Брисбэн: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
б робот Нэмж байна: br:Brisbane
б робот Нэмж байна: sw:Brisbane
Мөр 108: Мөр 108:
[[sr:Бризбејн]]
[[sr:Бризбејн]]
[[sv:Brisbane]]
[[sv:Brisbane]]
[[sw:Brisbane]]
[[ta:பிறிஸ்பேன்]]
[[ta:பிறிஸ்பேன்]]
[[th:บริสเบน]]
[[th:บริสเบน]]

21:30, 2 Арванхоёрдугаар сар 2008-ий байдлаарх засвар

Брисбэн
Brisbane
Хотын зураг
Брисбэний төв хэсэгт орших Стори гүүр

Брисбэн-н байршил
Брисбэн хот
Австрали тивийн зүүн хэсэгт оршино.

Газар нутаг  
 - Нийт 4,673.2 км²
Хүн ам  
 - Нийт (2006) 1,820,400
 - Нягтрал 353.8/км²
Цагийн бүс UTC+10
Цахим сүлжээ: http://www.brisbane.qld.gov.au/

Брисбэн (Англи: Brisbane) нь Австралийн холбооны улсын Күйнслэнд мужийн зүүн өмнөд хэсэгт орших, тус мужийн төв хот юм.

Сидней, Мельбурны дараа орох Австралийн 3 дахь том хот болно.


Түүх

1823 онд Жон Окслигийн удирдсан хайгуулын баг Мортон булан ба Брисбэн гол орчмын судалгааг хийжээ.

1824 онд Шинэ Өмнөд Вэльс дэх колонийн засгийн газар одоогийн Рэдклифф дүүргийн Мортон булангийн эрэг хэсэгт цөллөгийн хуаран байгуулсан боловч ундны усны асуудлаас болж жилийн дараа өмнө тийш, одоо Брисбэн хотын төв байрлах газар луу нүүлгэсэн байна.

1838 онд Европоос жирийн иргэд шилжин суурьшиж эхлэв.

19-р зууны сүүлийн хагас дахь Брисбэн хот

1840 онд Роберт Диксон Брисбэнийг хөгжүүлэх эхний төлөвлөгөөг гаргасан.

1859 оны 6 сард Шинэ Өмнөд Вэльсээс Күйнслэнд муж тусгаарлаж, тус хотыг мужийн төв болгов. Гэхдээ Брисбэн нь албан ёсоор хот гэж хүлээн зөвшөөрөгдсөн нь дөнгөж 1902 он болно.

Дэлхийн хоёрдугаар дайны үед Брисбэнд АНУ-ын цэрэг байрлаж, холбоотны армийн Номхон далайн баруун өмнөд хэсэг дэх цэргийн ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэж байлаа.

1974 онд тус хотын дундуур урсах Брисбэн гол эргээсээ хальж, Брисбэнд томоохон хохирол учруулсан бөгөөд өмнө нь ч 1864, 1893, 1897 онуудад эргээсээ хальж байсан аж. Тус үерийн дараа хотын захиргаа үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

1982 онд Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын наадам, 1988 онд Экспо үзэсгэлэн зохиогдож байсан түүхтэй.

Сүүлийн жилүүдэд тус хотод шилжин суурьшигчид эрчимтэй өсч, хотын хүн амын тоо эрс нэмэгдэж байна.

Брисбэний жилийн турш дахь дундаж температур болон хур тунадасны хэмжээ
Хотын шөнийн байдал
Хотын төвийн газрын зураг

Гадаад холбоос

 Commons: Brisbane – Викимедиа дуу дүрсний сан