Алтангадас: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Munkhzaya.E (Яриа) хэрэглэгчийн 543053 засварыг цуцлах
Tag: Undo
No edit summary
Мөр 17: Мөр 17:


[[Ангилал:Урса Минор одны орд]]
[[Ангилал:Урса Минор одны орд]]

[[Ангилал:Одон орон]]


[[ar:نجم الشمال]]
[[ar:نجم الشمال]]

06:14, 15 Дөрөвдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Энэхүү зураачийн бүтээл нь F ангиллын 2 од болох супераврага Алтангадас A болон түүний алсын дагуул Алтангадас B-г харуулжээ[1].
Алтангадасыг тойрон эргэлдэж харагдах оддын орчил

Алтангадас (Англи: Polaris, α UMi, α Урса Минорис, Альфа Урса Минорис,буюу Туйлын од) нь Урса Минор одны ордын хамгийн тод од юм. Огторгуйн умард туйлд хамгийн ойр орших бөгөөд одоогийн умард туйлын од болно. Өөрөөр хэлбэл, хойд зүгийг заадаг.

Алтан гадас нь Дэлхийгээс 434 гэрлийн жилийн зайд орших[2] олон од болно. α UMi A нь 6 нарны масс[3] жинтэй, F7 тод аврага (II), эсвэл супераврага (Ib) од юм. Хоёр жижиг бүрэлдэхүүн нь: 1.5 нарны масстай[3] 2400 АН зайд эргэлдэх F3V гол дарааллын од α UMi B, мөн 18.5 АН радиустай орбитоор тойрч эргэлдэх одой од α UMi Ab болно. Тэдгээрээс гадна арай илүү зайд α UMi C, α UMi D гэсэн бүрэлдэхүүн одууд оршино[4].

Монголчууд эрт дээр үеэс өнөөг хүртэл шөнө орой аян замд алтангадас одоор зүг чигээ тодорхойлж ирсэн ард түмэн. XҮI зуунд зохиогдсон “Одот тэнгэрийн монгол зураг”-т нийт 1400 орчим одыг багтаасан байдаг бөгөөд тэнгэрийн мандлын хойд туйлыг Алтангадас одоор авч, хойд хагасын 700 гаруй, өмнө хагасын 600 гаруй одыг тэмдэглэсэн байдаг нь бүгд Монгол нэртэй ажээ.

Эшлэл

  1. "SIMBAD Object query : CCDM J02319+8915". Centre de Données astronomiques de Strasbourg. Retrieved 2010-06-10.
  2. van Leeuwen, F. (2007). "HIP 11767". Hipparcos, the New Reduction. Retrieved 2011-03-01.
  3. 3.0 3.1 Wieland page 3: masses of A and P ... (6.0+1.54M⊙)
  4. Wieland page 2