5 сарын 14: Засвар хоорондын ялгаа
Content deleted Content added
Мөр 25: | Мөр 25: | ||
*2012 - Балба улсад нисч явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ. |
*2012 - Балба улсад нисч явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ. |
||
== Мэндэлсэн алдартнууд == |
|||
== Энэ өдөр төрөгсөд == |
|||
*1657 - Энэтхэгийн эзэн хаан Самбхажи (1689 онд нас барсан) |
|||
*1710 - Шведийн хаан Адольф Фредерик (1771 онд нас барсан) |
|||
*1879 - Олимпийн мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Фред Энгллехардт (1942 онд нас барсан) |
|||
*[[1907]] - Пакистаны хоёр дахь Ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан) |
|||
*[[1909]] - Олимпийн аварга, мөнгөн медальт Английн гүйгч Годфрай Ремплинг (2009 онд нас барсан) |
|||
*1922 - Хорватын анхны Ерөнхийлөгч Франио Тучман (1999 онд нас барсан) |
|||
*1942 - Олимпийн аварга, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан) |
|||
*1943 - Исландын тав дахь Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон |
|||
*1944 - "Оддын дайн" цувралын зохиогч, "Лукас Фильм"-ийг үндэслэгч Жорж Лукас |
|||
*1952 - Алдарт "Ирээдүй рүү буцсан" нь киноны найруулагч Роберт Земекис |
|||
*1959 - Лихтенштений ес дэх Ерөнхий сайд Маркус Бухель |
|||
*1969 - Академий наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Кейт Блэншетт |
|||
*1978 - Уругвайн хөлбөмбөгч Густаво Варела |
|||
*1984 - Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Закерберг |
|||
*1993 - Хүүхдийн "iCarly" цувралын од, жүжигчин Миранда Косгроу |
|||
== Энэ өдөр нас барагсад == |
== Энэ өдөр нас барагсад == |
04:53, 3 Арваннэгдүгээр сар 2018-ий байдлаарх засвар
5 сарын 14 нь Григорийн тооллын жилийн 134 дахь (өндөр жил бол 135 дэх) өдөр юм. Мөн он дуустал 231 өдөр үлдэж байна.
Онцлох үйл явдал
- 1264 - Левес орчимд Английн хаан III Хенри барьцаалагдав. Ингэснээр Английг Симон де Монфор захирах болжээ.
- 1607 - Виржиниа мужийн Жеймстаун хот Английн колони болов.
- 1610 - Францын хаан IV Анри халдлагад өртөн амиа алджээ. Ингэснээр Францын хаан ширээнд XIII Луй суусан юм.
- 1643 - 33 жилийн өмнө Францын хаан ширээнд суусан XIII Луй хаан ширээнд суусан өдрөө нас нөгчив. Түүний хүү дөрвөн настай XIV Луй Францыг захирах болсон билээ.
- 1747 - Финистрье хошууны эхний тулаанд Адмирал Жорж Энсоноор удирдуулсан Британийн флот Францын тэнгисийн цэргийн хүчийг буулган авав.
- 1787 - АНУ-ын Филадельфи мужид Үндсэн хуулийн зөвлөл хуралдаж, шинэ Үндсэн хуулийг боловсруулж эхэлжээ. Зөвлөлийн гишүүд Ерөнхийлөгчийн суудалд Жорж Вашингтоныг суулгахаар шийдвэрлэсэн байна.
- 1800 - АНУ-ын Засгийн газар нийслэл хотоо Филадельфигээс Вашингтон хот руу шилжүүлэх үйл явц эхлэв.
- 1863 - Америкийн иргэний дайн: Жексоны тулаан эхэлжээ.
- 1870 - Регби спортын анхны тоглолт болов. Анхны тоглолт Шинэ Зеландын Нелсоны коллежид болсон юм.
- 1913 - АНУ-ын Нью-Йорк хотын захираг Уиллиам Сульцер Рокефеллерийн сан байгуулах тогтоолд гарын үсэг зуржээ. Ингэснээр Жон Д.Рокефеллер 100 сая ам.доллароо хандивлах үйл явц эхэлсэн байна.
- 1925 - Алдарт зохиолч Виржиниа Вүүльфийн "Далловей хатагтай" зохиолоо хэвлэлтээс гаргажээ.
- 1931 - Шведийн Адален хотод эрх ашгаа хамгаалахаар тэмцсэн ажилчдын жагсаалыг тараах зорилгоор Шведийн цагдаагийн газар ажиллагаа зохион байгуулав. Энэ үеэр зэвсэггүй таван иргэн амиа алджээ.
- 1935 - Филиппин улсын Үндсэн хуулийг ард иргэд нь хүлээн зөвшөөрөв.
- 1939 - Дэлхийн анагаах ухааны түүхэнд хамгийн залуу ээж бүртгэгдэв Лина Медина таван насандаа хүүхэд төрүүлжээ.
- 1940 - Дэлхийн хоёрдугаар дайн: Германы нисэх хүчин Роттердам хотыг бөмбөгдөв.
- 1948 - Израйль улс тусгаар тогтносноо зарлав. Ингэснээр түр асгийн газар байгуулагдсан байна. Гэвч хөрш Арабын улсуудтай Израйль улс дайн зарлаад байсан билээ.
- 1955 - Хүйтэн дайн: Коммунист дэглэмтэй найман улс нэгдэн батлан хамгаалах, эрх ашгаа хамгаалах зорилготой Варшавын гэрээнд гарын үсэг зурав.
- 1961 - Иргэний эрхийн хөдөлгөөн: Алабама мужийн Аннистон хотод эрх чөлөөний төлөө тэмцэгчид эмх замбараагүй байдал үүсгэв.
- 1973 - АНУ задгай сансар дахь анхны сансрын станыг "Скайлеб" нэрээр байгуулжээ.
- 1988 - АНУ-ын Кентаки мужийн Карролтон хотын сүмийн сургуулийн автобус буруу замд орсноор осолдож 27 сурагч амиа алдав.
- 2004 - Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн цэц хуралдаж Ерөнхийлөгч Ро Мүү Хёныг үүрэгт ажлаас нь чөлөөлхйг дэмжив.
- 2012 - Балба улсад нисч явсан Агни CHT онгоц осолдож 15 хүн амиа алджээ.
Мэндэлсэн алдартнууд
- 1657 - Энэтхэгийн эзэн хаан Самбхажи (1689 онд нас барсан)
- 1710 - Шведийн хаан Адольф Фредерик (1771 онд нас барсан)
- 1879 - Олимпийн мөнгөн медальт Америкийн гурвын харайгч Фред Энгллехардт (1942 онд нас барсан)
- 1907 - Пакистаны хоёр дахь Ерөнхийлөгч Аюуб Хан (1974 онд нас барсан)
- 1909 - Олимпийн аварга, мөнгөн медальт Английн гүйгч Годфрай Ремплинг (2009 онд нас барсан)
- 1922 - Хорватын анхны Ерөнхийлөгч Франио Тучман (1999 онд нас барсан)
- 1942 - Олимпийн аварга, мөнгөн медальт, Европын аварга Зөвлөлтийн өндрийн харайгч Валерий Брумель (2003 онд нас барсан)
- 1943 - Исландын тав дахь Ерөнхийлөгч Олафур Рагнар Гримссон
- 1944 - "Оддын дайн" цувралын зохиогч, "Лукас Фильм"-ийг үндэслэгч Жорж Лукас
- 1952 - Алдарт "Ирээдүй рүү буцсан" нь киноны найруулагч Роберт Земекис
- 1959 - Лихтенштений ес дэх Ерөнхий сайд Маркус Бухель
- 1969 - Академий наадмын хоёр, "Алтан бөмбөрцөг" наадмын гурав, БАФТА наадмын гурван удаагийн шагналт жүжигчин Кейт Блэншетт
- 1978 - Уругвайн хөлбөмбөгч Густаво Варела
- 1984 - Нийгмийн сүлжээний алдарт Фейсбүүк копманийг үндэслэгч Марк Закерберг
- 1993 - Хүүхдийн "iCarly" цувралын од, жүжигчин Миранда Косгроу