ангилал:Монголын түүх]] |
[[Ангилал:Монголын түүх]] |
||
[[Ангилал:Олноо өргөгдсөн Монгол |
[[Ангилал:Олноо өргөгдсөн Монгол улсын гэрээ]] |
||
[[Ангилал:Төвөдийн түүх]] |
[[Ангилал:Төвөдийн түүх]] |
||
[[Ангилал:Монголын эрх зүй]] |
[[Ангилал:Монголын эрх зүй]] |
15:01, 5 Гуравдугаар сар 2018-ий байдлаарх засвар
Монгол-Төвөдийн гэрээ (Хятад: 蒙古西蔵条約, 蒙蔵条約) нь 1913 оны 1 сарын 11-нд Монголын Өргөөд Богд Хаант Монгол Улс, Төвөдийн засгийн газрын хооронд байгуулагдсан гэрээ.
1911 оны 10 сарын 10-нд эхэлсэн цагаагчин гахай жилийн хувьсгалын үр дүнд Манж Чин улс мөхөн, түүний нутаг дэвсгэр дээр Хятад, Монгол, Төвөд хэмээх гурван улс үүссэн.
Хятад нь Манж Чин улсын нийт газар нутгийг өөрийн харьяаных гэж зарласан бол Монгол, Төвөд нь үүний эсрэг, Манжийн харьяанд байснаас бус Хятадын харьяанд байгаагүй, өдгөө Манж улс үгүй болсон тул 3 улс эв найрамдалтайгаар зэрэгцэн орших ёстой хэмээж байв.
Монгол, Төвөдийн шинэ засгийн газрууд олон улсын дэмжлэгийг олж авах гэж олон янзаар оролдож байсны нэг нь хоорондоо байгуулсан энэхүү гэрээ юм.
9 зүйл бүхий тус гэрээнд Монгол, Төвөд хоёр улсын засгийн газрууд эрх чөлөөт, тусгаар улс болохоо харилцан хүлээн зөвшөөрч, уламжлал, шашнаа хүндэтгэн найрамдалтайгаар зэрэгцэн оршихоор тунхаглажээ.[1]
Мөн үзэх
Монголтой холбоотой
- Гурван улсын хэлэлцээр
- Ялтын гэрээ (1945 он)
- Монгол-Оросын 1921 оны гэрээ
- Монгол-Оросын 1912 оны гэрээ
Төвөдтэй холбоотой
- Төвөд-Хятадын хилийн гэрээ (822 он)
- 17 зүйлт гэрээ (1950 он)
Эшлэл
- ↑ Монгол, түвдийн гэрээ – олон улсын эрх зүйн баримт бичиг (эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхтгэл). Улаанбаатар, 2012