"Морин хуур"-ны өөр хувилбарууд

Jump to navigation Jump to search
no edit summary
Морин хуурын [[чавхдас]]ыг морины сүүлээр хийнэ. Морин хуурын ая эгшиг сонсголонтой сайхан бөгөөд утсан хөгжмийн дотор өөрийн өвөрмөц онцлогтой хөгжмийн зэмсэг болох юм.
 
Эрт дээр үед морин хуурыг хөгжимчид өөрсдөө үйлдэж бүтээгээд хэрэглэж байсан юм. Дууны хэмжээ нь нэлээд дор болохоор монгол [[гэр]] болон байшинд хөгжимдөхөд тохиромжтой байсан юм. Цаг үеийн шаардлагаар хөгжмийн зэмсгийн мастеруудбацаанууд уламжлалт морин хууранд өөрчлөлт оруулсан байна. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуурын дууны багтаамж диафазон (цар хүрээ) нь өргөжиж, морины сүүлийг [[нейлон]] утсаар орлуулан чавхдас хийсэн нь, дууны хэмжээ нь өндөржин, хөг нь квартаар дээшилсэн юм. Өөрчлөлт оруулснаас хойш морин хуур нь уянгалаг сайхан хөгөө хадгалаад зогсохгүй яруу тод болсноор тайзан дээр буюу хөдөө талд хөгжимдөхөд тохирч, монгол үндэстний гоцлол хөгжмийн гол зэмсгийн нэг болсон байна. Морин хуурын цар хүрээ нь бага октавын "фа"-гаас 3-р октавын "фа" хүртэл байдаг.
 
Yүнээс гадна хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгчид бас дунд гарын морин хуур болон их гарын морин хуур судлан үйлдсэн юм. Энэ хоёр төрлийн морин хуурыг хөгжимдөх арга нь [[Европ]]ын [[виолончель]] болон [[альт хийл]]тэй адилхан байдаг. Ингэснээр морин хуур нь сапроно, альт, баритон бүрдсэн бүрэн бүтэн хөгжмийн хэсэг бүрэлдүүлж, монгол үндэстний хөгжмийн ангийг баяжуулсан байна. Өөрчлөлт оруулан шинээр судлан бүтээсэн морин хуур нь гадар чимэглэлийн талаар мөн монгол үндэстний онцлогийг хэвээр нь хадгалж, цар дээр нь үндэстний онцлогтой хээ угалз сийлсэн байдгаар ёстой л уран нарийн урлагийн бүтээл гэж болно.
Anonymous user

Хажуугийн цэс