Тусламж:Хуудас яаж засварлах вэ?: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
No edit summary
Мөр 1: Мөр 1:
{{Template:Тусламж}}
[[Википедиа]] нь чөлөөт агуулгатай, бидний сайн дурын оролцоотойгоор баяжих нэвтэрхий толь юм. Та энэ нэвтэрхий толины нэг зохиогч нь болж болно.
:''Энэ хуудас нь Танд, Википедиа нэвтэрхий толины өгүүллийг засварлах, шинэ өгүүллэг оруулахад хэрэг болох мэдээллийг өгнө.''

Монгол Улсын Гавъяат жүжигчин, хийлч
Лувсанцэрэн овогтой Аюуш
(1929-1999)

Монгол Улсын Гавьяат жүжигчин, хийлч Лувсанцэрэн овогтой Аюуш 1929 оны нэгдүгээр сарын 15-нд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг Шар ус хэмээх газар мэндэлсэн. Улмаар 1940-1944 онд Орхонтуул сумын бага сургууль, 1944-1948 онд Улаанбаатар хотод Уран сайхны сургуульд суралцаж төгсчээ.
1948 оноос Улсын хөгжимт драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театрт хөгжимчнөөр тасралтгүй 43 жил ажиллаад 1991 онд өндөр насны тэтгэвэрт гарсан юм.
Гавъяат жүжигчин, хийлч Л.Аюуш ажиллах хугацаандаа тус театрын тайзнаа тоглогдсон үндэсний ба дэлхийн сонгодог 36 дуурь, 33 бүжгэн жүжигт оролцсоны зэрэгцээ Э.Чойдогийн “Шарилжин дундах цэцэг”, Ж.Чулууны “Уран хас”, Б.Асафьевийн “Бахчисрайн оргилолт булаг”, Н.Римский Корсаковын “Шехеразада”, П.И.Чайковскийн “Хунт нуур” зэрэг 10 гаруй балетийн гоцлолыг амжилттай тоглосон билээ. Түүнээс гадна Б.Дамдинсүрэнгийн “Хэнтийн өндөр ууланд”, Ж.Чулууны “Вариаци”, Б.Түмэнжаргалын “Бодол”, Ц.Түмэндэмбэрэлийн “Говийн өндөр, Г.Жамьянгийн “Аяз”, Ф.Мендельсоны “Концерт”, И.Брамсын “Венгер бүжиг” зэрэг хийл хөгжимд зориулсан 10 гаруй гоцлолыг тайзнаа амжилттай тоглохын зэрэгцээ радиогийн алтан сан хөмрөгт бичүүлсэн.
Хийлч Л.Аюуш 1951 онд Германы Берлин, 1953 онд Унгарын Бухарест, 1959 онд Австрийн Вена хотод болсон Дэлхийн залуучууд оюутны III, IV, VII их наадмуудад төлөөлөгчөөр оролцож байлаа.
Гавъяат жүжигчин, хийлч Л.Аюуш өсвөрийн хийлчдийг сурган хүмүүжүүлэх үйлсэд өөрийн авъяас чадвараа зориулан 1993-1999 онд Монголын хүүхдийн ордонд хөгжмийн багшаар ажиллахдаа 30 гаруй хүүхдэд хийл хөгжим тоглохыг зааж сургасан байна.
Л.Аюушийн сонгодог урлагийг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн 1971 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1976 онд Алтан гадас одон, 1981 онд Монгол Улсын Гавъяат жүжигчин цолоор тус тус шагнасан.
2009 оноос эхлэн Л.Аюуш агсны үр хүүхдүүд Монголын Хүүхдийн Ордонтой хамтран түүний нэрэмжит уралдааныг хийл хөгжим сонирхон хичээллэгч хүүхэд багачуудын дунд хоёр жил тутамд зохион байгуулж байна.

== Шинэ хуудас нээх ==
== Шинэ хуудас нээх ==
*''Гол өгүүлэл нь [[Help:Шинэ хуудас яаж үүсгэх вэ?|Шинэ хуудас яаж үүсгэх вэ?]]''
*''Гол өгүүлэл нь [[Help:Шинэ хуудас яаж үүсгэх вэ?|Шинэ хуудас яаж үүсгэх вэ?]]''

08:53, 10 Тавдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Шинэ хуудас нээх

Шинэ хуудас (шинэ сэдэв бүхий өгүүлэл) нээхийн тулд "Хайлт" цонхонд гарчигаа бичээд "Явах" товчийг дарна уу. Хэрэв Таны бичсэнтэй ижил гарчигтай өгүүллэг байхгүй бол, хайлтын үр дүнг харуулсан хуудасны дээд талд байх "Хайх" гэсэн үгийн доор, жижиг шрифтээр "You searched for . . . " гэсэн бичиг гарна.

". . ." цэгийн оронд таны бичсэн гарчиг улаан өнгөтэй харагдах ба Та уг улаан линк дээр дарж шинэ хуудас үүсгэнэ. Уг шинэ хуудас нь " . . . -д засвар хийж байна." гэсэн гарчигтай байна.

Аливаа өгүүллийн гарчиг нь олон тоон дээр биш ганц тоон дээр байх ёстой гэдгийг битгий мартаарай. Мөн Гарчгийн эхний үсэг томоор байх хэрэгтэй. Хэрэв гарчгийн хоёр дахь үг нь оноосон нэр бол мөн томоор байна. Бусад тохиолдолд гарчгийн хоёр, гурав дахь үгнүүд бүгд жижиг үсгээр бичигдэх ёстой. Энэ нь сүүлд, бусад хүмүүс тухайн өгүүлэлийг хайх, олоход хялбар байх болно. Жишээлбэл, "Хүүхдүүд" биш "Хүүхэд", "Хөвсгөл Аймаг" биш "Хөвсгөл аймаг" гэх мэтээр.

Шинэ өгүүллийн гарчиг нь текстийн эхний өгүүлбэрт байгаа бол түүнийг тодруулах нь зүйтэй. Жишээлбэл, "Хими" гэсэн гарчигтай өгүүллийн эхний өгүүлбэрийг доорхи байдлаар, "Хими нь алив юмсын найрлага, бүтэц, тэдгээрийн харилцан үйлчлэл..." гэж бичнэ.

Ойр зуурын хэрэгцээт зүйлс

Тодруулсан үгс

Энэ бол Тодруулсан үгс юм.

Үүнийг хийхийн тулд, тухайн үгийнхээ өмнө болон хойно нь гурван (') тэмдгийг тавиарай.

Жишээлбэл: '''Тодруулсан үгс''' = Тодруулсан үгс

Налуу үгс

Энэ бол Налуу үгс юм.

Үгийг налуулахын тулд тухайн үгнийхээ өмнө болон хойно нь хоёр (') ийм тэмдэг тавина.
Жишээ нь: ''Налуу үгс'' = Налуу үгс

Тухайн хуудсыг бусад хэл дээрхи Википедиатай холбох

Тухайн хуудсыг бусад хэлний Википедиа дахь ижил сэдэвтэй өгүүллүүдтэй холбохдоо хуудсаа үүсгээд хадгалсныхаа дараа зүүн гар талын баганан цэсний "Бусад хэлээр" гэсний доор буй саарал өнгөтэй "холбоос татах" гэдэг сонголтон дээр даран холбох хэл, хуудсаа сонгож холбоно. Аль нэгэн хэлний харгалзах хуудастай холбох үедээ бусад бүх боломжит хэлтэй зэрэг холбох гэдэг сонголтыг сонгосноор бусад бүх боломжит хэлтэй зэрэг холбогдоно.

Холбогдсон хэлнүүд "Бусад хэлээр" гэсэн багананд байх болно.

Гадаад холболт хийх

Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:

  1. "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр)
  2. "Шигтгэсэн" линк: [1] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
  3. Нэртэй линк: Монгол Википедиа
Мэдээллийн эх сурвалжийг (викигийн бус) тэмдэглэх 3 арга байна:
# "Нүцгэн" линк: http://mn.wikipedia.org/ (хамгийн муу хэлбэр)
# "Шигтгэсэн" линк: [http://mn.wikipedia.org/] (энэ хэлбэрийг зөвхөн текст дунд ишлэл болгон хэрэглэвэл тохиромжтой)
# Нэртэй линк: [http://mn.wikipedia.org/ Монгол Википедиа]

Бичлэгийн агуулгатай холбоогүй (жижиг) өөрчлөлт

Үг үсэг, дүрмийн алдаа засах, эсвэл ганц нэг үг өөрчилсөн үедээ "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагтлаарай. Хэрэв тухайн өгүүллийн агуулга, зураг зэргийг өөрчилсөн тохиолдолд, "Бичлэгийн агуулгатай холбоогүй өөрчлөлт" нүдийг чагталж болохгүй.

Дэд гарчиг, дэд сэдвүүд

Таны одоо уншиж буй "Хэрхэн хуудас засварлах бэ?" сэдэв нь "Оршил", "Ойр зуурын хэрэгцээт зүйлс", түүн дотор "Тодруулсан үгс" "Налуу үгс" зэрэг хэд хэдэн дэд гарчгуудтай байгаа. Эдгээр дэд гарчиг, дэд гарчиг доторхи жижиг хэсгүүдийг доорхи байдлаар үүсгэнэ.

==Ойр зуурын хэрэгцээт зүйлс==

Арай жижгийг нь:

===Тодруулсан үгс===

Бүр жижгийг нь:

====Энэ хуудсанд байхгүй==== гэх мэтээр

Таныг дэд гарчиг үүсгэх бүрд, Википедиа автоматаар Контент - гарчгийг хуудасны эхэнд үүсгэх болно. "Агуулга" 3-с дээш дэд хэсэгтэй өгүүлэлд автоматаар үүснэ

Жагсаах, дугаарлах

Энэ бол жагсаалт:

  • Нохой
  • Муур
  • Шувуу

Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
* Муур
* Шувуу

Та ийм байдлаар үүсгэж болно:

  • Нохой
    • Том нохой
    • Жижиг нохой
      • Пудель

Дээрхийг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
* Нохой
** Том нохой
** Жижиг нохой
*** Пудель

Энэ бол дугаарлалт:

  1. Нохой
  2. Муур
  3. Шувуу

Дээрх жагсаалтыг хийхийн тулд та ингэж бичих хэрэгтэй:
# Нохой
# Муур
# Шувуу

Шинэ мөрний эхэнд зай авах

Мөрний эхэнд та зай авч болно.

Жишээлбэл,

Нохой

Том нохой
Жижиг нохой

Муур

Үүнийг доорхи байдлаар хийнэ:

:Том нохой

  • Хэрвээ та нэгээс олон удаа (:) уг тэмдэглэгээг хийвэл тэр хэмжээгээр зай ихсэх болно.

Текст голлуулах


Энэ текст голлосон байна уу?

Үүнийг доорхи байдлаар хийнэ.

<center>Энэ текст голлосон байна уу?</center>


"Хэлэлцүүлэг" хуудас

Тухайн өгүүллийн агуулгын талаар санал бодлоо солилцох бол "Хэлэлцүүлэг" товчийг дарж, гарч ирэх Talk хуудас дээр бичнэ. Уг хуудас дээр саналаа бичихдээ гарын үсгээ үлдээгээрэй. Харин засвар хийсэн, эсвэл шинээр эхлүүлсэн өгүүлэл дээрээ гарын үсгээ үлдээх хэрэггүй. Учир нь МедиаВики программ нь таны, болон бусад хүмүүсийн хийсэн бүх засварыг "Түүх" хуудас дээр, тухай бүрд нь бүртгэдэг болно.

Энэ долгионтой зураас (~)-ыг Хэлэлцүүлэг хуудас дээр бичсэн бичлэгийнхээ эцэст гарын үсгээ үлдээхдээ ашиглаарай. Хэрэв 4 ширхэг долгионтой зураас (~~~~) бичвэл Таны хэрэглэгчийн нэр, бичлэг хийсэн огноо үлдэнэ.

Цогоо 07:03, 27 Долоодугаар сар 2007 (UTC)[хариулах]

Хэрэв 3 ширхэг (~~~) бол, зөвхөн таны хэрэглэгчийн нэр:

Цогоо

Хэрэв 5 ширхэг бол (~~~~~) зөвхөн огноо үлдэх болно:

07:03, 27 Долоодугаар сар 2007 (UTC)
  • "Текстэн хайрцаг" дахь бэлэн багажууд дотор "Таны бичлэг үйлдсэн цаг бүхий гарын үсэг" гэсэн товч байгаа тул түүнийг ашиглаарай.

Бусад холбоотой сэдвүүд