Дэлхийн гайхамшгууд: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
бы
б 150.129.141.1 (яриа)-н хийсэн засваруудыг Zorigt-ий хийсэн сүүлийн засварт буцаан шилжүүллээ.
Tag: Rollback
Мөр 1: Мөр 1:
[[Хүн]]ий гараар болон [[байгаль]] өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг '''Дэлхийн гайхамшгууд'''ын тоонд оруулдаг. Анх [[эртний Грек]]ийн хүмүүс [[Газрын дундад тэнгис]] орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас [[эртний Дэлхийн 7 гайхамшиг]] гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.
[[Хүн]]ий гараар болон [[байгаль]] өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг '''Дэлхийн гайхамшгууд'''ын тоонд оруулдаг. Анх [[эртний Грек]]ийн хүмүүс [[Газрын дундад тэнгис]] орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас [[эртний Дэлхийн 7 гайхамшиг]] гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.

ДЭЛХИЙН 7 ГАЙХАМШИГ

1 ХЦХ

2 БИ

3 хүН
== Эртний дэлхийн 7 гайхамшиг ==
== Эртний дэлхийн 7 гайхамшиг ==
[[Image:Gizeh Cheops BW 1.jpg|thumb|right|Гизагийн аугаа Пирамид]]
[[Image:Gizeh Cheops BW 1.jpg|thumb|right|Гизагийн аугаа Пирамид]]

01:58, 3 Долоодугаар сар 2018-ий байдлаарх засвар

Хүний гараар болон байгаль өөрөө бүтээсэн гайхалтай зүйлсийг Дэлхийн гайхамшгуудын тоонд оруулдаг. Анх эртний Грекийн хүмүүс Газрын дундад тэнгис орчмын, хүний гараар бүтээсэн гайхалтай барилга, байгууламжуудаас эртний Дэлхийн 7 гайхамшиг гэсэн жагсаалт бий болгосон нь дараа дараагийн үеийн гайхамшгуудыг нэрлэх, сонирхон судлах эх үндэс болжээ. Одоогоор дундад зууны үе, орчин үе, байгалийн гайхамшгууд гэсэн ойлголт нилээд өргөн тархсан байдаг.

Эртний дэлхийн 7 гайхамшиг

Гизагийн аугаа Пирамид

Эртний Дэлхийн 7 гайхамшиг нь сонгодог үеийн хүний гараар бүтээгдсэн уран нарийн хийц бүхий маш алдартай байгууламжууд билээ. Энэ бүтээлүүд нь Газрын дундад тэнгисийн эрэг орчмын нутгуудад бүтээгдсэн барилга байгууламжууд бөгөөд Эртний Грек хүмүүсийн үзэл бодлоор илэрхийлэгдсэн байдаг. Үүнд:

Грекчүүд энэхүү зүйлсийг гайхамшиг гэхээсээ илүү заавал үзэх ёстой байгууламжууд гэж тооцдог байжээ.

Дундад зууны 7 гайхамшиг

Хятадын цагаан хэрэм
Таж Махал

Яг тогтсон нэр заасан байгууламжуудыг оруулсан жагсаалт хийгдэж байгаагүй. Ерөнхийд нь долоогийн тоонд хязгаарлалгүйгээр “дундад зууны үеийн гайхамшгууд”, “Дундад зууны үеийн дурсгалууд”, “дундад зууны үеийн архитектурын гайхамшгууд” хэмээн нэрлэх нь элбэг байдаг. Энэ нэр томъёог янз бүрийн хэлбэрээр үүсгэн цаашид үргэлжлүүлсээр байна. Гэхдээ энэ жагсаалтад орсон зүйлс бүгдээрээ дундад зуунд байгуулагдсан зүйлс биш ерөөсөө сэргэн мандалтын үеийн өмнө XVI зуунаас өмнөх бүх үеийн дурсгалуудыг дундад зууны бүтээл гэж ойлгодог байсан XVIII-XIX зууны олон нийтийн дунд байсан хандлагаас бий болсон ажээ.

Мөн нэмэлтээр дараахь байгууламжуудыг оруулах хандлага байдаг.

Америкийн иргэний барилгын инжнерийн нийгэмлэгийн тодорхойлсон орчин цагийн 7 гайхамшиг

Алтан хаалга гүүр
Гайхамшиг Шав тавьсан Барьж дууссан Байрлал
Ла-Маншийн хонгил 1987.12.1 1984.5.6 Англи, Францын хоорондох Ла-Маншийн хоолой
Тауэрийн цамхаг 1973.2.6 1976.6.26 Торонто, Онтарио, Канад
Эмпайр стэйт билдинг 1930.1.22 1931.5.1 Нью Йорк, Нью Йорк муж, АНУ
Алтан хаалга гүүр 1933.1.5 1937.5,27 Сан Францискогийн хойд талд орших Алтан хаалга хоолой, Калифорни, АНУ
Итайпу хаалт 1970 оны 1 сар 1984.5.5 Бразил, Парагвайн хооронд орших Парана гол
Дельта төхөөрөмж 1950 1997.5.10 Голланд, Европ
Панамын суваг 1980.1.1 1914.1.7 Төв Америкийн Панамын хүзүүвч

Аялал жуулчлалд тохиромжтой гайхамшигт байгууламж, газрууд

Мачу Пикчу

Аялал жуучлалын сэтгүүлч, зохиолч Ховард Хилманн хүн бүр аялж, үзэхэд илүүдэхгүй дэлхий дээрхи хүний гараар бүтээгдсэн болон байгалийн гайхамшгуудыг нэрлэсэн байдаг. Үүнд:

Хүний гараар бүтээгдсэн гайхамшгууд

  1. Гизагийн аугаа Пирамид
  2. Хятадын цагаан хэрэм
  3. Таж Махал
  4. Мачу Пикчу
  5. Бали
  6. Ангкор Ват
  7. Хориотой хот
  8. Баган сүм & Пагодас
  9. Карнак сүм
  10. Теотихуакан

Байгалийн гайхамшгууд

Гранд Каньон
  1. Серенгетийн нүүдэл
  2. Галапагосын арлууд
  3. Гранд Каньон
  4. Игуазу хүрхрээ
  5. Амазонкын ширэнгэ ой
  6. Нгоронгоро галт уул
  7. Их шүрэн далан
  8. Викториа хүрхрээ
  9. Бора бора
  10. Кападокиа

Байгалийн гайхамшгууд

Умард туйлын туяа

Мэдээллийн СиЭнЭн (CNN) агентлагийн тодорхойлсноор дараах зүйлс нь гайхамшигт тооцогддог.

Усан доорхи гайхамшгууд

Байгал нуур

Шинэ ертөнцийн 7 гайхамшиг

Чичэн Ица


2001 онд Швейцари улсын “Нээлттэй шинэ ертөнц” корпораци (NOWC) “Ертөнцийн шинэ 7 гайхамшиг”-ийг тодорхойлохоор санаачлан дэлхий дээрх хүний гараар бүтээгдсэн 200 шилдэг дурсгалын байгууламжуудыг сонгон өрсөлдүүлэн 21-ийг нь шалгаруулан, дэлхий нийтийн санал асуулгаар 2007 оны 7 сарын 7-нд дэлхийн 7 гайхамшгийг зарласан байна. Үүнд:

Гайхамшиг Огноо Байршил
Хятадын цагаан хэрэм МЭӨ V зуун – XVI зуун БНХАУ
Петра мэдэгдэхгүй Йордан
Аврагч Христ (хөшөө) 1931 Бразил
Мачу Пикчу 1450 он орчим Перу
Чичен Ица 600 он орчим Мексик
Колизей МЭ 80 он Итали
Таж Махал 1648 он Энэтхэг
Гизагийн аугаа Пирамид (хүндэтгэлийн үүднээс оруулсан) МЭӨ 2560 он Египет

USA Today сонины шинэ 7 гайхамшиг

Потала ордон

Америкийн үндэсний өдөр тутмын хэвлэл USA Today санаачлан “Сайн байна уу? Америк орон” телевизийн нэвтрүүлгээр дамжуулан тодруулсан 7 гайхамшиг гэж бас байдаг ажээ. Үүнд:

Дэс дугаар Гайхамшиг Байршил
1 Будала ордон Хятад, Төвөд
2 Йерусалимын хуучин хот Израйль
3 Туйлын мөсөн бүрхүүлүүд туйлын бүсүүд
4 Папаханануамокуакеа далайн үндэсний цогцолбор Хавай, АНУ
5 Интернэт N/A
6 Майячуудын архитектур Юкатаны хойг, Мексик
7 Серенгети, Масай мара дахь их нүүдэл Танзани ба Кени
8 Гранд каньон (үзэгчдийн сонгосон 8 дахь гайхамшиг) Аризона муж, АНУ

Үндэсний хэмжээний 7 гайхамшгууд

Лавлах

  • Cox, Reg, and Neil Morris, "The Seven Wonders of the Modern World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6048-9
  • Cox, Reg, Neil Morris, and James Field, "The Seven Wonders of the Medieval World". Chelsea House Publications: Library. October 2000. ISBN 0-7910-6047-0
  • D'Epiro, Peter, and Mary Desmond Pinkowish, "What Are the Seven Wonders of the World? and 100 Other Great Cultural Lists". Anchor. December 1, [[1998. ISBN 0-385-49062-3
  • Morris, Neil, "The Seven Wonders of the Natural World". Chrysalis Books. December 30, 2002. ISBN 1-84138-495-X

Гадаад холбоосууд