1915 он: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
Мөр 119: Мөр 119:
* Зургаадугаар сарын 5 - Дани болон Исланд улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан дэгдэв.
* Зургаадугаар сарын 5 - Дани болон Исланд улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан дэгдэв.
* Зургаадугаар сарын 6 - Швейцарь улсад дайны цагийн татварын талаарх хуулийг батлах эсэх талаар олон нийтийн санал хураалт болов. Санал хураалтад оролцогсдын 450,000 нь буюу 94 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Швейцарийн түүхэнд анх удаа олон нийтийн санал хураалт болсон нь энэ болсон билээ.
* Зургаадугаар сарын 6 - Швейцарь улсад дайны цагийн татварын талаарх хуулийг батлах эсэх талаар олон нийтийн санал хураалт болов. Санал хураалтад оролцогсдын 450,000 нь буюу 94 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Швейцарийн түүхэнд анх удаа олон нийтийн санал хураалт болсон нь энэ болсон билээ.
* Зургаадугаар сарын 9 - АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы Засгийн газар болон Хааны тамгын газар руу "Луситаниа" хөлгийн осолтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар илгээх талаар албан бичиг илгээжээ.
* Зургаадугаар сарын 9 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы Засгийн газар болон Хааны тамгын газар руу "Луситаниа" хөлгийн осолтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар илгээх талаар албан бичиг илгээжээ.
** АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн "Луситаниа" хөлгийн осол дээр баримталж байсан байр суурьнаасаа болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
** АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн "Луситаниа" хөлгийн осол дээр баримталж байсан байр суурьнаасаа болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
* Зургаадугаар сарын 10 - Мексикийн ерөнхийлөгчийн хэргийг түр орлон гүйцэтгэгчээр Франциско Лагос Шазаро тодров.
* Зургаадугаар сарын 10 - Мексикийн ерөнхийлөгчийн хэргийг түр орлон гүйцэтгэгчээр Франциско Лагос Шазаро тодров.
Мөр 126: Мөр 126:
** Португаль улсад мөн адил парламентын сонгууль болж Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд 106 суудал, Сенатын танхимд 45 суудал болж олонх болов.
** Португаль улсад мөн адил парламентын сонгууль болж Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд 106 суудал, Сенатын танхимд 45 суудал болж олонх болов.
* Зургаадугаар сарын 16 - Их Британид Эмэгтэйчүүдийн хүрээлэн байгуулагдав.
* Зургаадугаар сарын 16 - Их Британид Эмэгтэйчүүдийн хүрээлэн байгуулагдав.
* Зургаадугаар сарын 17 - АНУ-ын ерөнхийлөгч асан Уиллиам Ховард Тафт "Энхтайвны төлөөх холбоо"-ны ерөнхийлөгчөөр сонгогджээ.
* Зургаадугаар сарын 17 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Уиллиам Ховард Тафт "Энхтайвны төлөөх холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
* Зургаадугаар сарын 19 - Исландын Засгийн газар шинэ төрийн далбааг соёрхон баталж, улмаар 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
* Зургаадугаар сарын 19 - Исландын Засгийн газар шинэ төрийн далбааг соёрхон баталж, улмаар 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
* Зургаадугаар сарын 22 - Дэлхийн I дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы хамтарсан цэргийн хүч Оросын цэргүүдэд олзлогдов. Ингэснээр холбоотны арми Лемберг хотод бүрэн хяналтаа тогтоосон юм.
* Зургаадугаар сарын 22 - [[Дэлхийн нэгдүгээр дайн]]: Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы хамтарсан цэргийн хүч Оросын цэргүүдэд олзлогдов. Ингэснээр холбоотны арми Лемберг хотод бүрэн хяналтаа тогтоосон юм.
* Зургаадугаар сарын 25 - Чили улсад ерөнхийлөгчийн сонгуульб олж Хуан Луйз Санфуентес ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр өрсөлдөгчөөсөө 36 саналаар илүү байсан гэдэг.
* Зургаадугаар сарын 25 - Чили улсад Ерөнхийлөгчийн сонгуульб олж Хуан Луйз Санфуентес Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр өрсөлдөгчөөсөө 36 саналаар илүү байсан гэдэг.


=== Долоодугаар сар ===
=== Долоодугаар сар ===

14:06, 29 Дөрөвдүгээр сар 2018-ий байдлаарх засвар

Аргын жил дараалал
1910 · 1911 · 1912 · 1913
1914 1915 1916
1917 · 1918 · 1919 · 1920
Хамаарах арван
1910-д он
Хамаарах зуун
20-р зуун


(MCMXV) Аргын тооллоор Нэгэн мянга есөн зуун арвантавдугаар оны модон туулай жил. Григорийн он тооллоор буюу Латинаар Анно Домини гэж тоолдог болсноос хойшхи хоёр дахь мянганы 915 дахь жил. Хорьдугаар зууны 15 дахь жил, 1910-аад оны зургаа дахь жил.

Онцлох үйл явдал

Нэгдүгээр сар

  • Нэгдүгээр сарын 1 - АНУ-ын Нью-Йорк хотын захирагчийн суудалд Чарльз Уитман суужээ.
    • Дэлхийн I дайн: Английн тэнгисийн цэргийн "Формидейбл" хөлөг онгож Дорсет орчимд болсон тулааны үеэр сөнөж, хөлгийн багийн 547 хүн амь насаа алдав.
    • Алдарт эрдэмтэн Харри Худини галзуу хүнийг номхотгох зориулалттай хантаазнаас мултарч үзүүлэв.
  • Нэгдүгээр сарын 2 - Хаант Орос улс Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг томоохон довтолгооныг Карпатын нуруунд хийв. Энэ тулаан дорно фронтод өрнөсөн голлох тулааны нэг байсан билээ.
    • Хаант Оросын их ван Николай Хаант Оросын зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг Дарданьелсын хоолойд тулалдаж байгаа Их Британийн армид дэмжлэг үзүүлж, хамтран тулалдах зарлиг буулгав.
  • Нэгдүгээр сарын 4 - Канадын армийн анны анги нэгтгэлүүд дайны өрнө фронтод анх удаа нэвтэрч, тулаанд оролцжээ.
  • Нэгдүгээр сарын 5 - Америкийн нисгэгч Жозеф Э.Карберри хос хөдөлгүүрт онгоцоор зорчигч тээвэрлэн 3,560 метрийн өндөрт гарсан анхны нисгэгч болов.
  • Нэгдүгээр сарын 6 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сарикамишийн тулаан: Хаант Оросын арми Оттоманы гуравдугаар армийн төв байрыг галдан шатаав. Улмаар дээд командлалын найман офицер, дунд тушаалын 108 офицер, 80 цэргийг олзолжээ.
  • Нэгдүгээр сарын 8 - Канадын явган цэргийн байлдагч Х.Г.Беллингер Ипресийн тулаанд амь эрсдэж дэлхийн I дайнд амиа алдсан Канадын анхны цэрэг болов.
  • Нэгдүгээр сарын 9 - АНУ-ын нийслэл Вашингтон хотод Эмэгтэйчүүдийн энхтайвны нам байгуулагдав. 100 гаруй хүн оролцсон намын их хурлаар Жейн Аддамсыг даргаараа сонгожээ.
  • Нэгдүгээр сарын 11 - Суецын сувгийн төлөөх тулаан: Оттоманы эзэнт гүрний дөрөвдүгээр арми Германы генерал Фридрих Фрайхерр Кресс фон Крессенсштайны удирдлага дор Палестины өмнөд хэсэгт тулж ирэв. Улмаар Синайн хойгт Египетийн арми цэргийн хүчээ төвлөрүүлж эхэлсэн байна.
  • Нэгдүгээр сарын 12 - АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 204 хүний буюу олонхийн саналаар эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчлав.
    • Эль Сальвадор улсын ерөнхийлөгчөөр Карлос Мелендез тодров.
  • Нэгдүгээр сарын 13 - Италийн Авеццано мужид рихтерын шаталбараар 6.5 баллын хүчтэй газар хөдөлж, 30,000 хүн амь насаа алджээ.
  • Нэгдүгээр сарын 15 - Их Британийн "Дайны зөвлөл" Галлиполигийн хойгт үүсээд байгаа нөхцөл байдлаас шалтгаалан дайны шинэ фронтод тулалдах төлөвлөгөөг Уинстон Черчиллээс гаргуулахыг шаарджээ. Уг тулаанд Их Британи, Австрали, Шинэ Зеланд, Египетийн арми хамтран оролцохоор болсон юм.
  • Нэгдүгээр сарын 16 - Грекын хаан I Константин зарлиг гаргаж улс эх орондоо гавьяа байгуулсан иргэдэд олгох Хүндэтгэлийн одон бий болгож түүнийгээ "Гиоргийн одон" гэж нэрлэв. Эцгийнхээ нэрээр нэрлэсэн уг одонг 1973 он хүртэл энэ нэрээр нь олгож байгаад 1973 оноос хойш "Хүндэтгэлийн одон" гэж нэрлэх болжээ.
  • Нэгдүгээр сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Сарикамишийн тулаан: Оттоманы эзэнт гүрэн Сарикамишийг эзлэн авах сүүлийн оролдлогоо хийсэн ч амжилт олсонгүй. Тулаанд оролцсон Оттоманы гуравдугаар арми 42 мянган хүнээ алдаж, 7,000 цэрэг дайны шоронд, 800 хүн Оросын талд олзлогджээ. Харин Оросын талаас 16,000 хүн амиа алдсан байна.
  • Нэгдүгээр сарын 18 - Японы ерөнхий сайд Шигенобү Окүма, Гадаад хэргийн сайд Такааки Като нар Хятадын Өвөр Монголын Манжуур хотын боомт, төмөр зам, уурхай, газрын доорх баялагыг хянах зорилгоор цэргийн тагнуул илгээхээр болов.
  • Нэгдүгээр сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Яссины тулаан: Хоёр хоног үргэлжилсэн тулаанд Британичууд ялагдал хүлээж бууж өгөв. Ингэснээр Германы Дорнод Африкын колонийн эзэмшлээ хадгалж үлдсэн байна.
    • Францын зохион бүтээгч Жорж Клод хэзээ ч шатахгүй мушгиа гэрлийн чийдэн зохион бүтээж, патентжуулав.
  • Нэгдүгээр сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Морагийн бүслэлт: Германы мэдэлд байдаг Камерун улсын Мора хотыг холбоотны нэгдсэн арми бүслэв. Тус хотыг мэдэлдээ авахын тулд гангийн улиралыг ашиглан хүнс болон уснаас нь бүрэн тусгаарласан байна.
  • Нэгдүгээр сарын 23 - Австри-Унгарын арми Карпатын нуруу руу 175,000 цэргийн нэмэлт хүчийг илгээжээ.
  • Нэгдүгээр сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Их Британийн их усан цэргийн сөнөөгч онгоцнууд Герамын тэнгисийн цэргийн "Блюхер", "Сайдитц" хөлөг онгоцнуудыг устган сөнөөв.
  • Нэгдүгээр сарын 25 - АНУ дэлхийн түүхэнд анх удаа нэг эргээс нөгөө эрэг рүү телефон утасны дуудлага хийжээ. Александер Грам Беллийн зохион бүтээсэн шинэ төхөөрөмжийн тусламжтайгаар тэрээр Нью-Йорк хотоос Калифорни мужийн Сан Франциско хот руу хуучин туслах Томас А.Уотсон руу залгасан юм.
  • Нэгдүгээр сарын 26 - Дэлхийн нэгдүгээр дайн: Хаант Оросын арми Карпатын нуруунд Австри-Унгарын гуравдугаар армийн эсрэг сөрөг довтолгооноо эхлүүлэв.
  • Нэгдүгээр сарын 28 - АНУ-ын Конгресс АНУ-ын Эргийн хамгаалалтын газрыг байгуулж, хүчний байгууллагын бүрэлдэхүүнд авчээ.
  • Нэгдүгээр сарын 31 - Дэлхийн нэгдүгээр дайн: Болимовын тулаан: Польшийн Болимов тосгонд болсон тулаанд Германы есдүгээр арми сөргөлдөгч талын эсрэг хорт хий ашиглажээ. Хэдийгээр хорт хий түгэн тархаж байсан ч Оросын арми дахин 11 анги нэгтгэлээр нэмэн сөрөг довтолгоо хийсэн юм. Германчуудын цацсан хорт хий өөрсдөд нь хүндээр тусч Германы талын 20,000 цэрэг хараагүй эсвэл харааны ямар нэгэн бэрхшээлтэй болжээ.

Хоёрдугаар сар

  • Хоёрдугаар сарын 1 - Их Британи улс иргэний үнэмлэхэнд анх удаагаа гэрэл зураг ашиглаж эхлэв.
    • Америкийн уран бүтээлч Уиллиам Фокс Нью Жерси мужийн Форт Лий хотод "Фокс филм"-ийг байгуулжээ.
  • Хоёрдугаар сарын 2 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы бөмбөгдөгч Вернер Хорн Канадын талд байрлах Вансеборогийн төмөр замын гүүрийг динамит ашиглан бөмбөгдөв. Нью-Брунсвик болон Мейн мужуудыг холбосон уг гүүр стратегийн өндөр ач холбогдолтой байсан юм. Канадын тал бөмбөг дэлбэлсэн Хорныг дараа өдөр нь баривчилсан байна.
  • Хоёрдугаар сарын 3 - Польшийн баруунхойд нутагт орших Осовьек тосгоныг эзлэхээр Германы цэргүүд бүслэжээ.
  • Хоёрдугаар сарын 4 - Өмнөд Африкад өрнөсөн тусгаар тогтнолын хөдөлгөөн Засгийн газарт бууж өгсөнөөр намжив.
    • Германы хэвлэлд Германы тэнгисийн цэргийн дээд командлагч Хюго фон Поль Германы эрэг дагуу Их Британи, Ирландын усан онгоцнууд ихээр үзэгдэх болж, Герман улсад аюул занал учруулж байгааг анхааруулсан нийтлэл гаргажээ.
    • Америкийн зохион бүтээгч Жон Г.А.Китчен онгоцны салхи чиглүүлэгчийг зохион бүтээж, патентжуулав.
  • Хоёрдугаар сарын 8 - Найруулагч Д.У.Гриффитийн найруулсан "Үндэстэн мэндэлсэн нь" кино Лос Анжелес хотод дэлгэцэнд гарав. Уг кино 25 жилийн туршид олсон орлогоороо кино урлагийг тэргүүлсэн билээ.
  • Хоёрдугаар сарын 12 - Оросын бөмбөгдөгч онгоц Ил Муромец онгоц Польшид туршилтийн нислэгээ үйлдэж эхэлжээ.
  • Хоёрдугаар сарын 14 - Их Британийн нийслэл Лондон хотод Социалист орнуудын бага хурал зохион байгуулагджээ. Уг хуралд таван улсын 40 төлөөлөгч оролцсон байна.
  • Хоёрдугаар сарын 15 - Италийн хөлбөмбөгийн Ливорно клуб байгуулагджээ.
  • Хоёрдугаар сарын 21 - Канадын эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Нелли МакКлуг Альберта мужид эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулав.
  • Хоёрдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Масурын голын тулаанд оролцсон Германы тэнгисийн цэрэг хүчтэй сөрөг довтолгоон хийж Оросын талаас 200,000 хүн хохирол амсчээ.
  • Хоёрдугаар сарын 23 - Улс оронд нь гарсан хувьсгалт нөхцөл байдлын улмаас Гайти улсын ерөнхийлөгч Жозеф Давильмар Теодор албан тушаалаа өөрийн хүсэлтээр өгөв.
  • Хоёрдугаар сарын 25 - Гайти улсын ерөнхийлөгчөөр Вильбурн Гуйллайме Сем сонгогджээ.
  • Хоёрдугаар сарын 27 - Нэрт зохиолч Сир Артур Конан Дойлын алдарт "Шерлок Холмес" цувралын сүүлийн боть болох "Тосгоны айдас" ном хэвлэлтээс гарчээ.

Гуравдугаар сар

  • Гуравдугаар сарын 1 - Английн нийслэл Лондон хотод Арбитрчидийн хүрээлэн байгуулагдав.
  • Гуравдугаар сарын 2 - АНУ-д Кино урлагийн корпораци байгуулагдаж инээдмийн кинонуудыг продьюсерлэж эхлэв.
  • Гуравдугаар сарын 3 - Нисгэгчдийн үндэсний зөвлөл АНУ-д байгуулагджээ.
  • Гуравдугаар сарын 4 - АНУ-ын 64 дэх Конгресс анхны хуралдаанаа хийв.
  • Гуравдугаар сарын 10-13 - Дэлхийн нэгдүгээр дайн: Британийн цэргүүд Германы армийн эсрэг анхны хүчтэй довтолгооноо хийв. Британийн Энэтхэгийн цэргүүд Францад төвлөрөөд байсан Германы армийн эсрэг хийсэн энэ тулааныг түүхэнд Ной Шапелийн тулаан гэдэг юм.
  • Гуравдугаар сарын 14 - Константинополийн гэрээ: Уг гэрээгээр Британи, Франц, Хаант Орос улсууд Босфорусын хоолойд большевик хувьсгал ялсаныг батлав.
    • Чили улсад парламентын сонгууль болж Консерватив нам ялалт байгуулжээ.
    • Английн алдарт "Sunday Mirror" сонины анхны дугаар хэвлэгдэв.
  • Гуравдугаар сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: Германы хаант улсын арми анх удаагаа онгоц ашиглан Британийн эсрэг дайралт хийв. Гэвч үүл их хуралдсан байсан тул онилсон газраа бөмбөг унагааж чадаагүй юм.
  • Гуравдугаар сарын 18 - Дэлхийн нэгдүгээр дайн: Дарданьелсын хоолойд Британийн армийн явуулсан довтолгоо амжилтгүй болжээ.
  • Гуравдугаар сарын 19 - Плутон гарагын зургийг анх удаа зурганд буулгав. Гэвч тухайн үед Плутоныг гараг гэж хараахан хүлээн зөвшөөрөөгүй юм.
  • Гуравдугаар сарын 20 - Испанийн одон оронч Хосеп Комас и Сола "Хиспаниа 804" гэх жижиг гараг илрүүлжээ. Энэ нь Испанийн одон орончдын хувьд шинэ гараг нээн илрүүлсэн анхны тохиол болсон байна.
  • Гуравдугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Оросын арми Галисиа буюу одоогийн Польшийн өрнөд хэсгийг олон хоног бүсэлсний эцэст хяналтаа тогтоожээ. Оросын арми Австри-Унгарын эзэнт гүрний найман есөн генерал, 93 ахлах офицер, 2,500 доод шатны офицеруудыг олзолсон юм.
  • Гуравдугаар сарын 25 - Япон улсад парламентын сонгууль болж "Улс орноо сэргээн мандуулах нэгдсэн хүч" ялалт байгуулжээ. Тэд Төлөөлөгчдийн танхимын 153 суудал авсан байна.
  • Гуравдугаар сарын 26 - Хоккейн алдарт Стенлийн цомд Ванкувер Миллионерсчүүд ялалт байгуулжээ.
  • Гуравдугаар сарын 29 - Их Британид Британийн нисэх онгоц үйлдвэрлэгчдийн холбоо байгуулагдав.

Дөрөвдүгээр сар

  • Дөрөвдүгээр сарын 2 - Францын парламент Дэлхийн нэгдүгээр дайн-д баатарлаг гавьяа байгуулсан дайчдад "Дайны загалмай" одонг гардуулж байхаар болов.
  • Дөрөвдүгээр сарын 5 - Өнгөт арьст нэрт тулаанч Жек Жонсон Кубын Гавана хотод болсон тулаанд цагаан арьст боксчин Жесс Уиллардад 26 раунд тулалдсаны эцэст ялагдав. Ялалт байгуулсан Жесс Уиллардыг олон арван мянган цагаан арьстанууд дэмжиж байсан бөгөөд түүнд "Цагаантнуудын аугаа найдвар" гэдэг хоч хүртэл өгөөд байжээ.
  • Дөрөвдүгээр сарын 11 - Аугаа жүжигчин Чарли Чаплины "Хэсүүлч эр" кино дэлгэцэнд гарав.
  • Дөрөвдүгээр сарын 12 - Веннийн социалист бага хурал: Австрийн Венна хотод болсон уг бага хуралд Герман, Австри, Унгарын социалист намууд оролцож, дайныг зогсоох, социалист тунхаглалыг дэлгэрүүлэх эсэхийг хөндөн ярилцсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 14 - Дэлхийн нэгдүгээр дайн: Иракын Басра хотод болсон тулаанд холбоотны арми ялалт байгуулж хяналтаа тогтоожээ. Оттоманы эзэнт гүрэн энэ тулаанд 2,500 хүнээ алдсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 15 - Мексикийн хувьсгалын удирдагчдын Панчо Виллагийн цэргүүд Челая хотын тулаанд ноцтой ялагдал хүлээв. Түүний талд тулалдаж байсан 9,000 цэрэг амиа алдаж, олзны 120 цэрэг бүгд цаазлуулжээ.
  • Дөрөвдүгээр сарын 17 - Дэлхийн нэгдүгээр дайн: 60-р өндөрлөгийн төлөөх тулаан: Баруун Фронтын стратегийн чухал байрлал болох 60-р өндөрлөгийг Британийн арми эргүүлэн хяналтандаа авахыг оролдов. Британийн тал Германы цэргүүдийг шархдуулсан ч өндөрлөгийг бүрэн эзэлж чадаагүй юм. Улмаар дараа өдөр нь сөрөг довтолгоо хийж Британийн арми тус өндөрлөгт бүрэн хяналтаа тогтоосон билээ.
  • Дөрөвдүгээр сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Ипресийн хоёрдугаар тулаан эхлэв. Германчууд энэ тулаанд хорт хий ашигласан нь Баруун фронт дахь онцлох үйл явдал байсан юм.
  • Дөрөвдүгээр сарын 24 - Истанбул хотод Арменичуудын эсрэг цуст яргалал эхэлжээ.
    • Английн хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээний шигшээ тоглолтод Шиффельд Юнайтед клуб, Челси клубыг 3-0 онооны харьцаагаар буулган авч аварга болов. Энэ тэмцээн дайны улмаас 1918 оныг хүртэл зохион байгуулагдаагүй билээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Канадын цэргийн хүч төвлөрч байсан Ст.Юлиен тосгонд Германы арми хорт хий ашиглав.
  • Дөрөвдүгээр сарын 25 - Дэлхийн нэгдүгээр дайн: Галлиполын тулаан: Австрали, Шинэ Зеландын хамтарсан хүч Хеллесийн хошуунд газардав. Тэдэнд Британи, Францын холбоотны цэргийн хүч туслалцаа үзүүлсэн юм.
  • Дөрөвдүгээр сарын 26 - Лондонгийн гэрээн: Итали улс Австри-Унгарын эзэнт гүрэн-Итали-Германийн гурвалсан гэрээнээс нууцаар гарав.
  • Дөрөвдүгээр сарын 27 - АНУ-ын Иллиной мужийн их сургуулийн удирдах зөвлөл хуралдаж, улмаар олонхийн саналаар Иллинойн их сургуулийн Бизнесийн сургууль байгуулагджээ.
  • Дөрөвдүгээр сарын 28 - Дэлхийн нэгдүгээр дайн: Киртиа хотыг эзлэхийн тулд Франц, Британийн тал 14,000 цэргийн хүчийг төвлөрүүлсэн ч тус хотыг эзэлж чадсангүй. Тулааны улмаас Францын тал 1,001, Британийн тал 2,000 хүнээ алдсан юм.
    • Нидерландын Гааг хотноо Олон улсын эмэгтэйчүүдийн их хурал ихлэв. Уг хуралд 12 орны 1,136 төлөөлөгч оролцжээ. Хуралдаанд оролцогчид Олон улсын энхтайван, эрх чөлөөний төлөөх эмэгтэйчүүдийн лиг байгуулахаар санал нэгдсэн байна.

Тавдугаар сар

  • Тавдугаар сарын 1 - Өмнөд Африкийн ерөнхий сайд, генерал Луйз Бота Германчуудыг эзлэн түрэмгийлэх армийг удирдахаар болов.
    • Дэлхийн I дайн: Германы цэргүүд стратегийн гол түшиц газар болох 60-р өндөрлөгийн тулаанд хорт хий ашигласныхаа хүчинд уг өндөрлөгийг эргүүлэн мэдэлдээ авчээ.
  • Тавдугаар сарын 2 - Испанийн эзэн хааны цомын тэмцээний шигшээд Атлетик Бильбао болон Испанёл клубууд учраа таарч Атлетик Бильбао өрсөлдөгчөө 5-0 онооны харьцаагаар хожиж, эзэн хааны цомыг өргөв.
  • Тавдугаар сарын 4 - АНУ-ын Лос Анжелес хотын захирагчаар Чарльз Э.Себастиан сонгогджээ.
  • Тавдугаар сарын 6 - Бейсболын домогт тамирчин Бейб Рут Бостон Ред Сокс багийн төлөөх анхны хом ранаа гүйцэтгэжээ.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: ОХУ-ын Эзэн хааны арми Анатолийн хойгт орших Ван хотын төлөөх голлох довтолгооноо эхлүүлэв.
  • Тавдугаар сарын 7 - Их Британийн Луситаниа хөлөг Ирландын баруун-өмнө зүгт орших газарт Германы байлдааны хөлөгт бөмбөгдүүлэн сүйрэв. Уг хөлөгт жирийн иргэд зорчиж явсан бөгөөд 1,198 зорчигч бүгд амиа алдсан юм.
    • Дани улсад парламентын сонгууль болсон ч дайны хөлд дарлуулсан ард иргэдийн дийлэнх нь сонгуульдаа оролцож чадаагүй юм. Гэсэн хэдий ч эрх баригч Венстре нам 114 суудлыг авч Данийн парламентад олонх болжээ.
  • Тавдугаар сарын 9 - Дэлхийн нэгдүгээр дайн: Артуагын хоёр дахь тулаан: Обер гүүрийн тулаанд Британийн цэргүүд Германы цэргийн хүчийг буулган авчээ.
  • Тавдугаар сарын 10 - Луситаниа хөлгөөс амьд гарсан ахмад Уиллиам Томас Төрнер хөлгийн дөрөв болон тавдугаар хонгилд гарсан нүх нь Германы талаас харвасан сумных гэдгийг нотлов.
  • Тавдугаар сарын 12 - Дэлхийн нэгдүгээр дайн: Герман-Өмнөд Африкийн нэгдсэн арми Намиб улсын Виндхоек хотыг эзлэн авчээ.
    • АНУ-ын Армийн шийдвэрээр Нисэх хүчний хоёрдугаар скуадроныг байгуулав.
  • Тавдугаар сарын 13 - Италийн ерөнхий сайд Антонио Сальандра Лондонгийн гэрээнд нэгдэн орсныхоо төлөө албан тушаалаасаа огцорчээ.
  • Тавдугаар сарын 14 - Португалийн ерөнхийлөгч Мануэль де Арриажагийн эсрэг хувьсгал дэгдэв. Хувьсгалыг цэргүүдийн сэдэлтэйгээр өрнүүлжээ. Засгийн газар болон босогчдын хооронд болсон хүчтэй тулааны улмаас 200 энгийн иргэн амиа алдаж, 1,000 гаруй хүн шархадсан байна.
  • Тавдугаар сарын 17 - Британийн улстөрийн түүхэнд Либералчуудаас бүрдсэн сүүлийн Засгийн газар огцров. Либерал намын тэргүүн Х.Х.Аскитийн засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор болсон байна.
  • Тавдугаар сарын 18 - Бельгийн эзэн хаан дэлхийн дайнд оролцож байгаа болон улс эх орныхоо төлөө гарамгай гавьяа байгуулсан иргэдэд олгох медалийг бий болгож байгаагаа албан ёсоор зарлажээ.
  • Тавдугаар сарын 19 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австрали-Шинэ Зеландын хамтарсан цэргийн хүч Оттоманы эзэнт гүрний эсрэг гуравдах довтолгооноо хийсэн ч сөргөлдөгч талаас хүчтэй хамгаалсаар байлаа.
  • Тавдугаар сарын 22 - Их Британийн түүхэнд хамгийн хөнөөлтэй галт тэрэгний осол Шотландад болов. Күйнтиншилийн галт тэрэг хоорондоо мөргөлдөж, 226 хүн амиа алджээ. Галт тэргэнд зорчигчдийн дийлэнх нь цэргүүд байсан юм.
  • Тавдугаар сарын 24 - Дэлхийн нэгдүгээр дайн: Италичууд холбоотны эвсэлд нэгдсэнийхээ дараахан Австри-Унгарын эзэнт гүрэнд дайн зарлав. Ингэснээр Италичууд холбоотон армийн эгнээнд нэгдсэн юм.
    • Дэлхийн нэгдүгээр дайн: Холбоотны засгийн газрууд Оттоманы эзэнт гүрнийг Аремани үндэстнүүдийн эсрэг хядлага үйлдэж байгааг "хүн төрөлхтний эсрэг үйлдсэн гэмт хэрэг" гэж дүгнэв. Энэ нь дэлхийн практикт энэ үгийг ашигласан анхны тохиолдол болжээ.
  • Тавдугаар сарын 25 - Орос, Хятад, Монгол Улсын төрийн тэргүүн нар Хиагтын гэрээнд гарын үсэг зуржээ. Улмаар Гадаад монголын бүрэн эрхэт байдлыг хүлээн зөвшөөрч, Өвөр Монголыг автономит муж байхаар хэлцэн тохирч гарын үсэг зурав. Уг уулзалтад Орос улсын их хаантны тусгай элч, Хятадын их жунтан, Монгол Улсын хаан Богд Жавзандамба нар оролцсон юм.
  • Тавдугаар сарын 27 - Аляскын Анкорейж хотод анх удаа "Анкорейж Таймс" нэртэй англи хэл дээр бэлтгэн нийтлэдэг сонин хэвлэгдэж эхэлжээ.
  • Тавдугаар сарын 29 - Португалийн ерөнхийлөгчөөр Теофилу Брага сонгогдов.
  • Тавдугаар сарын 31 - Хаант Орос улсын генерал Николай Юдевич Туркийн Ван хотод хяналтаа тогтоосны дараа Арменийн бослогыг удирдсан Арам Манукианыг Арменийн түр засгийн газрын тэргүүнээр тохоон томилжээ.

Зургаадугаар сар

  • Зургаадугаар сарын 3 - Мексикийн хувьсгал: Мексикийн хувьсгалын удирдагчдын нэг Панчо Виллагийн цэргүүд төв засгийн газрын цэргүүдтэй тулалдаж, улмаар ялагдал хүлээжээ.
  • Зургаадугаар сарын 5 - Дани болон Исланд улсад эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх жагсаал, цуглаан дэгдэв.
  • Зургаадугаар сарын 6 - Швейцарь улсад дайны цагийн татварын талаарх хуулийг батлах эсэх талаар олон нийтийн санал хураалт болов. Санал хураалтад оролцогсдын 450,000 нь буюу 94 хувь нь үүнийг хүлээн зөвшөөрчээ. Швейцарийн түүхэнд анх удаа олон нийтийн санал хураалт болсон нь энэ болсон билээ.
  • Зургаадугаар сарын 9 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы Засгийн газар болон Хааны тамгын газар руу "Луситаниа" хөлгийн осолтой холбоотой дэлгэрэнгүй тайлбар илгээх талаар албан бичиг илгээжээ.
    • АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Уиллиам Женнингс Брайн "Луситаниа" хөлгийн осол дээр баримталж байсан байр суурьнаасаа болж, үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ.
  • Зургаадугаар сарын 10 - Мексикийн ерөнхийлөгчийн хэргийг түр орлон гүйцэтгэгчээр Франциско Лагос Шазаро тодров.
    • Италийн хөлбөмбөгийн алдарт Ювентус клубийн төв хэвлэл "Хурра Ювентус" сонин хэвлэгдэж эхэлжээ.
  • Зургаадугаар сарын 13 - Грек улсад бүх нийтийн сонгууль болж улмаар Элефтериос Веницелосын тэргүүлдэг Либерал нам 187 суудлыг авч олонх болжээ.
    • Португаль улсад мөн адил парламентын сонгууль болж Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд 106 суудал, Сенатын танхимд 45 суудал болж олонх болов.
  • Зургаадугаар сарын 16 - Их Британид Эмэгтэйчүүдийн хүрээлэн байгуулагдав.
  • Зургаадугаар сарын 17 - АНУ-ын Ерөнхийлөгч асан Уиллиам Ховард Тафт "Энхтайвны төлөөх холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.
  • Зургаадугаар сарын 19 - Исландын Засгийн газар шинэ төрийн далбааг соёрхон баталж, улмаар 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
  • Зургаадугаар сарын 22 - Дэлхийн нэгдүгээр дайн: Австри-Унгарын эзэнт гүрэн болон Германы хамтарсан цэргийн хүч Оросын цэргүүдэд олзлогдов. Ингэснээр холбоотны арми Лемберг хотод бүрэн хяналтаа тогтоосон юм.
  • Зургаадугаар сарын 25 - Чили улсад Ерөнхийлөгчийн сонгуульб олж Хуан Луйз Санфуентес Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Тэрээр өрсөлдөгчөөсөө 36 саналаар илүү байсан гэдэг.

Долоодугаар сар

  • Долоодугаар сарын 1 - Дэлхийн I дайн: Генерал Луйс Ботагаар удирдуулсан Өмнөд Африкийн холбоо Отавигийн тулаанд Германы зэвсэгт хүчинд ялагдав.
    • АНУ-ын Далайн хэрэг эрхлэх газар байгуулагдав.
  • Долоодугаар сарын 2 - Чехийн хөгжмийн зохиолч Леош Яначекын "Тарас бульба" симфони олон нийтийн хүртээл болжээ.
  • Долоодугаар сарын 5 - Оттоманы эзэнт гүрний арми Их Британийн мэдэлд шилжээд байсан Галлиполигийн төлөөх сүүлчийн дайралтаа хийсэн ч амжилтыг эс олжээ. Улмаар Оттоманы талаас 14-16 мянган цэрэг амиа алдсан юм.
  • Долоодугаар сарын 7 - Шведийн дипломатч Коссва Анкарсвард Армени үндэстнүүдийг бөөнөөр хороож байгаа Оттоманы эзэнт гүрний бодлогын талаарх хоёр хуудас материалыг олон нийтэд цацав. Уг материалд дурдсанаар олон улс хамтран Армени үндэстнийг Оттоманы яргалалаас ангижруулах ёстой гэжээ.
  • Долоодугаар сарын 8 - Австрали улсад байгуулагдсан "Энхтайвны төлөөх эмэгтэйчүүдийн арми" Дэлхийн I дайныг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулав.
  • Долоодугаар сарын 9 - Виктор Франкаар удирдуулсан Баруун өмнөд Африк дахь Германы зэвсэгт хүчин Холбоотны армид бууж өгөв.
  • Долоодугаар сарын 14 - Мекка хотын шариф Хуссейн бин Али, Британийн дээд төлөөлөгч Хенри МакМехон нар Оттоманы эзэнт гүрний эсрэг Арабын хувьсгалын талаар санал солилцжээ.
  • Долоодугаар сарын 16 - Японы эрчим хүчний томоохон компани болох Яскавагийн эрчим хүчний корпораци байгуулагдав. Уг компани 20-р зуунд эрчим хүчийг хянадаг байсан бол одоо мэдээллийн технологи, роботын хувьсгал, шинэ нээлтүүдийг хянадаг, санхүүжүүлдэг болжээ.
  • Долоодугаар сарын 17 - Зүүн Фронтод Хаант Оросын зэвсэгт хүчин нийт бие бүрэлдэхүүний 80 хувийг алдав.
    • Австрали улсын хамгийн анхны бүрэн хэмжээний кино болох "Дарданьелсийн баатар" кино дэлгэцэнд гарчээ. Уг киног Альфред Рольф найруулж, Гайа Хастингс гол дүрд нь тогложээ.
  • Долоодугаар сарын 19 - Австралийн армийн байлдагч Альберт Жака Их Британийн "Викторийн загалмай" одон хүртэв. Ингэснээр дэлхийн I дайнд байгуулсан гавьяагаар тус одонг хүртсэн Австралийн анхны цэрэг болжээ.
  • Долоодугаар сарын 20 - Туркийн Малацкирт хотын төлөө тулалдаж байсан Хаант Оросын арми ухрав.
  • Долоодугаар сарын 21 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Вильсон Германы талаас Луситаниа хөлгийг яагаад устгах болсон шалтгааныг тайлагдах эцсийн сануулга өгчээ. Хэрэв ямар нэгэн хариу илгээхгүй бол дипломат харилцаагаа бүрэн таслана гэдгийг анхааруулсан байна.
    • Канадын Альберта хотын захиргаа олонхийн саналаар согтууруулах ундаа үйлвэрлэх, худалдаалахыг хориглов.
  • Долоодугаар сарын 22 - Манцикертын тулаанд ялагдал хүлээх нь тодорхой байсан Хаант Оросын армийн генерал Николай Юденич төв засгийн газрын анхааруулыг үл тоон Туркийн талтай байлдаанаа үргэлжлүүлэв. Үүний улмаас Оросын тал 7-10 мянган цэргээ алджээ.
  • Долоодугаар сарын 27 - Оттомаын эзэнт гүрний гуравдугаар арми Хаант Оросын мэдэлд шилжээд байсан Мус хотыг эзлэн авчээ.
    • Гайти улсын Ерөнхийлөгч Вильдрун Гуйллайме Сем өөрийг нь залгамжлах өндөр магадлалтай гэгдэж байсан Оресте Замор болон өөр бусад 150 хүнийг нэгэн зэрэг цаазаар авах захирамж гаргав.
  • Долоодугаар сарын 28 - АНУ-ын Ерөнхийлөгч Вүүдроу Вильсоны шийдвэрээр АНУ Гайти улсыг булаан эзлэв. АНУ-ын Тэнгисийн цэргийн 330 алба хаагч Порт-о-Принс хотыг хоромхон зуур эзэлж Вильбрун Гуйллайме Семийн амийг хороожээ.

Наймдугаар сар

  • Наймдугаар сарын 2 - Арменийн хядлага: Америкийн элчин сайд Хенри Моргентау Оттоманы эзэнт гүрний дотоод хэргийн сайд Талаат Пашатай уулзаж Армени гаралтай иргэдийн эсрэг явуулж байгаа харгислалын талаар асуужээ.
    • Аргентины Буенос Айрес хотод "Эстасион Ретиро" метроны шугам нээгдэв.
  • Наймдугаар сарын 3 - Польшийн легионы хороо Польшийн зүүн хэсгийн Ястков хотод Хаант Оросын армитай тулалдаж ялалт байгуулав. Энэ нь Польшийн түүхэнд Оросын эсрэг байгуулсан анхны томоохон ялалт байсан юм.
  • Наймдугаар сарын 5-23 - АНУ-ын Шинэ Орлиан, Галвестон хотуудад Атлантын далайн урсгалын хүчтэй шуурга болж 275 хүн амиа алджээ.
  • Наймдугаар сарын 6 - Дэлхийн I дайн: Холбоотон гүрнүүдийн арми Туркийн Сульва булангийн эрэгт газардав.
  • Наймдугаар сарын 7 - Оросын одон оронч Григорий Неуймин 916 Америка жижиг гарагыг нээн илрүүлжээ.
  • Наймдугаар сарын 11 - Оттоманы эзэнт гүрний шийдвэрээр Армени гаралтай сэхээтнүүдийг устган хороожээ. Ихэвчлэн яруу найрагч, зохиолч, физикч, шинжлэх ухааны ажилтнууд уг яргалалд өртсөн байна.
  • Наймдугаар сарын 12 - АНУ-ын оролцоотойгоор Гайти улсын Ерөнхийлөгчөөр Филиппе Судре Дартигуенавэ томилогдов. Улстөрийн нөхцөл байдлаас шалтгаалан АНУ-ын Засгийн газар тус улсад цэргийн ажиллагаа зохион байгуулсан юм. Улмаар Гайти улс АНУ-ын холбоотон болсон билээ.
  • Наймдугаар сарын 16 - Дэлхийн I дайн: Энтентегийн санамж бичгийн дагуу Сербийн хаант улсад Баранжа, Срем, Славонис, Сислетаниан хосолмол засагтай, Босни Герцеговин, Далмамтиагийн зүүн хэсэг бүрэн шилжжээ.
    • Австрийн эзэн хаан I Франц Йозефийн зарлигаар "Цэргийн гавьяа"-ны одон бий болжээ.
  • Наймдугаар сарын 20 - Холбоотон гүрэнд нэгдсэн Итали улс Австри-Унгарын эзэнт гүрний эсрэг анхны агаарын довтолгооноо үйлдэв.
  • Наймдугаар сарын 21 - Оросын эзэн хаан II Николай Оросын армийн ерөнхийлөгчийн командлагчийн суудлаас Их ван Николай Николаевичийг буулгав.
  • Наймдугаар сарын 25 - Дэлхийн I дайн: Германы арми Оросын эзэнт гүрний Брест-Литовск (одоогийн Беларусийн Брест хот) хотыг эзлэв.
  • Наймдугаар сарын 29 - Туркийн стратегийн чухал ач холбогдолтой 60-р өндөрлөгийн төлөөх тулаанд Австрали-Шинэ Зеландын нэгдсэн цэргийн арми томоохон хохирол амсаж 1,100 цэрэг амиа алджээ.

Энэ онд төрөгсөд

Энэ онд нас барагсад

Гадаад холбоос

 Commons: 1915 – Викимедиа зураг, бичлэг, дууны сан