Нийгэм: Засвар хоорондын ялгаа

Content deleted Content added
66.181.161.43 (Яриа) хэрэглэгчийн 556068 засварыг цуцлах
Tag: Undo
Tags: Mobile edit Mobile app edit Android app edit
Мөр 39: Мөр 39:


Нийгэм бүр тодорхой бүтэцтэй. Нийгмийн бүтцийг хүмүүсийн нийгмийн эрхт байдал,нийгэмд эзлэх байр суурь үүсгэн бүрдүүлнэ.
Нийгэм бүр тодорхой бүтэцтэй. Нийгмийн бүтцийг хүмүүсийн нийгмийн эрхт байдал,нийгэмд эзлэх байр суурь үүсгэн бүрдүүлнэ.
Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн байр суур, үйл ажиллагаануудын чиг үүрэг, үйлдлүүдийн харилцан холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, байдал нь зөвхөн түүний үйл ажиллагаа, эрх үүрэг хийгээд харилцаа, харилцамжаар тодорхойлогдоно.
Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн байр суурь, үйл ажиллагаануудын чиг үүрэг, үйлдлүүдийн харилцан холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, байдал нь зөвхөн түүний үйл ажиллагаа, эрх үүрэг хийгээд харилцаа, харилцамжаар тодорхойлогдоно.
Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд хувь хүний статус бол тэдний хоорондын харилцамжаар тодорхойлогдоно. Хүний нийгэмд эзлэх байр суурь ба үүрэг нь ялгаатай.
Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд хувь хүний статус бол тэдний хоорондын харилцамжаар тодорхойлогдоно. Хүний нийгэмд эзлэх байр суурь ба үүрэг нь ялгаатай.
Үүрэг гэдэг нь хүмүүсийн эрх ба үүргүүдийн цогц юм. Нийгмийн үүргийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд тогтмол орж байдаг. Нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа зэрэг түүний амьдрал, харилцааны чухал хүрээнүүд юм.
Үүрэг гэдэг нь хүмүүсийн эрх ба үүргүүдийн цогц юм. Нийгмийн үүргийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд тогтмол орж байдаг. Нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа зэрэг түүний амьдрал, харилцааны чухал хүрээнүүд юм.

02:28, 17 Аравдугаар сар 2018-ий байдлаарх засвар

Олон угсаатнаас бүрэлдсэн нийгэм

Нийгэм гэдэг нь өргөн утгаараа хүмүүсийн зохион байгуулалттай, чиг зорилготой харилцаа, үйл ажиллагааны систем, тэдгээрийн үр дүнд бий болсон үнэт зүйлсийн нэгдэл, өөрийгөө байнга нөхөн сэргээж байдаг бие даасан тогтолцооны нийлбэр юм.

Нийгмийн тухай ойлголт

Явцуу утгаараа нийгэм нь байнгын нутаг дэвсгэртэй, улс төр, эдийн засгийн бүрэн тусгаар тогтнолтой, бие даасан соёлтой, нийгмийг бүрдүүлэгч олон түмэн нь сэтгэл зүйн хувьд нэгдмэл шинжтэй байх хүмүүсийн том нийтлэг юм. Мөн нийгэм гэсэн ойлголтыг тайлбарлах маш олон хандлагууд байдаг. Тухайлбал Германы социологич М.Веберийн тодорхойлсоноор "нийгэм гэдэг нь бусад хүмүүс болон үйлд явдалд хандсан нийгмийн бүтээгдэхүүн болдог хүмүүсийн харилцан үйлчлэл юм". Америкийн томоохон социологич Т.Парсонс нийгмийг тодорхойлохдоо "холбогч эхлэлийн цэг нь хэм хэмжээ ба үнэт зүйлс байдаг хүмүүсийн хоорондын харилцааны тогтолцоо" хэмээн үзжээ. К.Марксын тодорхойлолтоор бол "нийгэм гэдэг нь хамтын үйл ажиллагааны явцад бүрэлдсэн хүмүүсийн хоорондын харилцааны түүхэн ёсоор хөгжигч цогц" юм. Энэ тодорхойлолтуудад нийгмийг нягт хэлхээ холбоонд оршдог элементүүдийн нийтлэг тогтолцоо гэж үзэх хандлага их бага хэмжээгээр давтагдаж байна. Ийм хандлагыг тогтолцоот хандлага гэж нэрлэдэг. Нийгмийн тогтолцоот чанарын хандлагыг шалтгаант чанар ба үүргийн талаас хандах хандлагаар баяжуулж болно.

[1]

Нийгэм нь маш нарийн нийлмэл бүтэц, зохион байгуулалт, өргөн агуулгатай, оршин тогтнол, өөрчлөлт, хөгжил бүхий зүйрлэн хэлбэл, амьд организм лугаа өөрөө хөгжигч, хүнийг хөгжүүлэгч том тогтолцоо мөн.

Нийгмийн үүсэл хөгжил

Нийгмийн үүсэл хувьсал, хөгжил, түүний уг мөн чанар, ирээдүйн төлөв, хандлагыг философи, түүх, социологи, улс төр, эрхзүй, эдийн засаг, соёл судлал, антропологи, ёсзүй, хэл шинжлэл зэрэг нийгмийн болон хүмүүнлэгийн шинжлэх ухаанууд тал бүрээс нь авч үзэж тайлбарладаг. ”Нийгэм” гэсэн ойлголт, түүний утга, агуулгыг илэрхийлэх олон талт асуудлыг “Монголын нийгэм”, ”Америкийн нийгэм”, ”Хүний нийгэм”, ”Нийгэм бол хүмүүс”, ”Нийгмийн бүлэг”, ”Нийгмийн харилцаа”, ”Нийгмийн хөгжил”, ”Иргэний нийгэм” гэх мэт нэр томьёо, ухагдахуунаар тодорхойлон хэлэлцдэг. Хүний нийгэм нь хоёр үндсэн шатыг дамжин хөгжжээ. Үүнд:

  • Нийгэм буй болж бүрэлдэхүйн өмнөх үе буюу хүмүүс байгалийн уг шинжээрээ тархай бутархай, нийгмийн зохион байгуулалтанд ороогүй амьдарч байсан үе
  • Нийгмийн оршин тогтнож, хөгжихүйн үе буюу хүмүүс нийгэмд нэгдэн нийлмэл нийгмийн зохион байгуулалт, хамтын амьдралаар хөгжсөн үе

Орчин үеийн оюун ухаант хүн 50 - 40 мянган жилийн тэртээ үүссэнээр нийгэм бүрэлдэн бий болох үндэс сууриа тавьсан бөгөөд тэр үеийн нийгэм нь хүй нэгдлийн овог, аймгийн байгуулалд үндэслэсэн, эд хөрөнгө, анги давхрааны ялгарал гараагүй, төр үүсээгүй “энгийн нийгэм” байв.

энгийн нийгэм

  • овог төрлийн холбоо
  • нийгмийн овгийн зохион байгуулал
  • нийгэмд эд хөрөнгийн ялгаа гараагүй
  • анги давхраа,төр үүсээгүй

Нийлмэл нийгэм 10000-6000 жилийн өмнө үүссэн

  • хүмүүсийн хоорондын олог янзын тогтвортой өргөн холбоо
  • нийгмийн ялгарал-давхраажил анги давхраа хөрөнгөтэй ба хөрөнгөгүй, удирдагч ба удирдуулагч хүмүүс гэх мэт
  • нийгмийг олон түвшинд удирдах төр засаг, эрх мэдлийн ялгаа бий болсон

Нийгмийн амьдралын хүрээ

Нийгэм бүр тодорхой бүтэцтэй. Нийгмийн бүтцийг хүмүүсийн нийгмийн эрхт байдал,нийгэмд эзлэх байр суурь үүсгэн бүрдүүлнэ. Иймээс нийгмийн бүтэц гэдэг нь ердийн механик цогц биш, хүмүүсийн нийгмийн байр суурь, үйл ажиллагаануудын чиг үүрэг, үйлдлүүдийн харилцан холбогдол,хэлхээ холбоо юм.нийгмийн эд эсийн нэг хувь хүний нийгэмд эзлэх байр суурь, байдал нь зөвхөн түүний үйл ажиллагаа, эрх үүрэг хийгээд харилцаа, харилцамжаар тодорхойлогдоно. Хүмүүсийн нийгмийн статус нь нийгмийн харилцаатай шууд холбоотой бөгөөд хувь хүний статус бол тэдний хоорондын харилцамжаар тодорхойлогдоно. Хүний нийгэмд эзлэх байр суурь ба үүрэг нь ялгаатай. Үүрэг гэдэг нь хүмүүсийн эрх ба үүргүүдийн цогц юм. Нийгмийн үүргийг гүйцэтгэгч бие хүмүүс нь өөр хоорондоо нийгмийн харилцан үйлчлэлд тогтмол орж байдаг. Нийгэм хэмээх том тогтолцооны дэд тогтолцоо буюу институтууд нь улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, оюун санаа,гадаад харилцаа зэрэг түүний амьдрал, харилцааны чухал хүрээнүүд юм. Уг хүрээнүүд нь тодорхой ялгаатайн сацуу өөр хоорондоо харилцан шүтэлцээтэй, нийгмийн нийтлэг хэрэгцээ болон бүхэллэг, хөгжимтгий шинжийг хангагч дэд системийн чиг үүргийг гүйцэтгэнэ.

Нийгмийн улс төрийн хүрээ нь төр, засаглалын хэрэгслүүдээр дамжуулан ард нийтийн хэрэгцээ, ашиг сонирхлыг хэрэгжүүлэх явц дахь хүмүүс хоорондын харилцан үйлдэл ба харилцааг тохируулна. Улс төрийн харилцааны субьект бол нийгмийн удирдлагын буюу төр, засгийн байгууллагууд, мөн нам, хөдөлгөөн зэрэг улс төрийн байгууллага, нийт иргэд юм.

Эдийн засгийн амьдралын хүрээнд хүн ардын хязгааргүй өсөх хэрэгцээ ба хязгаарлагдмал нөөцийн сонголт дахь болон баялагийн үйлдвэрлэл хуваарилалт хэрэглээ, солилцооны явц дахь хүмүүс хоорондын эдийн засгийн харилцааг зохицуулна. Өөрөөр хэлбэл, нийгэм дэх ялгарал, давхраажил үүсэхийн нэг шалтгаан, хэмжигдэхүүн нь баялаг, орлоготой холбоотой байдгийг нийгмийн эдийн засгийг судлах явцад танин мэднэ.

Нийгмийн тэгш биш байдал буюу давхраажил болон социаль хүрээг судлах явцад хүмүүсийг нийгмийн давхраа, анги бүлэг, нийтлэг, угсаатны, хүн амын, үндэстний, мэргэжлийн, нутагшилтийн нийтлэгүүдэд ялгаруулж буй болон нийгмийн хэвтээ, босоо шилжилтэд оруулж буй социаль шалтгаан, холбоо, харилцаануудыг судална.

Соёл бол нийгмийг төлөөлөхүйц үнэт зүйлс бөгөөд түүгээр хүний оюуны болон материалаг үнэт зүйл, бүтээлүүд, тэдгээрийн чиг үүрэг, хэлбэрүүд, соёлын зохицуулах хэм хэмжээ, өөрчлөлт, хөгжилтийг нь авч үзнэ.

Даяаршилын нөхцөл дэх нийгмийн амьдралын дотоод төдийгүй гадаад үйлчлэл, нөлөөлөл нь монголын нийгмийн гадаад харилцаа, тус улсын олон улсын хамтын нийгэмлэгт эзлэх байр суурь, оролцооны асуудалыг нийгмийн амьдралын бусад хүрээнүүддээ харилцан холбоотойгоор судлах хэрэгцээг хангав.

Цахим холбоос

Wiktionary
Wiktionary
Wiktionary: Нийгэм – Энэ үгийг тайлбар толиос харна уу
 Commons: Нийгэм – Викимедиа зураг, бичлэг, дууны сан

Эшлэл

  1. Д. Буян (2006). Нийгмийн тухай мэдлэг. p. 8. ISBN 9992900490. {{cite book}}: Cite has empty unknown parameter: |coauthors= (help)